05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 2

Эхний мэдээлэл бичээд нэлээд удчихлаа, зарим маань:
- За Монгол явсан хүн тэгээд л усанд хаясан чулуу мэт алга болдог юм гэж бодож байж магадгүй. Олон жил уулзаагүй найз нөхөд хамаатан садан танил хүмүүстэй уулзаж явсаар нэг л мэдэхэд хоног өдөр өнгөрчихжээ.

Юутай ч өөрийн гэсэн зорилготой ардаа хүлээсэн Орлоочидтой учраас мэдээлэл цуглуулж та бүхэндээ хүргэх үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа болохоор зүгээр суулгүй явсан газар бүрээсээ өөрийн бололцоогоороо мэдээ мэдээлэл зураг авсаар байгаа билээ.

Анх ирсэнээ бодвол сэтгэл санааны хямралын байдлаас гарсан маягтай олон зүйлсийг энэ яагаад ийм байгаад байна гэсэн ажсан нүдээр хардаг болсоноо анзаарлаа. Орчиндоо дасна гэдэг яг л нэг том соронзон орон зайд татаад оруулж байгаа мэт хүнийг дасгадаг нэг зүйл байх шиг.

Тэгэхдээ олон жил гадаадад байсан бидний нүдээр бүх л зүйлийг ялгаж харах чадвар суусныг өөрийн эрхгүй мэдэрч байгаа болохоор цаашид юу юу хийвэл зүгээр вэ гэж бодохоор өөрийн эрхгүй гадаад оронд үзсэн харсан толгойнд орж ирээд өөрчлөх хэрэгтэй гэх дохио буугаад ирдэг юм байна.

Олон хүнтэй уулзаж санаа бодлыг нь сонсож их зүйл мэдэрч явна. Амьдралаа сайхан аваад явж байгаа нэгэн байна, яг хэвээрээ байгаа ч нэгэн байна. Хүн хүний амьдрал олон салаа замын адил өөр өөр байх нь аргагүй бизээ.

Шударга ёс гэж Монголд байна уу?

Үнэндээ бол Монгол улс цөөн тооны хэдэн улс төрч олигархуудын гарт орсон гэдгийг хүн бүр ярьдаг хүлээн зөвшөөрдөг болж. Олигарх гэсэн нөхдийн гар хөл болсон тэртээх 1996 оноос босч ирсэн пирамидын араам өдгөө бат бөх бэхжсэн байдалтай болжээ.  Хөрөнгөтэй мөнгөтэй танил талтай хүмүүст  хууль шударгаар үйлчлэхгүй байгаа, ядууст хууль хэт хатуу байгаа нь шууд л мэдрэгдэж байна. Монголын улс төрийн удирдлагууд олон төрлийн ажил хийж явуулж байгаа ч хангалттай зүйлсийг хийхгүй байгаа нь олон хүний ярианаас мэдрэгдэж, төрийн байгууллагын ажилтангуудын бодол шал өөр, хувийн салбарын хүмүүсийн бодол бас ондоо байгаа нь илт. Гадаадад сурч боловсорч ирсэн Монгол залуусын хийж бүтээж буйг харахаар үнэхээр бахархам сайхан байгаа ч  юм хийхэд үнэхээр хэцүү юм, хаа сайгүй ажлын садаа олон дамжлагатай гарын үсэг зэргээс үнэхээр боож үхэж байгаагаа хэлээд, болдоггүй бүтдэггүй зүйл байхгүй дээ гэж төгсгөж байгаа нь цаанаа нөгөө л нэг гарыг нь мялаах тал засах энэ тэр бүх давхаргадаа байгаа гэдгийн нэг жишээ юм болов уу гэж ойлгогдохоор.

Олон арван ТВ -н сувгуудаар гарах өөр өөрсдийн үзэл баримтлалыг шууд илэрхийлсэн мэдээ мэдээллэл Монголчуудыг төөрөгдүүлэхээр өөрийн гэсэн бодолгүй болгохоор хүрээнд явагдаж байна. Нэг хэсэг нь нэг талаас нөгөө хэсэг нь буруутгаад л ярина. Манай улс төрчид их ярьж бага ажил хийдэг хүмүүс шиг ...
Эмзэг бөгөөд ядууралд орсон хүмүүсийн хувьд үнэхээр хэцүү байдалтай байгаа бөгөөд амьдрах орчин бол ярихын аргагүй гэдгийг энд дахин хэлэх нь зүйтэй болов уу! Хотын төвдөө хэцүүхэнд тооцогдож байгаа юм чинь хашаа байшин хөдөөнөөс нүүдэллэсэн нүүдлийн байдлаар орж ирсэн хүмүүсийн амьдрал үгээр илэрхийлэхийн аргагүй байдалтай байна.

"Бид чадна, бид хөгжинө"

Эхний зорилго бол бид санаа бодлоо нэгтгэн хамтдаа зүтгэж чадваас жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж хөгжил рүү ядарсан ард түмнээ авч явж чадахаар байна. Монголын хөгжлийн түлхүүр гадаадад суугаа Монголчуудаас маш их хамааралтай! гэдэг маань улам бүр баталгаажиж байгаа. Удахгүй бидний санаанд байгаа цуврал нэвтрүүлгүүд нийтлэлүүдээс та бүхэн анзаарах буй за!

Юм үзэж нүд тайлна аа гэдэг...

Үргэлжлэл бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.