04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

1 сая доллароор та юу худалдаж авах боломжтой вэ?

Бид мөрөөдлийн ертөнцөө хааяа бий болгон хэрвээ би сая доллартай байсан бол юунд хэрхэн зарцуулж болох вэ гэж бодож үзээгүй хүн цөөхөн байх гэж би бодож байна.
Мөнгөний үнэ цэнэ жил ирэх тутам үнэгүйдэж 1980 оны сая $ одоогоор хэдэн $-н үнэтэй тэнцэж буй нь бас сонин.  Дараахь зурагт тайлбарууд дээр одоогийн хэрэглээний үнэ ханш болон өндөр хэрэглээний бараануудыг харьцуулан сая $-г хэрхэн зарцуулжболох вэ гэдгийг харуулж байгааг сонирхон хүлээж авна уу!

Үнэхээр энэ хорвоод баян хүн ядуу хүний зовлонг ойлгох болоогүй мэт санагдана.

1.  Харвард сургуулийн 2011-2012 оны жилийн сургалтын төлбөр $54,561 ханштай байна,  байр хоол бүх зардалтайгаа нийлээд сургуулиа төгсөх зардал $218,244 болдог ба 5 хүүхэдтай сайхан айл хүүхдүүдээ сургуульд сургавал 1 сая $ хэрэгтэй болох нь.

Тэгтэл Chanel’s фимийн “Diamond Forever” классик цүнхний үнэ 261,000$ юм байна.  Нэг цүнхний үнэ бүхэл бүтэн 1 хүний Харвард сургуулийг дүүргэх үнээс илүү болж байгаа биз. Энэ цүнхнээс 4-ийг л авахад таны 1 сая доллар дуусах нь.

Buys_College

2. New York хотын дундаж байрыг түрээслэн амьдрахад та сарын дунджаар $3472 төлж амьдрах юм байна. Энэ нь та 22 жил түрээсээ төлөөд амьдрахад таны 1 сая $ дуусах аж.  Хэрэв 22 жил маш удаан санагдаж байгаа бол нэг өдрийн үдэшлэг зохиож 50 хүнд Ipad-ны хавтас бэлэглье гэж бодоход таны мөнгө дуусах юм байна. Mervis Diamonds iPad хавтасны нэг бүрийн үнэ 20,000$ байна.

Buys_Apt

3. Хэрэв та New York  хотод түрээсээр амьдрахгүй орон сууц худалдан авья гэж бодвол 2 унтлагын өрөөтэй 2 жорлон байны өрөөтэй байр 1 сая $ хүрдэг аж, бусад хотуудыг харьцуулвал өндөр үнэ л дээ. Бусад хотуудад арай том зайтай болон бүхэл бүтэн хаус авах боломжтой.
Эсвэл Hästens Vividus фирмийн ор 16-г  худалдан авахад таны 1 сая $ дуусах аж. Орны тус бүрийн үнэ 64,950$ болж байна.

Buys_Home

4.  The Washington Times  сонины судалгаагаар Америкийн жирийн өрх айлын жилийн дундаж орлого $49777 үүний 3-5% -г хандивладаг гэж үзвэл 400 жилийн дараа хандив нь 1 сая $ болох аж.

Арай өөрөөр эрэгтэй хүн нүүрэндээ анхаарал тавин The Zafirro Iridium razor фирмийн сахлын хутга хэрэглэе гэвэл нэг бүрийн үнэ $ 100,000 болдог аж 10 ширхэгийг авахад л таны 1 сая доллар дуусах нь ээ.

Buys_Charity

5. TheKnot.com-н  судалгаагаар дундаж хуримын ёслолын зардал $27,800 болдог гэж үзсэн байна. Нийт 36 хуримын зардал нийлээд 1 сая $ хүрэх аж. 36 хуримын зардал төлж 1 сая $ үрэхийн оронд арай хурдан аргаар үрэх боломж нь 40 найз нөхдөө цуглуулж New York-т байрлах Serendipity 3 ресторанд  Мөхөөлдөс авч өгөхөд л таны 1 сая $ дуусах аж.  "Frrrozen Haute Chocolate" мөхөөлдөсний тус бүрийн үнэ $25,000 аж.

Buys_Wedding

6. 2009 оны гаргасан судалгаагаар тэтгэвэрийн насны 65-75 насны иргэд дунджаар $56,212 -н хадгаламжийг цуглуулж чадсан байна гэж үзжээ. 17 хүний хадгаламж нийлээд 1 саяыг бүрдүүлж байгаа бол Deveronvale Perfection Хонь 2009 оны дуудлага худалдаагаар үзэмжээрээ тэргүүлж нэг бүрийн үнэ $378,000 хүрч байжээ энэхүү хониос 3-ыг л авахад 1 сая доллар дуусах нь.

Buys_Retirement

7. Дундаж Америкийн иргэд жилд $7,658 эрүүл мэндийн төлбөрт зарцуулдаг бол 4 хүнтэй гэр бүл 33 жилийн эрүүл мэндийн төлбөрийн дүн 1 сая $ хүрэх аж.

Өөрөөл хэлбэл тэр гэр бүлийн 4 хүн Dussault Apparel’s Trashed Denim Jeans өмд 4-г худалдан авахад л $ нь суусах аж.  Dussault Apparel’s хаягдал жинсэн өмдний нэг бүрийн үнэ $250,000 болж байна.

Buys_Healthcare

8. Нэгдсэн улсын авто деллерүүдийн холбооны судалгаагаар 2010 оны шинэ машины үнэ дунджаар $28,400 байсан байна. Энэхүү үнээр 36 машин худалдан авхад 1 сая $ дуусах аж.
Тэгвэл Jaguar Hybrid супер машины үнэ $1.1 сая үнэтэй бөгөөд 1 цагт 200 мил (320км/ц) хурдлах хучин чадалтай аж.

Buys_Car

9.  Судалгаагаар албан ажилтай хүмүүсийн ажилдаа очиж ирэх замын зардал жилд $7,658 гэж үзжээ, Үүний 25% нь бензин тосонд зарцуулагддаг аж.  Энэхүү дундаж зардлыг нэгтгэвэл 131 жилийн дараа 1 сая доллар хүрэх нь.

Dodge Tomahawk V10 Супер Мотоциклийн мэг бүрийн үнэ $555,000 -т үнэлэгдэж байна.

Buys_Transit

10. 2009 оны судалгаагаар жилд хүмүүс өөрийнхөө хувцаслалтанд  дунджаар $1,725 зарцуулдаг аж. 1 сая доллар хүргэхийн тулд нийт 579 хүний жилийн зардлыг нэгтгэх хэрэгтэй болж байна.

Тэгвэл 5- хан эрэгтэй хүний зангиа нийлээд 1 сая доллар болж байх юм. Satya Paul  дизайн студийн зангиа нэг бүрийн үнэ нь $220,000 бөгөөд 150 граммын алтны хольцтой торгомсог материалаар хийжээ.

Buys_Apparel

11.  2009 оны судалгаагаар жилд дунджаар $2,693 эрүүл мэндийн даатгалд төлдөг байна. 372 жилийн даатгалын төлбөр нийлж байж сая доллар хүрэх аж.

Грессо - Luxor Las Vegas Jackpot 1 сая $ үнэ бүхий хар алмаазан шигтгээтэй алтаар бүрсэн утасны жин нь 180 грам, 45.5 К хар алмааз. 200 жилийн настай Африкийн хар модоор хийсэн аж.

Buys_Insurance

12.  2010 оны оршуулгын зардал дунджаар $7,300 болдог аж. Энэхүү үнэнд ёслолын үнэ ороогүйгээр ийм тооцоо гаргасан байна.

Acqua di Cristallo Tributo a Modigliani 278 ширхэж шил нийлээд л сая доллар хүрэх аж. Тус бүрийн үнэ $3,600

Buys_Funeral

13.   Bureau of Labor Statistics судалгаагаар нэг хүн жилд $ 6,372 зарцуулдаг гэсэн судалгаа гаргасан байна. 4 хүнтэй гэр бүл 39 жилийн турш зарцуулах хүнсний зардал нийлээд  сая $ болох аж.
Японы Yubari Melons жимсийг 2008 онд 2 ширхэгийг нь $26.000 худалдан авсан байна.

Buys_Groceries


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.