05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

БАГЫН ЯВДАЛ: №11:РАГУ

1989 оны зун.Архангай аймгийн "Тамир" пионерийн зусланд томилолтоор ажиллаж байлаа.Манайхан уг зусланд нарны халуун ус барьж байсан юм.Зуслангын захирлыг сайн найрч чадсаных зуслангын хүүхдүүдтэй хамт хоолонд ордог байлаа.
Нэг удаа үдийн хоолонд хоёр дугаар хоол нь рагу /хонины хавирга хугалан шараад ногоо болон будаатай хольсон хоол/ байлаа.Нэгдүгээр хоолоо идчихээд хоёрдугаар хоолоо тухтайхан шиг цааш нь оруулж,хавиргаа таатай нь аргагүй мөлжчихөөд нөхөдтэйгөө худлаа ярингаа хоёр гарынхаа алгыг дээр үеийн монгол заншлаараа хоёр мөрөндөө /мэдээж ажлын хувцастайгаа байгаа болохоор/ шудран,хоёр гарынхаа арыг хоёр сугандаа арчлаа.Нөхдүүдийг хоолоо идэж дуусахыг хүлээнгээ харжээ суутал өөдөөс харсан ширээнд наашаа харан суусан жаахан хүү хоёр нүд нь гялалзаад "Хүүе,байг!" гэхийн завдалгүй хоёр гараа намайг дуурайн цагаан цамцандаа арчиж орхиж билээ.Миний ажлын хар тос болсон хувцас,мань эрийн ёслолын цагаан цамц хоёрын хооронд овоо зөрүү байлгүй яах вэ дээ,хүүхдийн сониучхан гэнэн дуураймтгаа зан гэж...

БАГЫН ЯВДАЛ: №11  

РАГУ
1989 оны зун.Архангай аймгын "Тамир" пионерийн зусланд томилолтоор ажиллаж байлаа.Манайхан уг зусланд нарны халуун ус барьж байсан юм.Зуслангын захирлыг сайн найрч чадсаных зуслангын хүүхдүүдтэй хамт хоолонд ордог байлаа.

Нэг удаа үдийн хоолонд хоёр дугаар хоол нь рагу /хониний хавирга хугалан шараад ногоо болон будаатай хольсон хоол/ байлаа.Нэг дүгээр хоолоо идчихээд хоёр дугаар хоолоо тухтайхан шиг цааш нь оруулж,хавиргаа таатай нь аргагүй мөлжчихөөд нөхөдтэйгөө худлаа ярингаа хоёр гарынхаа алгыг дээр үеийн монгол заншлаараа хоёр мөрөндөө /мэдээж ажлын хувцастайгаа байгаа болохоор/ шудран,хоёр гарынхаа арыг хоёр сугандаа арчлаа.Нөхдүүдийг хоолоо идэж дуусахыг хүлээнгээ харжээ суутал өөдөөс харсан ширээнд наашаа харан суусан жаахан хүү хоёр нүд нь гялалзаад "Хүүе,байг!" гэхийн завдалгүй хоёр гараа намайг дуурайн цагаан цамцандаа арчиж орхиж билээ.Миний ажлын хар тос болсон хувцас,мань эрийн ёслолын цагаан цамц хоёрын хооронд овоо зөрүү байлгүй яах вэ дээ,хүүхдийн сониучхан гэнэн дуйраймтгаа зан гэж...
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-08-05


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.