05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ХҮНИЙ АРАНШИН БУЮУ МУУХАЙ МОНГОЛ ЗАН: №22: ХӨДӨЛГӨӨН

Даахгүй нохой булуу хураана,шаазгай зүү олоод нуух газраа олдоггүй гэгчээр манай гудамжны Алтангэрэл гуайнх өөрийн олон хүүхдүүдээс гадна тэр хавийн бүхий л хүүхдүүд орж,гарч бужигнасан ийм л айлаас хоонторбаанд /конторбанд/-аар авсан содноос содон,олны танил номыг нуух газар олдохгүй намайг бажгадууллаа.Төр,засгийг /аав,ээжийг/ бол нэг удаа үзэхээр авчирсан гэж аргалж болох ч өөрөө байн,байн үзээд хүний нүднээс далдалчих газар олох гэж хэрэндээ л юм боллоо.Ядаж байхад НАХЯ /2 дүү маань/ надаас нүдээ бараг салгадаггүй нойтон хамуунууд болохоор арай гэж амбаарт байршуулж дөнгөлөө.Өөрийн болгосон ч үзэх аргагүй,ядаж байхад амбаарт хулганатай сэтгэл зовоох асуудал мундахгүй...
Арван гурваныхаа жилэн дээр эр хүнэнцэр болж байгаа ухаантай юмсан уу даа уг номны гоё,гоё гуя хасаа гаргасан хүүхнүүдийн зураг л харах гэж тэр шүү дээ.За юунаа хүн шоолсон юм? /Миний дунд хүү багадаа яг ингэж уурладаг байсан юм/ Эрүүл,саруул ухаантай эр хүн л юм бол шалдан,нүцгэн эм хүнийг хальт боловч хараад авахаас буцдаггүй л байх ёстой.
За энэ ч яах вэ,үнэхээр соц-нийгмийн үед уг номоос л тухайн үеийн залуус эмэгтэй хүний бие,цогцын /цогцсын биш шүү/ хэлбэр,галбирыг олж хардаг байсан гэхэд нэг их буруутахгүй байхаа.Хэдхэн таталсан зураас хир нь ээ үнэхээр хүний ааш,авир бие хаа,үйл хөдлөл гээд "ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ" гэж яг л тод томруун харуулсан зурагнууд байх жишээтэй.

Эхлэл... 

Миний өмнө ширээн дээр үнгэгдэж,үлгэгдэж доод өнцгүүд нь халтартаж, /хуруугаа долоон амталж эргүүлсээр/ харласан зарим газраа цоорч бас ганц нэгхэн хуудас нь урагдсан хоёр хуруу хирийн зузаан хавтасгүй ном надад тунирхан хэвтэнэ.Бас ч гэж болоогүй уг номыг зохиогч нь мэдлэг боловсролгүй бүдүүлэг харанхуй гадгаадын нэгэн Баагий "БӨӨН АЛДААТАЙ БИЧСЭН" алдааг нь би өөрийн энэ алтан мутраар "Союз" цэнхэр тосон балаар засаж хөх,улаан хоёр үзүүртэй харандааны мэдээж улаан талаар нь дүн тавьж бас ч гэж хөөрхийг яг гучин жил зовоож дээ...Энэ ном нь Данийн алдарт шог зураач Херлуф Бедструфийн "УРАН ШОГ" бөлгөө.Харин эрхэм уншигч танд би нэг нууц...Ээ,больёо.Та нар найдваргүй шүү,цагийн юм цагтаа гэсэн юм болохоор нууц тайлах тэр цаг мөчид нь харин хоёулаа хамтдаа байя.

1977 онд би нэгэн ном наймхан өнгө л дуугардаг хүүхдийн тоглоомон "Союз" хуванцар аман хуур,галын /Галкомандын усан хоолойны/ резинээр хийсэн гайтай харвадаг рагиатор /чавх/ -аар дараа хоёр удаа усанд явж өгөх амтайгаар наймаалцаж авлаа.

Даахгүй нохой булуу хураана,шаазгай зүү олоод нуух газраа олдоггүй гэгчээр манай гудамжны Алтангэрэл гуайнх өөрийн олон хүүхдүүдээс гадна тэр хавийн бүхий л хүүхдүүд орж,гарч бужигнасан ийм л айлаас хоонторбаанд /конторбанд/-аар авсан содноос содон,олны танил номыг нуух газар олдохгүй намайг бажгадууллаа.Төр,засгийг /аав,ээжийг/ бол нэг удаа үзэхээр авчирсан гэж аргалж болох ч өөрөө байн,байн үзээд хүний нүднээс далдалчих газар олох гэж хэрэндээ л юм боллоо.Ядаж байхад НАХЯ /2 дүү маань/ надаас нүдээ бараг салгадаггүй нойтон хамуунууд болохоор арай гэж амбаарт байршуулж дөнгөлөө.Өөрийн болгосон ч үзэх аргагүй,ядаж байхад амбаарт хулганатай сэтгэл зовоох асуудал мундахгүй...
Арван гурваныхаа жилэн дээр эр хүнэнцэр болж байгаа ухаантай юмсан уу даа уг номны гоё,гоё гуя хасаа гаргасан хүүхнүүдийн зураг л харах гэж тэр шүү дээ.За юунаа хүн шоолсон юм? /Миний дунд хүү багадаа яг ингэж уурладаг байсан юм/ Эрүүл,саруул ухаантай эр хүн л юм бол шалдан,нүцгэн эм хүнийг хальт боловч хараад авахаас буцдаггүй л байх ёстой.
 
За энэ ч яах вэ,үнэхээр соц-нийгмийн үед уг номоос л тухайн үеийн залуус эмэгтэй хүний бие,цогцын /цогцсын биш шүү/ хэлбэр,галбирыг олж хардаг байсан гэхэд нэг их буруутахгүй байхаа.Хэдхэн таталсан зураас хир нь ээ үнэхээр хүний ааш,авир бие хаа,үйл хөдлөл гээд "ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ" гэж яг л тод томруун харуулсан зурагнууд байх жишээтэй. Жишээ нь би Армийн албанд мордоод хувиарлагдсан ангидаа ирэхэд л нөгөө номын генерал нь ч тэр,хурандаа нь ч тэр,тэр доод цэргүүд нь ч бүгд бие бүрэлдэхүүнээрээ байж байх нь тэр.Үнэхээр гайхмаар.
Дарга цэрэг,бялдууч бялангач,гуйлгачин түйлэгчин,эрхэм дээдэс,сайхан бүсгүйчүүл,хартай авгайчуул,байгалийн сайхан,баян хоосон,тамирчин идэр эрс,хулгайч дээрэмчин,худалч ер нь хүний амьдралд ямар л юм байдаг вэ тэр бүхнийг хэдхэн таталсан зураасаар үзүүлсэн үнэхээр агуа зургууд л даа.
Яг одоо нэгэн хуудас дэлгээтэй өмнө минь байна.
-Айн,хэддүгээр хуудас вэ гэж үү?Би хэлээ биз дээ,доод өнцгүүд нь он жилийн уртад харлаж,балраад урагдаад алга болчихсон гээд байхад чинь дээ.Хүний там малтах гээд байгаа юм уу,хаашаа юм?Яадаг юм бэ,тэгвэл 00-р хуудас,хн...хн...хн...За,за нервээрээ жаахан наадаад,нилээд хэдэн эс цааш нь харуулаад авлаа.Нээрээ мартсанаас мал мэнд үү гэгчээр жорлон /харь хэлний монголчилогдсон үг ч гэж зарим эрдэмтэн мэргэд үздэг юм билээ/ гээд хүн бүгдийн ярьж хэлдэг үг байсаар байтал яагаад заавал 00-ын өрөө гэж ярьдаг юм болоо?Тэгвэл тэр орон сууцнуудын 00-ын өрөөнд амьдардаг өрх айлууд...аа,ла-ла-ла...нөгөө юунд амьдардаг байх нь ээ,ээ бүү үзэгд гэж.За нөгөө хадуурдаг,амаа авч давхидаг минь эхлэх нь,больёо.
 
Муухай хар хавьталист /капиталист/-тууд ажилчин ангийн ариун цагаан хөдөлмөрийг сорон мөлжөөд,үгүйрэхийн дээдээр үгүйрсэн тэр цаг үед нэгэн зоригтой аман фигуртэй эр бусдыгаа уриалан дуудаж ХӨДӨЛГӨӨН-д дагуулан эсэргүүцэж байгаа зураг байна хө.Муусайн хувалзнууд сандраад л...гэрээ хэлцэл...энэ тэр... гээд л яаж,ийж байгаад нөгөө аман фигуртэй хэлцэл хийх болж байнаа...Хэлэлцээр хийхээр дотогшоо ороход нь нөгөө эргүү хар малан сэнхүү ажилчид нь итгэл тавин хүлээсээр үлдэв...Хэсэг хугацааны дараа манай цогтой тэмцэгч,аман фигур гарч ирээд...Үгүй ээ,нөгөө урдны хэн биш л болчихсон байх шиг...Арын халаасандаа дүүрэн ногоон мөнгөтэй,нөгөө хэдээ "Тайван,амгалан байцгаа,үүний учрыг лавлая,магадлая " ч гэх шиг...Тэгсхийгээд хөдөлгөөний хүч сулран БАЯРТАЙ,БИ ЯВЛАА БИТГИЙ НАМАЙГ ДУРСААРАЙ... нэг иймэрхүү зураг байна хө.Зальтай муу Херлуф Бедструф "цаг хугацааны машин" зохиож унаад түүгээрээ манай энэ цаг үед Монголд ирээд бүгдийг нь бодитоор харж хуулж зурчихаад буцаад өөрийнхөө цаг үе рүү буцчихсан юм биш үү???
 
Би гээч хүн гуай алсаас нетээр цацагдсан мэдээ,мэдээллүүдээс нэг иймэрхүү л ойлголттой...
Баасан авгай тэдээр жагсдаг,Батзандан тийм хаус авсан,Бат-Ялалт ингэсэн,тэгсэн...Монголын минь мэдээ нэг иймэрхүү.Олны үг ортой л гэдэг.Би нүдээр харж,гараар барьж үзээгүй болохоор ямар нэгэн дүгнэлт өгөхгүй л дээ.Гэвч ингэхэд тэр дээр заларсан эрхэмүүдэд "Доор чинь ард түмэн гэж нэг юм байгаа шүү!" гэж цаг тутамд сануулж байгаагаараа тэд миний хувьд ямар ч гэсэн гавъяатай хүмүүс шүү.Ээ дээ ямар ч цаг үе юм бэ дээ,энэ цаг үе???
Харин одоо эрхэм уншигч та бүхэнд би нэгэн бяцхан нууц задлая, харин та нар наад амаа!Надад хэзээ ч өөрийн гэсэн "УРАН ШОГ" ном байгаагүй юм шүү дээ.Айл амьтныд, номын санд л тухлан саатаж харж байсан юм шүү гээд уншигч тань руу баруун нүдээ донжтой гэгч нь ирмээд энэхүү бодролыг цэглэе!
 
С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай 2007-08-19

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.