05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Хайртай Монгол улс руугаа яарнам бид!

Гадаадад суугаа Монголчууддаа зориулав.

Ороо бусгаа бужигнасан тэр л үеэс
Ойлгох ч төсөөлөлгүй зарим нэгэн маань
Олныгоо даган гадагшилсан юм эх орноосоо
Очоод л болчих юм шиг гадны амьдралыг
Омог бардам дайлаар мордоxooр очсон юм бид

Ахуй амьдралаа дээшлүүлэх гэж л бид ирсэн
Айл гэр, үр хүүхэд, ээж ааваа тэтгэх гэж л ирсэн
Айлын эрдмээс суралцах гэж л бид ирсэн
Амьдралаа аваад явах чадалтай болох гэж бид ирсэн юм

Бид зовлон зүдгүүрийг даван туулж явна
Бодлын харгуйд сайхныг мөрөөдөн байж тэвчнэ
Бодит амьдралын гашууныг бусдад тулгарсан гашуудлаас харна
Болноо гэх сэтгэлээр он жилийг хатуужин байж тэвчнэ бид

Алс хол хүний нутагт их зүйлийг хийж сурлаа
Ахиад олдохгүй залуу насаа ирээдүйнхээ төлөө золиосоллоо
Ард үлдсэн амьдралаа олон жилээр тэтгэлээ
Амьдралаа аваад явах чадалтай, тунгаан бодох ухаантай боллоо бид

Хайрт эх орон, ээж аав, хань үр хүүхдүүд дээрээ очих цаг минь боллоо
Харийн нутгийн хөгжил дэвшлээс сурсан мэдлэгээ бид
Халуун дотно өрнөж буй их бүтээн байгуулалтанд
Харамгүй нэгэн сэтгэлээр оруулах цаг нь боллоо

2012.02.28
Б.Тайван
Арлингтон хот

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.