10 сарын 26, Мягмар
°C
USD 2,848.93
USD 2,848.93
EUR 3,321.14
JPY 25.07
GBP 3,928.10
RUB 40.67
CNY 446.48
KRW 2.44

Хөгжил уруудал 14 - Замын түгжрэл ба бухимдал

9bcdd3fa736facf8big

Хот гэдэг их айлд бөөгнөрөн суух бидний өнгө төрх нэг л бухимдалтай! Тайван амьдрах орчин бүрдүүлэхээр хүн бүхэн л хичээж чармайж байгаа хэдий ч бидний насанд тэрхүү зүйлийг үзэж чадахгүй мэт санагдах боллоо. Учир нь энэ орчинд бид маш амархан уурлаж, уцаарлаж нэг нэгнийгээ хэлэхгүй үгээр хэлж өглөөний мэндийн оронд хэн нэгэн болдоггүй нөхдөөс болж өглөөний ажил амьдрал эхэлнэ.

Тиймээ ‘’ид нас’’дээрээ яваа бидний үеийнхэн амархан бууралтаж эхэлж байгаа нь энэхүү их стресс, уцаараас болж байгаа.

Стресс гэдэг ойлголтыг Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж ирсэн бөгөөд утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн үг аж. Ихэнх төрлийн стресс нь хүнийг сэтгэлийн хямралд оруулах, эвгүйцэл төрүүлэх, зан үйлд өөрчлөлт орж ажил амьдралын амжилт бүтээлийг бууруулдаг сөрөг нөлөөтэй гэж үздэг аж. Гэтэл бид чинь өдөр бүр энэхүү стресс дарамтыг бие биендээ гаргаж байна шүү дээ!

Та биднийг машин бариад явж байхад өөрийн эрхгүй стресс бухимдалд оруулдаг тохиолддог зүйлүүдээс дурдъя л даа.

- Бид бүгд адилхан ажилтай хөдөлмөртэй яарч яваа хүмүүс бие биенээ хүндлэхгүй олон дараалсан машины араас зогсож байхад урсгал сөрж ороод гацаан дээр гацаа нэмдэг нөхдөд нэг дургүй!
- Дохио зангаа дүрмээ мэдэхгүй шууд дайрахад нэг дургүй
- Машинд зам тавиад зогсож байхад урдуур дайрч ороод түгжрэл үүсгэхэд бас нэг дургүй
- Уулзвар бөглөөтэй байхад нэмж бөглөрүүлээд байхад нэг дургүй
- Урд саадтай байхад араас сигналдаад байхад нэг дургүй
- Хажуу талын явган хүний замаар дайрч явдагт нь дургүй
- Явган хүний зам дээр тайван алхаж яваа мэт хаа хамаагүй зам гардаг явган зорчигчдод нэг дургүй
- Буруу зүйл хийчихээд юу ч болоогүй юм шиг сүртэй штээ гэж хэлэхэд нь нэг дургүй

Жолооны үнэмлэх авсан эрхэм жолоочидоо! Дүрмээ бариад, бусдаа хүндлээд соёлтой хөдөлгөөнд оролцмоор байна шүү дээ! Заримдаа би галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зам дээр явж байна уу даа гэж бодогдох юм!

Бид ер нь яачихсан тавилантай хүмүүс вэ гэмээр! Анхнаасаа л нийгэмшээгүй, хотын соёлгүй, оочирлож сураагүйн гай нь энэ байх. Хүүхэд байхад ‘’Хонгилдоон’’ гээд кино гарахад оочирлоод орчих байсан кино үзвэрт хүмүүст дайруулаад хүүхэд нас барж байсан. Мөн картын барааны хэцүү үед сүү, талх авах гэж алалцдаг, манай гэрийн хажуугийн дэлгүүрт нэг настай эмээ шахалдааныг дийлэлгүй ухаан алдаж унаад амиа алдаж байсан юм.

Машин нь ихдээд хүн нь олдоод ирэхээр тэрхүү оочирлож сураагүй яс маханд нь шингэсэн уг Монгол хүний зан илрээд байна уу даа гэмээр.

Энэ замбараагүй байдал зөвхөн Монголд байна уу гэж асуувал тийм л гэж хэлнэ! Учир нь гадаад оронд хэдэн зуун сая хүн амтай том хотууд нь хэдэн сая машинтай тэд түгжээнд бас явж байна гэхдээ тэд стрестдэггүй дээ гол нь байна. Бие биендээ хүндлэлтэй хандаж замаа чөлөөтэй байлгаж бусад жолоочдоо хүндэтгэлтэй ханддаг.

Сүүлийн 2 жилд хот маань зам төлөвлөлтийн тал дээр өөрчлөлт хийж байгаа. Тэр хэрээр бид түгжрэлийг багасгаж чадсан гэж би хувьдаа дүгнэдэг. Гэхдээ зам тээврийн ослоор нас барж байгаа хүмүүсийн тоо баримтыг энд дурдвал 2012 онд улсын хэмжээнд 369 хүн нас барж, 1078 хүн гэмтсэн нь өмнөх жилийнхтэй харьцуулахад нас баралт 1.9 хувиар өсч, гэмтсэн хүн 1.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт амиа алдсан хүмүүсийн олонх нь 18-34 буюу хөдөлмөрийн насны хүмүүс байсан байна.
Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алдаж, 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирчээ. Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 596 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн. Мөн 110 хүн амь насаа алдаж, 365 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 35.8 хувиар, гэмтсэн хүний тоо 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна хэмээн замын цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

 

Ганцхан манай улс оронд л зам тээврийн ослоор ийм их хүн нас бараад байна уу? АНУ-д жилд зам тээврийн ослоор нас барж буй хүмүүсийг хүн амдаа хуваан 100.000 иргэнээс хэд нь зам тээврийн ослоор нас барж буй судалгааг байнга гаргаж байдаг. 1980 онд 100.000 иргэн тус бүрийн 22.48 хүн нас бардаг байсан бол сүүлийн жилүүдэд уг тоо эрс багасаж 2012 оны байдлаар 10.69 болтлоо буусан байна. Мэдээж АНУ-н хувьд шинэ машин ихтэй, жил бүр машины компаниуд аюулгүй байдал дээрээ анхааран авто машинуудаа үйлдвэрлэж байна. Энэ хэдэн зуун хүн нэг жилд нийт авто тээврийн хэрэгслээрээ хурдны зам дээр нийтдээ 4 тэрбум 778сая км замыг туулж байна.
http://en.wikipedia.org/wiki/List_of_motor_vehicle_deaths_in_U.S._by_year

10726617 10154710893895010 2047555747 n

Гэтэл манайд 2012 оны байдлаар 3 сая хүн амтай гэж үзвэл 100.000 хүн тутам 12.3 хүн нас барж байсан бол 2013 оны байдлаар 100.000 хүн тутам 14.1 хүн нас барж энэхүү тоо улам өссөөр байна.

Ядаж л бүсээ зүүж, хурд хэтрүүлэхгүй байж аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Хүн бүр анхаарал сэрэмжтэй байж олон зуун иргэдийнхээ амийг хамгаалъя!

Энэ тоо бол зөвхөн зам тээврийн ослоор нас барж буй Монгол иргэдийн тоо цаана нь барилгын осол, амиа хорлолт газар аваад харанга дэлдээд байгаа нь өнөө л стресстэй холбоотой!

Ямар нийгэмд бид чинь амьдраад байнаа гэсэн асуулт өөрсдөдөө тавьцгаан, сэтгэл зүрхэндээ нэг л айдастай . Монгол хүний амь Монгол улсын хамгийн чухал нандин эд эс гэж хэлж болно.

Бидний ирээдүй болсон хүүхдийг зөвхөн ээж аав, сургууль багш нар биш нийт нийгэм хүмүүжүүлэх үүрэгтэй. Тиймээс нийгэм ямар байна, хүүхэд түүний нүүр царайг илэрхийлдэг учраас бид нийгэмдээ өөрчлөлт хийх цаг нь болсон, бие биенээ хайрлаж хүндэтгэх хэрэгтэй болоод байна.

Хууль дүрмээ баримталж, бие биенээ хүндэлж амьдаръя бидний цөөхөн Монголчуудаа!

Бидний хөгжлийн түлхүүр орчин тойрон амьдрах нөхцөлөөс, эрүүл мэнд хойч үедээ санаа тавихаас л эхлэх учиртай. Тэгэхээс хашаан доторхоо л засаад хашааны гадна хамаагүй гэдэг үзлээ хаямаар байна.

Ардчилалын үнэ цэнэ болсон Эрх чөлөө гэдэг хамгийн түрүүнд хангамжаас биш харин үүргээс тогтдог.

Б.Тайван 2014/10/07

tv9news

 2012 онд зурагт үзэж байхдаа утсаараа авсан ТВ9 тв ийн мэдээгээр. 

 10723516 10204457845262085 1628676769 n

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.