03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

С.Б.Бат-Эрдэнэ Японоос мэдээлж байна

...Шөнийн 04 цагийн үед утас дуугарлаа. Монголоос С.Б.Бат-Эрдэнийн эхнэр нь над руу ярьж, Японд аймшигтай газар хөдлөлт болж байгаа тухай, Баагий яаралтай холбогдохыг хүссэн тухай дамжууллаа. Нилээд оролдож байж Баагий бид 2 мeссeнжэрээр холбогдож товчхон ярилцаж амжсан юм. Тэрээр энэ тухай ОРЛОО-гийн уншигчдад мэдээлэхийг хүссэн юм. Тэрээр ярихдаа:
-Одоо Японд маш хүчтэй газар хөдлөлт болж байна. Нилээд хэд хэдэн удаа ойр ойрхон давтамжтайгаар мэдрэгдэж байна. Байшин барилгууд нурж, машин тэрэгнүүд сүйдэж, хэд хэдэн хүний амь нас эрсэдсэн бололтой байна. Нэг өвгөний хуучилж байгаагаар сүүлийн 60 жилд ч ийм газар хөдлөлт болж байгаагүй гэнэ. Бүх цахилгаан тасарч одоогоор зөвхөн мэсс-ээр л холбогдох боломжтой байна. Удахгүй миний компьютерийн батареи ч суух нээ.
-Чиний байгаа газар гайгүй юу?

-Миний байгаа газар өндөрлөгдүү, уулан дээр байгаа болохоор одоохондоо гайгүй л байна. Хүмүүс уулнаасаа битгий буугаарай гэж сануулж байгаа. Ер нь хүмүүс нилээд тэвдэж, бужигнасан байдалтай байна.
-Чи бас өөрийгөө бодож болгоомжтой байгаарай
-Тэгнээ
Бид 2-ын яриа ингээд тасалдсан юм.

Японд болж байгаа газар хөдлөлтийн талаар shuud.mn-ийн мэдээнд ийнхүү мэдээлж байна.

Японд сүүлийн 30-40 жилд тохиолдож байгаагүй газар хөдлөлт болж байна. Токиогоос зүүн хойшоо 380 км-т газар хөдлөлтийн голомт нь байгаа юм байна. Өдгөө 7-8 удаа газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байгаа аж.  Цумнами нь Филиппин, Индонези, Номхон далайн бүсэд үүссэн гэж мэдээлж байна. Түүнчлэн Атомын цахилгаан станцуудаа унтраах арга хэмжээ авч эхлээд байна. Харин энэ талаархи дүрстэй мэдээг үзээд үнэхээр гайхaн цочирдохоор үйл явдал болж байгааг харлаа. БУРХАН ӨРШӨӨГ!

Г.Галбадрах

2011-03-11    4:44


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.