04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал- 8

cecerleg

Монголдоо ирсэнээс хойш яг 2 сар боллоо. Нэг үеэ бодвол хамаатан садан, ах дүүс, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтууд шувтрах тийшээ хандаж, зуны улирал тул хаана яаж амарч хүүхдүүдээ чийрэгжүүлж, малаар бол өвлийг өнтэй давна гэдэг шиг бэлтгэл хийх үе эхлээд байна. Сонсох нь ээ Булганы Хануй гэх рашаан устай нуур цөөрөмтэй газар байдаг гэнэ. Тэнд  гадаадад байж байгаад нутагтаа надаас өмнө ирцгээсэн найзууд маань очсон, ноднин өвөл хүүхдүүд нь бараг ханиад хүрээгүй өвлийг давсан тухай магтацгааж байна. Хануй ангина, хоолойн өвчинд сайн рашаантай юм гэнэ. Тийшээ явахаар болсон тэгэхдээ эхлээд Эрдэнэтээр дайрч аавын дүүгийнд эхэлж зочлоод цаашаа хамт явахаар тохиролцов.

Ойрын үеийн сонин сайхан гэвэл манай Баянмонгол хорооллын хажууд шинэ гүүр ашиглалтад орсоноор энд оршин суугчдын стресс маш ихээр багасав.

 

Одоо бол призээр гарахад асуудалгүй болов. Ирсэнээс хойш дасаж өгөхгүй байгаа нэг зүйл бол цонхоор сонсогдох галт тэрэгний дуу. Уг нь бол галт тэрэгний гарамнаас 50 метрийн зайнд орон сууц, байшин барилга барих ёстой юм билээ.

train

Гэтэл тэгээд хууль үйлчилдэггүй Монголд бол яг л дэргэд нь бариад байх юм. Манайхаас ч ойрхон орон сууцнууд баригдаж байгаа гээд бод доо. Ямар сайндаа хошин яриа гарсан байна. Юу гэвэл Баянмонголд очсон айл олон хүүхэдтэй болдог учир нь шөнө дунд галт тэрэгний дуундаа хосууд сэрцгээдэг....Нэг бодлын инээдэм нөгөө бодлын ханиадам юм даа. Бөөн л бүтээн байгуулалт байна даа монголд барилга байшингийн хувьд бол....

us

Байшин барилга, тохижилт ярьсаных манай усан оргилуур Улаанбаатар хотдоо давгүйдээ ордог бололтой кинон дээр гараад байх юм билээ. Даанч бас л дотор нь хог хийчих юмаа, 4-тэй охин маань харчихаад идэж байсан чихэрнийхээ цаасыг хийх гээд би хаяж болохгүй гээд нөгөөх чинь энд хүүхдүүд хаясан байна гээд, 6-тай охин маань хүмүүс яагаад ийм гоё усан оргилуурыг муухай болгосныг ойлгохгүй байгаагаар арайхийж дунд охиныг сатааруулав.

hoghog1

Харин хүүхдүүдээ гадаа тоглоомын талбай дээр гаргаж байхад анзаарсан олзуурхууштай зүйл бол манай эрчүүд хүүхдүүддээ их цаг зарцуулдаг болжээ, тэд маань үрсээ гадаа салхилуулж, хамт тоглож байна. Монголын маань үрс маш олон болсон байна, жирэмсэн эхчүүд их олноороо байна, манай хороолол бол ерөөсөө л хүүхдүүдтэй айлууд л байдаг гэлтэй.

sav

sandal
Зун цаг болохоор орой үдэш гадаа сайхан сэтгэл санаа өөдрөг нэгэн хагас сайны орой Монголдоо ирсэнээс хойш ганц ч жүжиг, кино үзсэнгүй гээд гарахаар болов. Тэгээд хамгийн эхлээд соёлын төв өргөөнд очтол юу ч байдаггүй, 9 сард оюутнууд ирэхээр баахан зэрэг зэрэг олон тоглолтууд болдог юм, зун бараг үзвэргүй гэлээ, тэгээд драмын театр орлоо, монголын язгуур урлагийн тоглолт байв. Тэгээд цаашаа кино театр луу очиж үзэхээр болоод Өргөө ортол харин ''Ээжийн дайсан'' байж үзэх юмтай болов. Санасаныг бодоход өрнөлтэй, үйл явдалтай, инээдэмтэй үнэхээр гоё кино байлаа. Сайн ч инээж авав. Мөрөөдлийн театрынхан хийсэн ойрд үзээгүй давгүй кино байсанд сэтгэл хангалуун гэртээ харисан даа. Залуучууд маань пиг байнаа кино театрт, даанч киноны сонголт нь хэтэрхий бага санагдсан.

cecerleg1

Бага насны хүүхдүүд харьцангуй олон болсоных (4 хүүхэдтэй айлууд олон болсон санагдсан) байрнуудын дор цэцэрлэгүүд энд тэндгүй болжээ. Байж болох хөөрхөн нэрнүүдийг бүгдийг өгчээ. ''Том жаал'', ''Бяцхан найзууд'', ''АВС'', ''Амила'', ''Сайн найзууд'' гээд л явж өгнө дөө. Ямар ч байсан гэрийнхээ яг хажууд байгаа 4, 5 цэцэрлэг рүү орж харьцуулж үзлээ. Тэгсэн 250.000Т- 270.000Төг-ний хооронд байх ба ангидаа цөөхөн хүүхэд байх юм байна. Улсын цэцэрлэг болохоор 60 хүүхэдтэй. Монголд үнэхээр бага насны хүүхдүүдэд зориулсан шинэ сургууль, цэцэрлэгүүдийг олноор бий болгож, хүүхдийнх нь тоог багасгах хэрэгтэй. Манай хүүхдүүдийн АНУ-д явдаг байсан цэцэрлэгүүд гэхэд 16 хүүхдэд 2 багш ногддог байсан. Бүр бага насанд нь явуулж байсан ясли гэхэд 8 хүүхдэд 3 багш оногддог байсан юм . 2 наснаас дээших 8 хүүхдэд 2 багш. Гэтэл монголд 1 ангид 50-60 хүүхдэд 1 багш гээд бодохоор....бас л хэцүү. Шууд орос хэл заадаг ч цэцэрлэг байна. Гэвч энэ олон хувийн цэцэрлэгүүдийн багш нарын чадвар нь хэр болоо гэж бодогдсон. Надад жижиг орцонд байдаг айлын орон сууцыг цэцэрлэг болгосон цэцэрлэгүүд ердөө таалагдсангүй. Харин дангаараа 3 давхар байшинд байдаг Том жаал гэсэн 4 жил болж байгаа цэцэрлэг нэлээд таалагдав. Учир нь бага, дунд, ахлах, бэлтгэл ангиудтай. Багш нар дунд нь нэлээн олон Боловсролын тэргүүний ажилтангууд байв.

 

Ариунтуяа Аюурзана


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.