05 сарын 10, Баасан
°C
USD 3,381.49
USD 3,381.49
EUR 3,630.03
JPY 21.70
GBP 4,219.25
RUB 36.66
CNY 467.99
KRW 2.47

Орлоо картны сугалааны шагналын эздээс бидэнд ирүүлсэн талархлын захиа

Сайн байна уу?
Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе! Намайг Мөнхтуул гэдэг. Би USA-н Wisconsin мужийн Milwaukee хотод ажилладаг. Та бүхэнд маш их баярлалаа. Надад ийм аз тохионо гэж ерөөсөө бодоогүй. Танай Орлоо кардыг байнга авч хэрэглэдэг. Сугалааны талаарх сурталчилгааг уншиж байсан хэдий ч надад өөрт минь ийм аз тохионо гэж ерөөсөө төсөөлөөгүй ээ. Ер нь урд нь сугалаа сугалаад аз таарч байгаагуй болохоор ч тэрүү нэг их ач холбогдол өгөөгүй ээ. Та бүхнээс э-майл аваад гайхаад ахин дахин уншлаа. Танай сайтаар өдөр бүр орж өөрт хэрэгтэй мэдээллээ аваад зогсохгүй мөн өөр бусад оронд ямар үйл явдал болж байгаа талаар ч мэдэж авч чаддаг. Ингээд танай сайтын хамт олонд ажлын өндөр амжилт аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд олон хэрэглэгчтэй болоорой гэж хүсэн ерөөе! Өшөө илүү сайн мэдээлэл байнга нийтэлж байгаарай.

Танай сайтаар орох бүртээ эх орон эх эцэг үр хүүхэд ах дүүгээ санасан сэтгэлээ хором ч атугай мартаад оюуны таашаал авч чаддаг гэдгээ хэлэхэд тун таатай байнаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдлөн дэвжиж байх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн Мөнхтуул (50$-н утасны карт хожсон)
Дахин баярлалаа.

Сайн байцгаана уу?
Уралдаанд оролцсоноо мэдээгүй байж байгаад шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Баярлалаа.Танай Орлоогийн мэдээ мэдээлэл шуурхай, хүнд хэрэгтэй олон чухал санаа авахаар зүйл байдагт сонирхож уншиж явдаг. Зарим нийтлэл дээр хүний газар амьдарч байгаа бидний сэтгэл зүрхийг огшуулж ,буглаж байгаа сэдвийг ч хөндсөн байдаг болохоор загатнасан газраа маажуулах шиг болдог шүү.Танайх  хурээгээ тэлж улам  бур олныг хамарч байгаад чинь баяр хүргэе. Манайд ирээрэй болон бусад уламжлалт сайхан нэвтрүүлгүүдээ үргэлжлүүлэн сайн хийгээрэй. Уйгагүй хөдөлмөрлөж байгаа та бүхэндээ ажлын, уран бүтээлийн арвин их ургац авахыг ерөөж ,олсон амжилтандаа ханаж цадахгүй байхыг хүсье!
Хүндэтгэн ёсолсон Мөнхтүвшин (30$-н утасны карт хожсон )
Денвер хотоос.

Жич: 1-р байрны шагналтан Баясгалан бидэнтэй яaралтай холбоо барина уу? Бид 3 удаа мэйл илгээсэн байгаа.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.