03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Хүний араншин буюу муухай Монгол зан: №5: ТҮЛХҮҮР

Би түлхүүр барьдаг нэгэн.Харин та бүхэн намайг түлхүүр барьдаг гэхээр нээг л олон түлхүүр холбож барьсан аж ахуйн нярав гэж бодов оо.Би түүнээс чинь тэс өөр түлхүүрийн тухай өгүүлэх гэж байна. 1982 оны хавар гадгаадад /ЗХУ-д/ мэргэшил боловсрол эзэмшсэн /ТМС төгссөн/ шинэ залуу боловсон хүчин БНМАУ-ын ууган аж үйлдвэрүүдийн нэгний боловсон хүчний эрхлэгчийн хаалгыг татлаа. Сургуулиасаа,ангиасаа 4-үүлээ хамт яруу алдарт ажилчин ангийн ариун эгнээнд орохоор ирж буй нь тэр.

Мэргэшил эзэмшиж,диплом хамгаалсан боловч тэр мэргэжлийнхээ талаар А ч үгүй хүүхдүүд биеээ тоож дээгүүр харсаар нэг,нэгээрээ томилолтоо барьж ороод хувиарлагдаад л гарч ирээд байлаа.Хамгийн сүүлд би ортол хамгийн хүнд,бохир нөхцөлтэй цехэд нэг зэрэг буурч ажиллахаар боллоо.Уг нь би ангийнхаа ганц том нь 4-р зэрэгтэй төгссөн хоёрхон төгсөгчийн нэг,сургуулийн МХЗЭ-ийн үүрийн нарийхан бичгийн дарга гээд л дарайсан тодорхойлолтой лут амьтан их л маадгар орсон байдаггүй дээ.Гэтэл арай гэж л 3-р зэрэг хүчээр чирсэн хэл,ам болох болохгүй хэргийн эзэн болдоггүй гар 4-р зэргээр мэргэжилээрээ ажиллахаар хувиарлагдсан байлаа.
Шинэков надад сөрөх эрх байсангүй эсэргүүцвэл улсын хөрөнгөөр мэргэжил боловсрол эзэмшчихээд ажиллахаас татгалзсан гээд дээрээ татаас,түлхээсгүй намайг яаж л бол яаж дөнгөх байсан гашуун үнэнтэй эвлэрхээс өөр арга байсангүй. Болдоггүй гарын ах нь яаманд хэлтсийн дарга нэгэн болохоор аль хэдийн боловсон хүчнийг түлхүүрдчихсэн хэрэг л дээ.За ингээд нормын хувцас авахаар аж ахуйн нярвын эрэлд гарлаа.4 найзын 2 нь дээрээс түлхүүрдчихсэн учир бүх юм нь автоматаар ОК болчихсон байсан учраас би өөртэйгээ адилхан татаас,түлхээсгүй нэгэн журмын нөхөртэй ганзага нийллээ дээ.

Арай гэж нярвыг олтол "Би 4-5 цагийн хооронд склад /агуулах/ -нд байна.Одоо завгүй" гээд хамрын өмнүүр хаалга тас хийтэл хаачихна тэр.Дөнгөж л бага үд болж байдаг,хүлээхээс өөр аргагүй.Хоёулаа агуулхын үүдэнд сууя суух газаргүй ч яаж ийгээд тэсээд хүлээлээ дээ.Харин санасныг бодвол нярав хамаагүй эрт ирлээ.Ирээд агуулахдаа орон данс,бичиг нийлж байснаа халаасаа тэмтэрсэнээ:
-Дүү хүү гүйгээд ганц "Белемор" аваад ирээч,тамхи дуусчихаж гэж байна.
-Ах аа,мөнгөө гэтэл нүд нь бүлтэрчихнэ үү дээ гэмээр том болж ирсэн ээ ширээнийхээ нүдийг ухсан аа: -Өө,энд тамхи байна,байна гээд тамхи гаргаж асааснаа бид хоёрыг ээлжлүүлэн дээрээс доошоо,доороос дээшээ гүйлгэн шинжсэн ээ цааш эргэн Хадаа аваргад л таарах болов уу гэмээр сайхан том элбэг гэхэд хэтэрхий том ажлын хувцаснууд 42 размерийн дотоод үйлдвэрийн бакалтай шидсэн ээ:
-За,энд гарын үсгээ зур гээд заалаа.Бид 2 өөд,өөдөөсөө харан харц мөргөлдсөн өө зэрэг:
-Үгүй ээ,ах аа! Энэ хувцас гутал аль аль нь хамаагүй том байнаа гэтэл өөдөөс муухай гэгч нь ширвэн харснаа:
-Тэр зах дээр очоод гутлаа солиулчих,хувцасаа хасаад өмс,өөр хувцас байхгүй гээд хөөгөөд гаргалаа. Ажилчин босон анхны өдрөөсөө л ингэж хүн,хүнд түлхүүр тааруулж сурах хэрэгтэйг ойлгосон юм.

2 төгрөг 50 мөнгө халааснаасаа гаргаад л тэр "Белеморканал" тамхийг нь аваад өгчихсөн бол яг таарсан гутал хувцастай болох байж шүү дээ. За одоо эрхэм уншигч авхай та ч гэсэн бодоод үз дээ.Та хүүхдээ цэцэрэгт өгөх гээд Набор /чихрийн цуглуулга/ вино 2-оор цэцэрлэгийн эрхлэгчийг түлхүүрдэж үзсэн л байж таараа.Худлаа гээд хэлээд үз дээ,хэл чинь эвлэхгүй дээ.Хоггүй нүүрс авчих санаатай ганц шил гожингоор эскаваторчныг,эрхээ хасуулж талоноо цоолуулчихгүй санаатай хуудасгүй торгуулиар замын цагдаа ахыг,гайгүй дүн тавиулахаар книжкин завсараа /хэдийг бүү мэд???/ ...төгрөг хавчуулж багшдаа...гээд янз бүрийн түлхүүр хүн,хүнд нь мест,местэнд нь тохируулаад тааруулж л байсан даа.

Одоо орчин цагт түлхүүр ногоон мөнгө,хаус,жийп машин,тендерт ялагч болох,төслийн эзэн болох гээд улам л сонгодог хэлбэрээ олсоор л... Уг нь өнгөрсөн онд түлхүүртэй тэмцэх газрыг сүр дуулиантай байгуулж даргаар нь жинхэнэ Монгол Катаняг олж тавьлаа л гэсэн.Одоо хир нь нам жим.За даа,мань мэтийн борчуулд тэр дээгүүрх томчуулын явдал ямар хамаа байх вэ гэж.Бид ямар айл айлын үүдэнд булган шуб алтан цагаар түлхүүр тааруулж чадах биш,өөрийнхөө хэмжээнд л бохь чихэрхэнээр л түлхүүр тавьж байхаас даа...

Жич:Онигоо: Эхнэр: -Манай гадаа энэ сайхан алтан цаг хэвтэж байхаар нь аваад ирлээ гээд орж ирж.Хэд хоногын дараа мөн л: -Гадаа шатны хашлаган дээр нэг ийм булган шуб тохойтой байхаар нь оруулаад ирлээ гэхэд нөхөр уурлан: -За,муу банзал минь.Аятайхан дарлаарай,би ч гэсэн өөрийнхөө хэмжээнд тааруулаад айл,айлын үүдэнд бохь,чихэрхэн тавиад байж бас чадна шүү!

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-04-08


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.