05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

БАГЫН ЯВДАЛ: №9: КАСКАДР /Орлон тоглогч/

Нийгэм хангамжийн 28-р авто баазын ажилчдын зуслангын 10 айлын том,жижиг нийлсэн 20 гаран 30 шахуй хүүхдүүдийн дунд "Хоёр нутагтан" нэг байлаа.Тэр нь би бөлгөө.Учир нь 7 төгссөн зун юмсан дээшээ 9,10 төгссөн ах нартай нийлээд охидуудтай маазран,гоцио /цохио гэсэн үгийн тонгоргон хэлбэр,ерөнхийдөө секс гэсэн нууц хэллэг/ ,моцио ярилцчихдаг,харин ах нар эзгүй үед доошоо орон 4,5-ынхантай "Дадандчихдаг" /Байлдаж тоглох/ байсан үед л дээ.

Нэгэн үдэш манай зуслангын азарган үрээнүүд /9,10 төгссөн ах нар/ намайг хасаад хот орохоор явж одсоны маргааш орой нь том жижиггүй тойрон суугаад пан гөрцгөөлөө.Одоогийн хэллэгээр бол буу халах л даа.Тэгтэл ах нар урд орой нь "Ленинклуб"-т гуравдахь ч орны кино үзээд ирсэнээ ярих гэж жинхэнэ өнгөтөөр авч өглөө.Үйл явдал нь нэг залуу орлон тоглогч болчих санаатай нэгэн кино найруулагчийг л ээрүүлдээд байсан юмдаг уу даа...

Тэгээд найруулагчтай ярьж байхдаа ууж байсан ундаагаа дуусангуут лаазаар нь хамар луугаа цохин хонхойлгосон ч хамар нь яагаа ч үгүй,бүр цус гараагүй гээд ярьтал 5 төгссөн нэг пацаан гүйж алга болсоноо төд удалгүй "Тущёнка"-ны лааз барьсаар гүйж ирэн гол дунд орж зогсонгуутаа "Намайг харж бай!" гээд хамар луугаа хар хүчээрээ нульсанаа "Аа-аа-аа" гээд дороо тонгочин цовхчиж,хамраас нь цус садгадаж эхэлж билээ.Хожим том болсон хойноо мань баатарлаг эртэй тааралдахад хамар нь тэр чигтэй мурийгаад тогтчихсон байсан юм,саваагүй зан гэж.Тэр үед ямар монголд элдэв янзын лаазтай ундаа,пиво байсан биш бид ч яаж мэдэх вэ дээ. Тущёнка,молоконы худалч хүнд цул хар төмрөн лааз ундаа,пивоны цаас шиг нимгэн дэгз /хөнгөн цагаан/-н лаазтай яаж ч зүйрлэх вэ.

Тэр үе /1970-80-аад оны үе/-д 40,50-н мянгатын лаг баян айлуудад ороход л лаг,лаг эрээн мяраан савтай /Ундааны лаазанд өөрсдөө савласан хэ,хэ/ элсэн чихэр,байхуу цайгаар дайлдаг байсныг одоо ч би санаад үе,үехэн инээд хүрч л байдаг юм.Гал зууханд нь оронгуут л хоолны шүүгээн дээр нь өрсөн том,жижиг янз бүрийн хэлбэр галбиртай эрээн мяраан хоосон лонхнууд харц булаагаад л,лагаа лаг. Тэр явдлаас жил хагасын дараа хойно /ЗХУ-д/ ТМС-д байхдаа нөгөө киног үзлээ.Францын нэрт жүжигчин Ж.П.Бельмондогын тоглосон кино байлаа.Нөгөө хамраа лаазддаг хэсэг дээр үнэхээр би тэссэнгүй /Ядаж байхад Бельмондогын царай бас их марзан шүү дээ/ писхийтэл инээд алдаад,улмаар бүр сандал дээрээ тогтож сууж чадахгүй элгээ хөштөл инээгээд багш нарт хөөгдөөд гарч билээ.Буцах замдаа ангийнхандаа ярьсан чинь бүгдээрээ замын хажууд унан,тусан ХА-ХА-ХА,ХЭ-ХЭ-ХЭ,ХО-ХО-ХО...

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-07-31


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.