05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Бид утсан хүүхэлдэй гэдгээ мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг явдгаа болих цаг хэзээ ирэх вэ?

Бид нэг л дотроо гутранга үзэлтэй болоод удаж байна. Хаашаа ч харсан ядуурал газар авч дундаж давхаргынхан гэгдэх нийгэмд нэлээдгүй хэрэгтэй давхаргынхан гадаадад дүрвэн гарч, үлдсэн хэд нь уруудан уруудсаар ядуурлын ирмэгт хүрчихээд байна.

Олон нийтээрээ энэхүү гамшигтай нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа ч үнэндээ сайд дарга албан тушаалтнуудад дарлуулаад хуучин боолын нийгэм шиг орчин үед амьдарч ажиллаж байгаагаа анзаарах ч үгүй явцгааж байгаа нь хөөрхийлөлтэй.

Юу болоод байгааг бүгдээрээ л мэддэг мөртлөө хэлэхээсээ айн дүрвэж, хэлсэн нэгнийгээ чи алуулна гэцгээж залуу шинэ үеэ ам дуугарах эрхгүй мэт болгож айлгана.  Их хол хөл гартайгийн нь гайхаж, өөрөө хийхгүй ч зүгээр ядууст мөнгө төлөөд шоглуулна гэж хэлэх юм. Энэ үнэхээр үнэн үү! Эсвэл биднийг шууд л дарамтлаад байлгаад байдаг арга нь ийм байна уу!

Улсын их хурлын гишүүдийг бид өөрсдөө сонгодог! Ард түмэн гэх томёололттой бид 4 жилд нэг удаа засаг төрөө барих, хууль тогтоомжоо батлуулах өөрсдийн амьдралын ирээдүйгээ сайхнаар төсөөлөн итгэл олгож сонгодог.
Тиймээ бид уг нь дэндүү сайхан эрхтэй хүмүүс гэхдээ энэ эрх маань аль хэдийнээ худалдагдаж ирсэн нь одооны бидний амьдралаас шууд харагдаж байгааг хүн бүхэн мэдэж байна.

Хэтэрхий гэхэд хэтэрхий, үнэхээр бурхан гэдэг байдаг бол тэр муухан зохиол бичээд байгаа хүмүүсийг нь гэсгээдээд өгөөсэй гэж гуймаар! Булхайтай үйл явдлууд нь хэнээр ч хэлүүлэлтгүй бидний нүд чихний хажууд байсаар байна. Буруу аргаар баяжаад байгаа баячууд нь ханаж цадахаа мэдэхээ болиод бүх зүйл рүү улайран дайрч бүр дэлхийн зиндаанд хүрэхээр тэрбумтнууд нэмэгдэж эхэллээ.

Үнэхээр тэнэг улс уу бид чинь, харсаар байтал бидний хармаанаас хулгайлчихаад би хулгайлаагүйгээ гээд албан тушаалууд нь улам дээшлээд сууж байгаа хүмүүсийг бид одоо яах хэрэгтэй юм.

Баян хүн сая сая долларын хэрэгт холбогдоод мултарсаар ирсэн тохиолдол маш их байна, шалгуулахгүй, халдуулахгүй, нөгөө л дээгүүр яваад байгаа нүх сүвээрээ бүгдийг нуун дарагдуулна. Харин ядуу хүмүүс 100-100гаараа хэдхэн халтар цаасны төлөө хэдэн арван жилээр шоронд сууж бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шударга ёс гэж үү!

Би энд улс төрөө муулах гээгүй бүх хүмүүсийг энд хамруулах гээгүй гагцхүү тэр нууц ноёнтон болж тоглоод байгаа баян дарга нарын тухай, ханаж цадахаа болчихсон баячуудыг энд онцлож байна.

Бид бол өдөр тутам энэ зүйлсийг сонсож дуулсаар одоо бүр чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд явдаг болж байна.

Монголчууд бид хүлцэнгүй, хүний өөдөөс хараад шударга ёсыг хэлж чадахаа байж байна. Мэдээ мэдээллийн сувгууд бүгд эрхтэн дархатнуудын гарт орж байна. Юу хэлж ярьсан ч бидний чадал мөхөсдөж байна. Хэдэн арваараа сэтгэгдэл бичиж худлаа л дотроо бухимдаж хэдүүлээ нийлж тэмцэе гэж дуугарахаас цаашгүй байна.

- Буруу аргаар будаа тээгээд Төрөөс төрсөн тэрбумтанууд залуучуудаа бэлтгэж өөрсдийнхөө арга барилаа зааж өгч холын сунгаанд бэлтгэж эхлэж байна.
- Газар нутгаа бусдад худалдхаар завдаж байна.
- Байгаль орчноо ихээр сүйтгэж эхлээд байна.  
- Бидний саналыг худалдан авч, ядарсан ард иргэдийн толгойг мунхаруулж байна.
- 21000 шууд тарааж болчимгүй зүйлс хийж архичин, ажилгүй, залхуу ирээдүйдээ итгэлгүй иргэдүүдийг өдөр ирэх тутамд нэмсээр байна.
- Иргэддээ үнэн зөв мэдээллээр хангахгүй мөртлөө худлаа хэлж бүгдийг өөрсдийн болгож байна.
-УИХ-н гишүүн жилд тэрбум төгрөг авдаг болсон бол ирэх жилээс 3 тэрбум төгрөг зарцуулах эрхийн тухай ярилцаж байна.
- Бүх хүн эрх тэгш эрх эдлэж чадахгүй байна
- Хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчээр ичих нүүрээ элгэндээ наан биднийг доромжилж басамжилсан мэдээллийг мэдээллийн хэрэгслүүдээр цацаж, нэг нэг рүүгээ дайран юм идэж уусан, зохиол бичсэн түүхийн баталгаа нь байна тохирцвол хэлэхгүй гэцгээж байгаа нь үнэхээр харамсалтай! Энэ чинь шудрага ёсыг уландаа гишгэсэний жишээ биш гэж үү?

Ингээд дурдаад байвал дуусашгүй...

Хамгийн аймаар нь Монгол хүний амь үнэ цэнэгүй болоод удаж байна!

Энэ бүхэн худлаа гэж үү!

Бид юу хийж юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Ирэх жилийн сонгуульд бид зөв хүмүүсээ сонгож, бидний эрх ашгийн төлөө зүтгэж хийж чадах хүмүүсээ сонгох хэрэгтэй байна. С.Зориг талийгаач шиг шударга зоригтой, үнэнч, ард түмнийхээ төлөө гэсэн удирдагчдыг сонгон дэмжин ажиллах хэрэгтэй байна!

Тэрхүү зөв сонгосон хүмүүсээ алуурчдын гарт алдахгүй хүрээлэн хамгаалах хэрэгтэй мэт!

Монгол ахан дүүсээ!!!
Хамаатан садан ах дүү нартаа уриалга гарган ойлгуулах хэрэгтэй. Үгээгүй муухай зохиол бичигчдийг, буруу аргаар баяжагсадыг, бидний саналыг өчүүхэн зүүлээр худалдан авагсадыг сонгохгүй байх талаар уриалга гаргаж шинэ ирээдүйтэй залуусыг гаргая гэж уриалмаар байна!

Утсан хүүхэлдэй байхаа болих цаг ирсэн. Шударга зөв замыг сонгож, зөв замаар явж буй шударга улс төрчидтэйгөө нэгдэн улс орноо авран мандуулья!

Таны бодлоор бид юу хийх хэрэгтэй вэ? Санал бодлоо хуваалцаач!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.