05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨГЛӨӨ

Шинэ он, 2008 он гарлаа. Энэ оны эхний өглөөг Асахийн өндөрлөгөөс нар харж угтдаг Наран хүмүүсийн заншлаар хамтдаа шинэ оны нарыг харж угтлаа. Шөнийн уусан аркогор /алкокол/ гараагүй хэвээр учир гүлэмцүү царайлан эхний тааралдсан хоёр Наран Баагийгаас бяцхан шазай /ярилцлага/ авчихав. Баагий:
- Шинэ оны мэнд хүргэе! Та бүхний сэтгэгдэл ямар байна даа? /Мэдээж хэрэг Японоор/ Наран хүмүүс:
- Маш их баяртай байна. Танд ч гэсэн баярын мэнд хүргэе! Та аль сониноос явна вэ? Баагий:
- Өө, би ямар нэгэн сониноос биш ээ, би жирийн л нэг Японд хараар ажиллаж амьдарч байгаа Монгол хүн байнаа. Интернетэд өөрийн хайрцагтай, түүндээ л оруулах гэсэн юм.Н.Х:
- Аан, таныг ямар нэгэн сонины хүн юм болов уу гэж бодлоо. Бид шинэ оны нарыг жил болгон энд угтдаг. Яагаад ч юм бүү мэд, сэтгэл их л өндөр байдаг даа. Баагий:
- Та бүхэнд баярлалаа, шинэ ондоо аз жаргалаар дүүрэн байх болтугай!
 Мэдээж би Японоор тийм айхтар сүрхий ярьж чадахгүй л дээ. Гэхдээ мэндчилгээний хэдэн албан ёсны гэмээр хэдэн хэллэгийг тогтоосных энэхүү бяцхан ярилцлагыг хийж орхилоо.

Цаашлан хүмүүс дундуур тэнэж явтал яах аргагүй Монгол залуутай тааралдлаа. Баагий:
-За шинэ оны мэнд хүргэе! Нөгөө залуу:
- Танд ч бас шинэ оны мэнд хүргэе! Та яаж намайг Монгол хүн гэж танив аа? Баагий:
- Харахаас андашгүй л, танилцья. Намайг Батаа гэдэг.
- Өлзий. Баагий:
-Энд ирээд удаж байна уу? Хараар уу, аль эсвэл сурдаг уу? Ө:
- Аан, би гэрээгээр байдаг. Саятамаад ажилладаг, жил хагас болж байна. Баагий:
- Үгүй тэгээд холын хүн энд юу хийж яваа юм бэ? Ө:
- Энд байдаг хамаатны ахындаа ирсэн юм. Ирсэн гол зорилго маань шинэ оны нар үзэх л байна даа. Баагий:
- Ах чинь хаана байна, танилцуулаач. Ө:
- Ахын маань бяд нь хүрсэнгүй, ойрхон болохоор дугуйгаар хүрээд ирлээ дээ. Баагий:
-За сайхан танилцлаа, шинэ ондоо аз жаргалаар бялхаж байх болтугай! Ө:
- Танд ч бас аз жаргал хүсье, сайхан баярлаарай !
 
С.Б.Бат- Эрдэнэ. Япон, Ивай 2008-01-01

japan01.jpg

japan02.jpg

japan03.jpg

japan04.jpg


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.