05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №10: АХМАДЫН ГАЦАА

...Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарсан,сайхан залуухан хурандаа алхаж явахыг би харсан юм.Нас нь ер нь 35-аас яагаад ч хэтэрхээргүй гээд бодохоор цол хэрхэн хавтгайрсан нь хэнд ч хараажийн байгаа биз.За арми ийм байдаг юм байж хө. Тэгвэл бусад салбарт ер нь хэдэн АРДЫН цолтон,хэдэн ГАВЪЯАТ байгаа болоо? Ерөнхийлөгчийн хугацаа дуусах ойртоод ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр харин ч манай ерөнхийлөгч нар хэрэггүй муусайн цолыг баруун,солгойгүй цацаад дараагийн гарах ерөнхийлөгчид мөлжүүрч үлдээхгүй чухамхүү нэг асгаад өгнө дөө.2-3 дуу дуулаад л од болоод аль эсвэл хэдэн онигоо хэлхэж яриад хэдэн шоу хийгээд л СТА болчихно.

Би од,чи мод гээд зодолдсон нэгэн залуугийн хэдэн дууг сонслоо.Дээр үеийн сайн дурын уран сайханчийн хэмжээнд ч хүрэхгүй юм. ААДБЧ-ын гоцлол дуучин Амгалангийн ээж Хоролноров гэж нэг сайхан дуулдаг эгч байлаа.Бид нэгэн үйлдвэрийн газарт хамт ажилладаг байсан юм.Урлагийн үзлэгт мөн ч олон удаа хамт явсандаа.Үнэхээр сайн дуучин,хоолойны цар хүрээ нь ямарч мэргэжлийн дуучнаас дутахааргүй чадалтай,хүчтэй.Дээхэн үеийн улсууд бол мэднэ л дээ.Бүх ард түмний урлагийн үзлэгт маш их орсон боловч бүүр хэзээ хойно,цаг задгайрч урлаг цензургүй болсон тэр л үед "Тэргүүний уран сайханч" цол авсан даа.

Эхлэл...

Жинхэнэ хошууч цолтой хүн үзэж чадахгүй халагдчихвий дээ, бараагий нь нэг удаа боловч хальт ч гэсэн харах юмсан.../Хувьсгалт Тэмцлийн ахмад зүтгэлтэн-ХТАЗ,Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин нагац ах Цэдэнсодномын ярианаас/
Аргын нэг мянга есөн зуун далан дөрвөн оны хаврын 2-р сарын 2-ны хуйсгануур салхитай өглөө Хувьсгалын музейд манай сургуулийн 3-р ангийн зуу гаруй,2-р ангийн 7 хүүхэд өсвөрийн пионерт элсэж улаан бүч зүүв.Пионерт элсүүлэх ёслолын ажиллагаанд ХТАЗ,чөлөөнд гарсан ахмад дайчин хурандаа С.Галсан /Сүх жанжны хүү/,ХТАЗ,чөлөөнд гарсан ахмад дайчин Цэдэнсодном нар оролцож сурлага хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний Баатарчуудад улаан бүчийг нь зүүж өглөө. Тиймээ,тэр үед 2-р ангийн балчирхан хүү би өөрийн нагац ах жинхэнэ ахмад дайчнаар улаан бүч зүүлгэсэн ховорхон азтайгаа гайхан үеийн найз нартаа гайхуулан хоёр сарын тэр хүйтэн хуйсгануур салхинд энгэрээ задгайлан улаан бүчээ салхинд дэрвүүлэн гудамжаар зорчих энгийн хүмүүст маадайж явсанаа одоо хүртэл мартдаггүй юм. Үүнээс даруй арван жилийн хойно нэгэн мянга есөн зуун наян дөрвөн онд буугаа үүрсэн цэрэг эр болж Эх орны алба хаахаар хувиарлагдсан ангидаа ирлээ.Сургалтын төв /карентин/ -ийн захирагч нь дөчөөд насны гялалзсан ахмад байлаа.

Харин 2000 гаруй бие бүрэлдэхүүнтэй энэ том нүсэр ангийн хороон захирагч,штабын дарга,ангийн намын /МАХН,тэр үед одоотой адил ямар олон нам байсан ч биш дээ/ хороон дарга гээд хорооны гурван өндөрлөг нь бүгд хошууч тэгээд бусад албаны дарга нар нь дэслэгчээс ахмад хүртэл цолтой дунд тушаалын офицерууд байсан юм.Армид ажилласан хугацаагаар нь болон албан тушаалаар нь цол ахина л даа.Бага дэслэгчээс эхлээд л ахмад хүртэл гайгүй явчихна.Харин ахмад хүрээд дээрээ татлаа түлхээгүй ч юм уу,эсвэл өөрөө сэргэлэнтээд арга эвийг нь олоод албан тушаалаа ахиулж чадахгүй бол насаараа АХМАДЫН ГАЦАА-нд хадагдах нь тэр.

45 насыг наслаад чөлөөнд суухад бэлтгэл ахмадаараа л үлдэнэ дээ.Тийм л байсан юм. САРАЗ-МАЁОР /Шууд хошууч/ Л.Ванганы "Хүний мөр" кинон дээр Чимэд багш хүү Чинбатдаа ингэж хэлж байдаг: -Чи өчнөөн жил сураад дөнгөж бага дэслэгч,харин тэгэхэд би өглөө гараад л "Сараз-маёор"... Гурван жилийн албаа хаагаад халагдахад манай ангийн гурван өндөрлөг болон албаны дарга нар ихэнх нь дэд хурандаа болсон байлаа.Ерөнхийдөө наяад оны сүүлийн хагасаас эхлэн цол хавтгайрч эхлээд ардчилал эхэлснээс хойш бол бүр ч задгайрч дээ.Одоо Монгол улсад хэдэн генерал,хэдэн хурандаа байдаг юм байгаа бүү мэд тоогоо алдсан бололтой.

...Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарсан,сайхан залуухан хурандаа алхаж явахыг би харсан юм.Нас нь ер нь 35-аас яагаад ч хэтэрхээргүй гээд бодохоор цол хэрхэн хавтгайрсан нь хэнд ч хараажийн байгаа биз.За арми ийм байдаг юм байж хө. Тэгвэл бусад салбарт ер нь хэдэн АРДЫН цолтон,хэдэн ГАВЪЯАТ байгаа болоо? Ерөнхийлөгчийн хугацаа дуусах ойртоод ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирэхээр харин ч манай ерөнхийлөгч нар хэрэггүй муусайн цолыг баруун,солгойгүй цацаад дараагийн гарах ерөнхийлөгчид мөлжүүрч үлдээхгүй чухамхүү нэг асгаад өгнө дөө.2-3 дуу дуулаад л од болоод аль эсвэл хэдэн онигоо хэлхэж яриад хэдэн шоу хийгээд л СТА болчихно.

Би од,чи мод гээд зодолдсон нэгэн залуугийн хэдэн дууг сонслоо.Дээр үеийн сайн дурын уран сайханчийн хэмжээнд ч хүрэхгүй юм. ААДБЧ-ын гоцлол дуучин Амгалангийн ээж Хоролноров гэж нэг сайхан дуулдаг эгч байлаа.Бид нэгэн үйлдвэрийн газарт хамт ажилладаг байсан юм.Урлагийн үзлэгт мөн ч олон удаа хамт явсандаа.Үнэхээр сайн дуучин,хоолойны цар хүрээ нь ямарч мэргэжлийн дуучнаас дутахааргүй чадалтай,хүчтэй.Дээхэн үеийн улсууд бол мэднэ л дээ.Бүх ард түмний урлагийн үзлэгт маш их орсон боловч бүүр хэзээ хойно,цаг задгайрч урлаг цензургүй болсон тэр л үед "Тэргүүний уран сайханч" цол авсан даа.Бас манай үйлдвэрийн нэгэн инженер асан Телейхан гуай ч мөн адил.Харин хожим ч гэсэн "Тэргүүний уран сайханч" авч чадсан юм уу,үгүй ч юм уу би сайн мэдэхгүй юм байна.Хоролноров гуайн хувьд цээжээрээ хэмжээ авч /Ихэнх хүмүүс хөлийнхөө өлмийгөөрөө хэмжээ авдаг л даа/ дуулдаг нь гологдох шалтгаан,Телейхан гуайн хувьд заримдаа микрофоноороо амьсгаа авчихдаг нь ямар нэгэн цол тэмдгэнд хүрэхэд нь саад болдог байж дээ.

Орчин үед бол хамаагүй болж дээ.Жишээ нь Монголын хамгийн анхны мэргэжлийн квартит /Дөрвөл/ хамтлаг гэж өөрсдийгөө төгөлдөр хөгөлдөг ацтай төмрөөр нэрлэсэн 4 залуу байх.Та бүхэн хэрэг болгоод сонсоод үзээрэй л дээ.Тэр чигтэй микрофоноороо амьсгалчихна.Анх гарч ирэхдээ зөвхөн квартит дуулна гэж гарч ирсэнсэн."Жаалаа наашир","Рашаантын... нас" гэсэн хэдхэн дуу нь л квартит.Сүүлдээ HIP HOP ч дуулж байх шиг.За энэ ч яахав. Одоо уржнан жил болж байх шиг байна.Нэгэн нэртэй жүжигчинд АРДЫН ЖҮЖИГЧИН цол өглөө.Хүмүүсийн яриагаар бол "Тэр нөхөрт УГЖ нь ихдэсхийгээд таарна,харин түүнийхээ оронд муу Дамчаа гуайд өгөхгүй дээ" гэлцэж байсан юм.Дамчаа муухай,дандаа дайсан болдог болохоор дайсанд АРДЫН ДАЙСАН цол өгч болохгүй л дээ. Миний багад тоотой хэдхэн БААТАР байсан санагдана.Өнгөрсөн өвөл ямар ч билээ нэгэн салбарын ой болоход нэгэн БААТАР төрлөө.

Монгол улсын зөвхөн ХӨДӨЛМӨРИЙН БААТАР нь хэдийнээ хагас мянгаас хол гараад явчихжээ.Ямар нэгэн салбарын баяр болоход заавал ч үгүй нэгэн хэсэг цолтон төрдөг болж дээ. За урлаг соёл,үйлдвэр заводуудын хувьд ийм байдаг юм байж.Спорт,тэр дундаа Үндэсний бөх гэж нэг юм бий.80-аад оны үед юмдаг "Начин болох хүн Да аваргын гутлын түрийнд 500 төгрөг хийдэг" гэсэн мэр сэр яриа явдаг байлаа.Одоо ч амар болсон л доо.Мөнгө нь байвал начин болох ч яршиг л байна.Миний мэдэхээр л "Цайз" захаас төрсөн /Цайзын ченж л дээ.Юу л боллоо гэж Цайз захын нэр дээр зодоглов гэж/ гурван ч начин байх.Харин хэн нь ч наадамд дахиад 5 давсныг нь би л лав мэдэхгүй юм байна.Би гэж арчаагүй шаар,бие давжаа жижигхэн намхан ч гэж юу гэхэв.Ядаж жаахан мах шөлтэй мариатай бол начин болмоор л байна.Мөнгө бол ч байна л даа.Гэхдээ даанч үнэмшилгүй л дээ.Хүүхдийнхээ эцэг,эхийн хуралд очоод "Хүүхэд оруулахгүй ээ,гар!" гээд хөөгдөөд гардаг намайг начин боллоо гэхэд хэн ч үнэмшихгүй л дээ.

Гэвч бас нэг шаанс байнаа.Гэхдээ наадмаар эмэгтэй хүн зодоглож болно гээд хуульчилчихвал эхнэрээ начин болгочихоод /Магад ч үгүй,зоос хүрвэл харцага заан ч яах вэ/ нэрэн дээр нь хилийн худалдаа хийгээд амьдралаа өөд нь татахгүй юу. Уг нь хүн болгон АВАРГА,АРСЛАН байх албагүй л дээ.Аваргуудыг айлгадаг сайн арсланг,арслангуудыг айлгадаг сайн зааныг хэн ч муу бөх гэхгүй дээ.Тээр жил Ба арсланд аварга,Мө заанд арслан өгөхөд нь би өөрсдөө татгалзах болов уу гэж бодсонсон."Өөрийн хүчээр авнаа,гуйж авахгүй гуядаж авна.Чадвал тэр л биз,чадахгүй бол хохь минь" гээд хэлчихсэн бол хүмүүс ямар их үнэлэх байсан бол оо гэж би боддог юм.Даанч тэгээгүй л дээ. Гэвч би начин болмоор л байна,даанч давжаа...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-05-05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.