04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 7

pg

За ингээд Монголдоо ирсэний дараахнаас л сонгууль болох гээд бөөн бужигнаан. Зарын самбаруудыг нь харж яваад бараг осол гаргахаар л олон юм даа. Хүмүүс ч тэгэхдээ энэ олон зарлан самбаран дунд амьдраад анзаарахаа больсон нь мэдрэгдэхээр...
Таксинд суугаад жолооч болгоноос шахуу л сонгууль өгөх үү гэхээр яршиг хэнд ч өгөхөв бүгдээрээ хулхи гээд нэг их хаширсан улсууд... Тэгэхээр нь бидэн шиг залуучууд л сонгуульдаа ийм идэвхгүй оролцвол идэвхтэй хөгшчүүл чинь нөгөө хувьсгалт намдаа өгөөд юу ч өөрчлөгдөхгүй ш дээ гээд сонгуулийн ажилтан шиг ухуулж байгаад л буудаг гэж байгаа. Ер нь залуучуудын хандлага нэлээд идэвх сул байх шиг... Тэгсэн мөртөө Euro2012 Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг болохоор нойроо хасаад л үзэцгээгээд байх юм. Юу болж дуусах юм бол доо энэ сонгууль. Би бол хувьдаа нам хамаагүй эмэгтэйчүүдийг л энэ сонгуульд дэмжье гэж бодоод байгаа юм.

Ямар ч байсан хадам ээждээ болон эгчдээ энэ санаагаа хэлээд дэмжүүлээд авсан. За одоо Монголын маань хөгжил цэцэглэлт уруудал доройтол гэх үндсэн сэдэвдээ ороход 6 сарын дундуур том охин маань 6 нас хүрч төрсөн өдрийг тэмдэглэхээр тоглох газрууд хайв.

Ирээд удаагүй хаана юу байгаагаа сайн судлаж амжаагүй болохоор найз нөхдийн хүүхдүүдийг урьсангүй хачин даруухан хамаатан садныхаа л хүрээнд хийлээ. Тэгэхдээ охидуудаа гадуур авч тоглуулна гээд амласан байсан тул сураглаж байгаад Тэнгис кинотеатрын ард байдаг ''Маамуу нааш ир'' гэдэг тоглоомын газар очсон чинь хаалттай байлаа.

 

Тэгээд харин хажууд нь байсан Америкийн стандартаар барьсан байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайд гадаа жаахан тоглуулав. Дэлхийн зөн байгууллага энэ тоглоомын талбай шигийг хөдөө орон нутагт барьж өгдөг бололтой.

pg1

Тэгээд тэндээсээ ''Тэнгис'' кино театр руу орж хүүхдийн кино байвал попкорн авч идэнгээ үзье гээд ортол харин хүүхдийн кино байхгүй байв. Охидууд маань шууд үнэртээд л хуурсан эрдэнэ шиш хаана зарж байгааг олчихоод нэхээд салдаггүй тэгэхээр нь авч өглөө. Дунд хэмжээтэй нь$3000 тэгээд дээшээ үнэтэй байв. Ваниллатай мөхөөлдөс нь их амттай санагдав.

Баахан хоосон хаалга мөргөөд Өргөө кинотеатр луу явлаа. Тэгсэн бас л хүүхдийн кино байхгүй баахан америк, монгол кинонууд...

fun

Харин хажууд нь ашгүй 1 хүүхдийн 1500Т гээд 3 минут явдаг хөөрхөн тоглоомон морин тойруулга болон машин байж аз болов. Өргөөгийн ард харин миний хайгаад байсан Хөх хулганы орон гэдэг тоглоомын газар байгааг мэдээд 3-уулаа бөөн баяр тийшээ очлоо.

blue

Орсон харин хөөрхөн газар аж, 1 цагийн 3000Т, хагас цагийн 2000Т гэнэ. 1 давхарт нь 3 наснаас бага хүүхдүүд тоглохоор 2 давхарт нь харин манай 2-т таарахаар тоглоомтой юм. Америкт байдаг шиг тохижуулжээ. Бас дажгүй шүү. Ямар ч байсан их аятайхан сэтгэгдэл төрүүлэв. Ирсэн эцэг эх хүүхдүүдийг ажиглавал эрлийз хүүхдүүд бас 2, 3 харагдаж байлаа.

blue1

Хүүхдүүдтэйгээ явж байхад Монголд нэг хэцүү санагдаж байгаа зүйл бол тамхи юм. Залуу хөгшин үнэндээ л эрэгтэй эмэгтэйгүй татах аж. Second hand smoking-дам тамхидалтаар хүүхдүүдийг хорлох явдал бол гарах гарцгүй газар юм даа Монгол маань. Орцонд, лифтэнд, тоглоомын талбай дээр хаа сайгүй татаж дээр нь полкон дээрээ татаж байгаад шууд доод талд нь хүүхдүүд тоглож тоглоомын талбай байхад чинь шууд унтраагүй тамхины иш толгой дээрээс чинь унана. Бүр уур хүрмээр... Мэдэхгүй би өөрөө татдаггүй болохоор тэгэж сүржигнэж хүлээж аваад байгаа юм болов уу даа. Манай хороолол овоо хүүхдийн тоглоомын талбайтай, усан оргилууртай юм даанч тэр усан оргилуурынх нь яг хажууд хэдэн охид хөвгүүд зогсоод л тамхи татаад бас пиво ууж байгааг нэг удаа би полкон дээрээс харсан  юм. Хажууд нь хэдхэн сартай хүүхдүүдийг эмээ өвөө, ээж аавууд нь авч гарч байгаа мөртөө тэд нарт больцгоо гэж хэлэхгүй нь хачирхалтай. Зайлуул амны гарц загнуулаад дуусна гэж боддог биз. Өмнөөс нь очоод зад хэрэлдмээр...

Монголд маань хүмүүсийн харьцаан дээр бас нэг сонин юм мэдэрлээ. Энэ нь чи өөрөө буруутай мөртөө уучлалт гуйхгүй нөгөө хүнээ буруутан болгох. Би эрүүл мэндийн дэвтрээ хөөцөлдөх санаатай Баянзүрх дүүрэг дээр очтол миний өмнө явсан нэг ах айлын 2 ой арай хүрээгүй боловуу хүүхдийг түлхээд унагачихаж байгаа юм. Тэгсэнээ хүүхдийг чинь унагачихлаа уучлаарай ч байхгүй мөртөө хажууд нь байсан ээжийг нь хүүхдээ хөтөлж явахад яадаг юм гээд загнаад байх юм. Хичнээн тэр ээж хөтөлж яваагүй буруутай ч ядаж оо уанаа миний дүү зүгээр үү гэж болмоор л юм. Бас эртээд нэг найзтайгаа уулзаад ресторанд ортол 2 эрэгтэй эмэгтэй зөөгч ээлжилж ирээд байхаар нь нэгэнд нь хоолоо, дараа ирсэн нөгөөд нь уух юмаа захиалав. Хоол ч үгүй, уух ч юмгүй хэсэг суугаад асуутал хоорондоо яриагүйгээс хэн нь ч бид 2-н захиалгыг аваагүй байгаа юм. Тэгээд хэлтэл та яах гэж хоёуланд нь өгсөн юм гээд бид 2 буруутан болов. Ингэсний дараа харин хоол нь орц ихтэй хурдан гарсан нь сэтгэл тайвшруулав.

За ингээд хэд хоног хүүхдүүдээ аваад Баянбуурал гэсэн амралт руу вагоноор явж амарлаа. УБТЗамаас хангамжтай болоод тэрүү хоолны хувьд үнэхээр ярих юмгүй сайхан юм. Өглөө 8:00-д суутэй будаа эсвэл каашны дараа махан хоол, дараа нь 12:00-д 1, 2-р хоол, үзэмний шүүстэй, дахиад 4:00-д бантан, талх, тэгээд оройны хоол 7:00-д. Харин оройны 8:30-д тараг, аарц эсвэл сүү өгөх ажээ. Эмэгтэйчүүд, хөгшид, хүүхдүүдэд бол үнэхээр хангалттай их хоолтой, би ч таргалаад эхэлсэн гэж байгаа.

Энэ амралт уултай, устай сайхан газарт юм, даанч байр нь нэлээд хуучирсан дээр үеийн хэвээрээ. Ганц хоёр юманд сэтгэл дутагдсан нь анзаарагдсан тэр нь үдэлтийн хэсэг бололтой саравч байсан нь дотор нь нэл архины шил хагалаад хаясан байсан. Ямар сайндаа манай дунд охин нарийхан модон сандал дээр суух гээд араар нь унаад гараа зүсэх вэ дээ. Мөн жижиг, хүмүүсийн суух саравчнууд нь хуучин, ганц хоёр хадаас ёрдойгоод гараад ирсэн бас ойр орчин нь их халгайтай. Нялх хүүхдүүд халгайнд түлэгдэхээр, ажилчид нь түүгээд авчихаж болдоггүй юм байх даа гэж бодогдсон.

Өмнөх сэтгэгдэл дээр бичээд байсан нүхнүүдийн зургийг харин дарж амжлаа. Харин манай нэг найз маань эдгээр нүхийг борооны ус зайлуулах нүх хийж байгаа байх, сараалжин төмрийг нь захиалгаар хийлгэж байгаа, нөгөө газар нь ачаалал ихтэй удаан хийж байгаа гэсэн дам сонссон байсан үнэн бол сайхан л байна даа.

nuh

nuh1

nuh2

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.