05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 1

Утаанбаатар гэх нэрлэх болсон бидний төрөлх хот Улаанбаатарт маань орчин үеийн байшин барилга ихээр нэмэгдэж, гудмандаа багтахаа байсан олон төрлийн машинууд тэр дундаа том оврын жип машинуудын цуглуулгуудыг эндээс л харна.

Хот маань хавар болоод ч тэр үү, цас нь хайлаад ид сайхан нар нь илчээ хайрлаж буй ч нүргэлсэн их шороон дунд бум бужигнасан газар болжээ. Тэр их өвлийн утааны тоосжилт, энэ их бүтээн байгуулалт гэж нэрлэх болсон, болсон болоогүй барилгын ажлын тоос шороо нэмэгдэж, орчин тойрноо анхаарахаа байсан нь илт харагдаж байна. Хотын төвийнхөө хэдэн гудмаар арай гайгүй гэж нэрлэхээр байгаа боловчиг 90% нь бохир арай дэндүү орчинтой байна. Тэр дундаа эмзэг давхаргын гэр хороолол дундуур бол ярихын аргагүй! Хавар болоод бас тэгэж байгаа байх бодогдож байна, зун болохоор арай л өөр болох байх.

Тэгсэн мөртлөө айлын хаалга татаад ороход, шинээр баригдсан ресторанд ороход бүх юм ондоо тансаг үзэмжтэй орчин угтана. Бааранд ороод ундаа ус авснаас шууд пиво авбал бараг л хямд тусах жишээтэй юм билээ. Ундаа, ус 4000 төгрөг байх жишээтэй.

Бидний монголдоо хэрэгжүүлэх ёстой гэж яриад байдаг тахир дутуу хүмүүст, нялх тэрэгтэй хүүхэдтэй хүмүүст зориулсан зам ямар байх ёстой вэ? Яагаад ийм зам хүмүүст зориулж хийхгүй байна гэсэн санаа хэдэн жилийн өмнөөс ярилцаж байсныг санаж байна. Аргагүй юуг түрүүлж хийх вэ гэдгийг харж байж л ярилцах хэрэгтэй юм. Тахир дутуу хүний зам битгий хэл явган хүнд зориулсан зам ихэнх газраа байхгүй л харагдаж байгаа учраас эхлээд бид явган хүний замтай болж байж тэр асуудал ярих хэрэгтэй гэж бодогдоно.

Гадаад орчиндоо анхаарлаа хандуулахаа ер байжээ манайхан. Бохир дээр бохир гэчээр хаа сайгүй хөглөрөх их хогон дунд амьдарч байна.  Их  ганган Ланд жип машин унасан залуус зогсоол дээр зогсож байлаа. Нэг залуу нь гарч ирээд хэнэг ч үгүй шууд л машины ард биеэ засаад эхлэх нь тэр. Дээхэн үед хашаа булан харанхуй тойрогт л ийм үйлдэл хийж байгаа хүнийг харж байсан бол одоо шууд л явган хүний зам дээр энэхүү үйлдлийг хийж байгааг нь харж байна.

Нэн түрүүнд хогтой тэмцэх асуудлаар ажил өрнүүлэх нь маш их хэрэгтэй санагдлаа.

Машин замын хөдөлгөөн

Дэндүү дээ дэндүү гэдэг чинь энэ л байх даа. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Манайхан юманд оочирлож чаддаггүй юм чинь их машинтай болохоор хүмүүс нь яаж дэс дараатай явах вэ дээ гэж бодогдлоо. Цагдаа камергүй газар бол дүрэм бол нэг сонин биш ажээ. Улаан гэрэл дайран явах, урсгал сөрж орох, эгнээ рүү дайрч орох, сигналын дуу бол байнга хадаастай, хоорондоо шүргэлцэх энүүхэнд хаа сайгүй машинууд наалдаастай. Арван хэдэн жил машин барисан жолооч миний бие дахин шүдэнзний хайрцагны зайтай яаж машин барих вэ гэсэн дадлага хийх шаардлагатай болж байна. Хэн машиныхаа хушууг түрүүлж оруулж чадна тэр нь явна гэсэн дүрэмтэй дайраад л байх нь тэр.

Харин согтуугаар машин барих явдал багассан нь илт мэдэгдэж байлаа. Уусан бол машинаа энд тэнд тавиад явна. Эсвэл ах дүүгээ дуудаад машинаа өгөөд явуулна, бас түүгээр зогсохгүй 10000 төгрөгний хөлстэйгээр явдаг дуудлагын жолооч дууддаг үйлчилгээ гарсан байна. Баар савууд хууль дүрмийнхээ дагуу 12 цагт хаагддаг болж. Хаа нэгтээ хаалгаа барин ажиллах газрууд энд тэнд байсаар байгаа боловч ахиц гарч хууль хэрэгжиж байгаа нь маш их олзуурхууштай санагдаж байлаа.

Явган зам гарна гэдэг бол их асуудалтай, анхны өдрөө машин зам гарах гэж бараг л арван минут зогсож байгаад хүн дагаж гарсан. Хүн даснаа гэж, хэд хэд гараад л сурахаар юм билээ л дээ. Тэгэхдээ л маш их осолтой!

Түгжрэлээс болж цаг хугацаагаа маш ихээр алдаж, их бухимдалд орсон хүмүүс яаж машин барих нь ойлгомжтой.

Улаанбаатарт ажил хөөцөлдөж хүнтэй цаг тохирон уулзана гэдэг бас л асуудалтай. Нэг найзын маань хэлснээр үдээс өмнө үдээс хойш л гэсэн хоёр цагтай гэсэн нь үнэний хувьтай юм билээ. Зуун айлд байдаг иргэний бүртгэл мэдээллийн төв дээр нэр бүртгүүлэх гэж очоод санасаныг бодвол цайны цаг болохоос өмнө ажлаа амжуулаад авлаа. Жолоочтой явж байсан учраас тэр жолооч ах ороод зогссон байсан ч буцаад гарах гэтэл таг зогсоостой. Тэр зогсоолоос гарах гэж 40 минут зогссон юм. Энэ мэтчлэн яриад байвал дуусахгүй.

Үргэлжлэл бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.