02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Оюу Толгой - Мөнгөний уурхай

Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубийн гишүүд 10 сарын 22, 23-ны өдрүүдэд Оюу Толгой ХХК-н уурхайн сайттай танилцан ажиллаад ирлээ. Юутай ч 22-ны өглөө 9 цагаас Баянгол зочид буудлын үүдэнд цуглаж автобусанд суугаад олон улсын Чингис хаан нисэх онгоцны буудлаас 11:25 цагийн онгоцоор Өмнөговь руу хөдлөх байсан боловч тэр өдрийн тэнгэр, цаг агаарын тааламжгүй байдлаас болж онгоц 7 цаг гаруй саатсаны эцэст онгоцондоо суун Оюу Толгойн зүг хийсэн аялал маань эхэлсэн юм. Онгоцны буудал явдаг  Оюу Толгой ХХК-н ажилчдын автобусанд сууснаар сэтгүүлчдийг даруулгын бүсээ зүү гэсэн мөчөөс бид аюулгүй байдлын эхний хичээлээ авч эхэлсэн юм.

 TKS 0452

УБ хотод ч Оюу Толгой ХХК -н сайт д ч ямар ч машинд суусан бүх хүн даруулгын бүсээ заавал хийж явах ёстой гэсэн хатуу зарчим чандлан хадгалаастай. Оюу Толгой руу Изнес компанийн онгоцоор 1:10 минут орчим нисдэг бөгөөд 80 хүний зорчигчийн суудалтай онгоцоор дүүрэн хүн сууж явсныг харвал Изнес авиа компани нь боломжийн орлоготой нислэгүүдээ үйлддэг бололтой. Богино зайнд нислэг үйлддэг хэдий ч үйлчлүүлэгчдээ хүйтэн хоолоор үйлчлээд буулгаж амжина. Шинээр баригдсан онгоцны буудал болоод ч тэр үү, авсаархан жижигхэн хэрнээ цэвэрхэн байсан нь өөрийн эрхгүй яагаад ч юм гадаадад буусан мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. Улсын нийслэлд орших олон улсын Чингис хаан зочид буудалтай орчин болон үйлчилгээгээрээ харьцуулалтгүй байсныг энд дурдахад илүүдэхгүй болов уу...

TKS 0454

Биднийг тэнд очиход аль хэдийн харанхуй болсон тул хаана ирснээ нэг их сайн анзааралгүй нисэх онгоцны буудлаас Оюу Толгой сайт руу хөдөлсөн юм. Оюу Толгой ХХК-ны тухай товч танилцуулахад Оюу Толгой орд нь хамгийн багадаа 50 жилийн хугацаанд ашиглахуйц хэмжээний ихээхэн нөөцтэй бөгөөд. Оюу Толгойн ордыг анх Канадын Туркойз Хилл Ресурс компани 2001 онд нээж Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд энэхүү төсөлд 2005 оноос эхлэн идэвхтэй оролцож 2010 оноос Рио Тинто нь хувь нийлүүлэгчдийг төлөөлөн төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон байна. Оюу Толгой ХХК-ийг Туркойз Хилл Ресурс (66%) болон Эрдэнэс Оюу Толгой ХХК (34%) хамтран эзэмшдэг бөгөөд Эрдэнэс Оюу Толгой компанийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг.

TKS 0473

TKS 0469

Оюу Толгой ХХК -н сайтруу хүн болгон нэвтрээд байдаггүй учир тусгаарлан харуул хамгаалалт бүхий тусгаар тогтносон вант улсын хил нэвтэрч байгаа мэтээр нэвтрэх хэсгээр хүн болгон нэвтрэх түр үнэмлэх олгож оруулна. Онгоц саатаж очих цагаасаа нэлээд олон цагаар хоцорсон байсан тул өөрсдийн байрлах VIP гэрүүдэд хуваагдан байрлаж маргааш өглөөний 6:30 минутад уулзах газрын товлон бүгд амрахаар болцгоов. Оройн 8 цаг дөхөж байсан учраас бидний хэдэн нөхөд ойр орчинтойгоо танилцаж ажилчдын амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг хэсэгт байрлах бааранд зочлов. Гадаад дотоодгүй холилдсон тэрхүү газар өдрийн их алжаалаа тайлахаар хуран цугласан анд найз нөхдүүд хөөрөлдөн сууцгаана. Бүжгийн талбай, биллиард төрсөн өдрөө тэмдэглэж буй хамт олны дулаан уур амьсгалтай газар орж ирэхэд цаанаа л нэг дотно. Барны тайкны цаана зогсох бармен үйлчилгээ үзүүлж буй залуугийн зарж буй Шар айраг 1500 төгрөгний үнэтэй байх ба хүнд 2 шар айргаар нэг доор үйлчилдэг бөгөөд нэг хүн гартаа 2-с дээш шар айраг барин явах хориотой гэнэ.

TKS 0478

Уг бааранд шар айргийг 9 цагаас зархаа больдог бөгөөд 9:30 минут гэхэд хүмүүсээ тарааж 10:00 гэхэд бүх хүмүүс гэр гэртээ амарч байх ёстой гэсэн дүрэмтэй гэнэ. Шар айраг шимэн уух зуураа тэнд байсан залуустай яриа өдөн хэдэн үг сольж амжлаа Өнөөдөр их олон хүн байх чин? - Аан бид маргаашаас оройн ээлжинд гарах гэж байгаа учраас өнөөдөр хамт олноороо ийнхүү сууж байна Хоёр ээлжтэй байдаг юм уу? Хэдээс хэдээн цаг ажилладаг вэ? - Оюу Толгой ХХК сайтад маш олон гүйцэтгэгч компаниуд байдаг тус бүрдээ өөр өөрсдийн дотоод журамтай, цагийн хувиартай. Бидний хувьд маргааш өдөр амраад оройн ээлж 18:00 цагаас өглөөний 6 хүртэл 12 цаг үргэлжилнэ. Бид 28 хоног ажиллаад 14 хоног амралтаа авдаг гэж байлаа. 2013 онд олборлолтын шатанд шилжихэд ажиллах хүчний тоо 3,500 байх бөгөөд үүний 90% нь Монголчууд байх юм гэж тэмдэглэж байсан ч Монголын засгийн газар болон Рио Тинто хоёрын хөрөнгө оруулалтын маргаантай байгаа гэх үндэслэлээр далд уурхайгийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалтай байгаа учраас одоогоор 1200 ажилтан ажиллаж байгаа гэсэн тоо баримт байна.

Оюу Толгой ХХК нь Монголын компани учраас далд уурхай ашиглалтад орсны дараа нийт ажиллах хүчний тоог дор хаяж 90 хувь нь Монголчууд байна гэсэн зорилттой ажиллаж байгаа бөгөөд олон улсын мэргэжилтнүүд Монголчуудад өөрсдийн ур чадвараа зааж өгч, мэдлэгээ дамжуулж өгөхийн тулд энд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил цэгцрэх хэрээр эдгээр мэргэжилтний тоо байнга буурч байгаа. Монголчууд хэдийнээ Оюу Толгойд удирдах шатны ажил хийгээд эхэлсэн бөгөөд илүү олон Монголчуудыг удирдах албан тушаалд томилж байгаа гэнэ. Хэдийгээр далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа ч тодорхой цөөн тооны ажилчид одоо болтол хийж суурилуулсан машин техникийн ажилгааг байнга шалган хэвийн ажиллагаанд байлгах, зэв тоосонд дарагдуулахгүйн тулд асааж ажиллуулсаар байгаа гэж мэдэгдэж байлаа.

cis

9:30 гээд баар нь хаачихлаа тэгээд амрахаар өөрсдийн байрлаж байсан VIP гэгдэх гэртээ ирцгээн амарлаа. Маргааш өглөө 6:30 гээд ажилчдын хоолны байранд цуглаад өглөөний цайгаа уухаар орлоо. Хүн болгонд өгсөн Visitor гэсэн картаа уншуулан орох ёстой бөгөөд Оюу Толгой ХХК-н ажилчидын хоолыг CIS гэх Францын компани хариуцдаг бөгөөд орох гарах хаалга нь тусдаа Монгол бас Европ хоолны заалтай томоохон хоолны газар байлаа. Хоол ундны хувьд тун дажгүй санагдаж байсан бөгөөд урьд нь ярьж байсан хүмүүсийн яриа санаанд орж билээ: - ОТ-н ажилчид ажилласан 28 хоногтоо таргалаад амарсан 14 хоног жингээ хасаад ирдэг гэсэн яриа хүртэл гарсаныг бодвол ажилчдын хоол унд сайтайнх биз ээ.

За ийнхүү Оюу Толгойн сайт буюу танилцуулгын зааланд очиж Аюулгүй ажиллагааны талаар эхлэн мэдээлэл авч улмаар орон нутгын харилцаа хариуцсан ахлах ажилтан, Усны нөөц хариуцсан ажилтан нарын ажлын тайлантай танилцан сэтгүүлчид өөрсдийн асуултандаа хариулт аван замд гарч орчинтойгоо танилцахаар боллоо.
Аливаа уул уурхай эрхэлж байгаа байгууллага дөрвөн үе шаттайгаар үйл ажилгаагаа явуулдаг

1. Хайгуул
2. Бүтээн байгуулалт
3. Олборлолт
4. Хаалт 

TKS 0493

Хаалт бол хамгийн чухал нь гэж ярьж байлаа учир нь аливаа зүйлийг хийхдээ зөв зохистойгоор хийж хуулийн хүрээнд олон улсын жишгээр олборлолт хайгуул хийж эхлэхээс өмнө олон арван төрлийн судалгаа явуулж байгаль орчинд ээлтэй, хүн малд хор нөлөө багатай бүх гарц аргуудыг сайтар судлан ажилладаг нь хэд хэдэн жишээнээс харагдаж байлаа. Үүний нэг жишээ болох Ундай голын Оюу Толгой төслийн талбайг дайран өнгөрч буй судлын голдиролыг өөрчлөн хүн амын ундны усанд ямар нэгэн хор нөлөө үзүүлэхгүй байхаар шийдэж чадсан явдал юм. Ундай голын үндсэн голдирол, салбар цутгалууд нь уурхайн ажлын төлөвлөгөөний дагуу ил уурхай болон хаягдал чулуулгийн овоолго байгуулах талбайн баруун хэсгээр дайрч өнгөрч байсан тул голыг хамгаалах, голын голдиролд хэсэгчлэн тохируулга хийх, ингэснээр голын голдиролын хөрсний усыг хэвээр хадгалж, хөрсний усаар тэжээгддэг малчдын гар худгууд, задгай ус болон голын голдиролын доод хэсгийг хэвээр нь хадгалан авч үлдэж чадаж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан юм.

TKS 0525

Мөн түүнчлэн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах тал дээр олон ажил хийгдэж байгаа гэв. Усны төвшний хяналт шинжилгээг 356 цэгт байрлуулж Ханбогд, Манлай, Цогтцэций сумын нутгуудад гар худаг, хяналтын болон ашиглалтын цооногуудыг ажиллуулж, нөхөн сэргээлт, тоосны мониторинг, зэрлэг амьтны мониторинг онгоцоор зураг аван зэрлэг ан амьтдыг сүүдрээр нь тоог нь гаргаж бүртгэлжүүлж байгаа юм байна.
Тулгамдаж буй асуудлуудаа цаашид хийж хэрэгжүүлэх олон асуудлууд байна гэнэ. Үүнд: - Ус бэлчээртэй холбоотой малчдын санал гомдлыг шийдвэрлэх
 - Нутгийн иргэдийн хүлээлтийг зөв чиглүүлэх
 - Орон нутгаас боловсон хүчин бэлтгэх
 - Ирээдүйн Хан богдын асуудал
-  Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж хуулиа улам боловсронгүй болгох нь нэн түрүүнд тавигдах асуудлуудын гол нь болоод байгаа дахин дахин сануулж байлаа.

TKS 0519

Ийнхүү усны нөөц ( http://ot.mn/mn/feedback-esia/water) болон ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсныхаа дараа том оврын ачаа тээврийн засварын газраар орж танилцан ил уурхайн зүг хөдөлсөн билээ.

TKS 0652

С. Гантулга Оюу Толгой ХХК-н уулын мастер хэлэхдээ:
Одоогийн байдлаар ил уурхайн гүнийн хэмжээ 100 метер хааш хаашаа 1 км диаметртэй байгаа бол цаашдаа 550 метр гүн болж 2-3км хэмжээтэй болох бөгөөд хүчин чадлын хувьд 250 мянган тонн олборлолт хийж үүнээс гарган авсан хүдрийн баяжмал нь ойролцоо 100 мянган тонн болж байгаа юм байна. Одоогоор ажиллах хүчний хувьд өдөртөө 50 хүн ажиллаж оройн ээлжинд 80 хүн ажиллаж байна.

Ил уурхайгаас олборлсон хүдрийг 290 тонн ачаа зөөвөрлөх хүчин чадалтай тээврийн хэрэгслэлээр өдөртөө нэг машин дунджаар 15-16 удаа зөөвөрлөж бутлуурлуу хүргэж дараа дараагийн шат дамжлагуудад оруулж эцсийн бүтээгдэхүүн болгож байна.

Гүн болох тусам бидний ачаалал нэмэгдэж явах зай холдох тул нэг машины ачилтын рэйс багасаад явах болно. Өнөөдрийн байдлаар 28 машин байгаа боловч техникийн эвдрэл засвар зэргээс шалтгаалан 100% ажилладаггүй учир өдрийн дундаж бэлэн байдаг машинууд 24-25 машин бэлэн байдаг. Ерөнхийдөө 250 мянган тонн зөөвөрлөж цаашид энэ тоо төдийлөн өсөх боломжгүй гэлээ.

Ил уурхай нийт баялгийн 20% эзлэх бөгөөд ойролцоогоор 25-30 жил ашиглах тооцоо байгаа бөгөөд өнгөрсөн жилээс өнөөг хүртэл ил уурхайгаас 100 сая тонн олборлолт хийсэн нь бүтэн нэг жилийн экспортлох нөөц гэж хэлж болно. Харин 1300 метрийн далд уурхайгаас нийт баялгийн 80% олборлох тооцоо бий.

TKS 0621

Ийнхүү ил уурхай дээр хийсэн сурвалжлага өндөрлөн баяжуулах үйлдвэрлүү хөдөлсөн юм. Тэнд биднийг баяжуулах үйлдвэрийн төслийн мэрэгжилтэн М.Ганболд хүлээн авч үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өгсөн юм.

Оюу Толгой баяжуулах үйлдвэр нь өдөрт 96.000 тонн жилд 35 сая тонн хүдрийг баяжуулах хүчин чадалтай бөгөөд энэ оны 7/09-нөөс эхлэн баяжмалаа үйлдвэрлэж эхэлсэн бол 10/19 -нөөс экспортлож эхэлсэн. Олон дамжлага явагдсаны эцэст эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж 2 тонны уутанд савлагдаж бэлэн болсон бүтээгдэхүүнээс дээж аван лацдаж, жин чийгшилт мөн ямар төрлийн металын агуулгуутайг шинжилгээнд оруулан компютерт систэмээр дамжин гаалийн бүрдүүлэлтэнд орж цааш явдаг.  25-30% зэсийн агуулгатай, 13% алт болон тодорхой хэмжээний мөнгөний агуулгатай байдаг.

 TKS 0790

Монгол улсын хувьд зэс хайлуулах үйлдвэр байгуулвал маш их хэмжээний хүхрийн хүчил гарах учраас хаана яаж борлуулах вэ гэдэг асуудлаа эхлэн шийдвэрлэх ёстой болоод байгаа учраас зэс хайлуулах үйлдвэр барих боломж нь одоохондоо байхгүй байна гэлээ.
Оюу толгойн баяжмалын экспорт эхэлбэл манайд үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалын экспорт 80% нэмэгдэж уул уурхайн дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хэмжээ 20% нэмэгдэнэ гэсэн тоон баримт байдаг юм байна.

За ийнхүү 2 өдөр үргэлжлэх байсан сурвалжилга маань нэг өдөр болсон учир Хан богд сум явах байснаа цуцалж далд уурхайн орчин тойрноор автобусаараа явж танилцсанаар бидний аялан сурвалжилга өндөрлөсөн билээ.

TKS 0829

  Тийм ээ Оюу Толгой төсөл бол яахын аргагүй бидний нэг томоохон бүтээн байгуулалт мөн.
Мөн ч олон арван гүйцэтгэгч компаниуд, ханган нийлүүлэгч байгууллагууд, орон нутгийн иргэд, ажиллагсад уг төсөл эхэлснээс хойш ажилтай орлоготой байгаагаас гадна Монгол улсын маань эдийн засагт оруулах хувь нэмэр жилээс жилд хөгжин дэвших нь гарцаагүй юм.

Оюу Толгой - Мөнгөний уурхай учир нь олон жижиг дунд бизнес уг төслийг даган хөл дээрээ босож байна. Төслөөс гадуур олон арван хүн ажлын байртай болж байна. Энэхүү том саалийн үнээнээсээ бид олон жил сүүг нь саан уух нь.

Одоо бид далд уурхайн бүтээн байгуулалт хэзээ нэг тийш шийдэгдэж их ажил дахин өрнөхийг хүлээх л үлдэж байна.

Сурвалжилсан Б.Тайван Орлоо.инфо сайт.

TKS 0812


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.