05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Яагаад бензиний үнэ өсөхөөр бидний амьжиргаанд ихээр нөлөөлөөд байна вэ?

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 106$ хүрээд байна. 2011 оны 9 сарын байдлаар 80$ хүрэхгүй байсан газрын тосны баррелийн үнэ 106$ болон огцом өсөж байгаа нь Иран улсын Ормузын хоолойг бооно гэсэнтэй холбоотой гэж үзэж байгаа бөгөөд Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн 20 гаруй хувийг АНУ, Франц, Хятад, Япон зэрэг томоохон хэрэглэгчид рүү зөөдөг юм байна. Хэрвээ энэ хоолой хаагдахад хүрвэл огцом өсөлттэй бид тулгарна гэсэн үг.

Хар алтны төлөөх дайн үргэлжилсээр байх нь тодорхой болоод байна. Ираны эсрэг дайн удахгүй эхлэнэ гэж таамаглагчид үзсээр байгаа ч яг хэзээ хаанаас яаж эхлэхийг тодотгоогүй байна. Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс өмнө болиулах ёстой гэсэн улс орнууд дуу хоолойгоо нэгтгээд байгаа бөгөөд дэлхийн энэхүү халуун цэгт гол анхаарлаа хандуулаад байгаа нь Иран хэрвээ Ормузын хоолойг боох явдал гарвал нэг баррелийн үнэ өдөртөө л 50% өсөх боломжтой бөгөөд 1 галлон бензин 5$ хол давна гэсэн үг бөгөөд түүнийгээ дагаад тээвэрлэлтийн үнэ огцом өсөж бусад бараа бүтээгдэхүүн хоол хүнсэнд шууд утгаараа нөлөөлж эхлэнэ гэсэн үг юм.

Ирантай дайн хийхийн ашиг сонирхол бол цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг нь эсэргүүцэх, Ормузын хоолойг чөлөөлж хараандаа авах явдал болоод байна. Тэгэхдээ Ормузын хоолой нь 30 майлийн өргөнтэй хоолой бөгөөд бүхэлд нь хаах цэрэг хүчийн боломж байхгүй гэж үзээд байгаа аж. Ираны тэнгсийн цэргийн хөлөг онгоцууд задгай далайд гаран газрын тосны ачааны хөлөг онгоцруу дайралт хийхээр бэлтгэлээ хийгээд эхэлжээ.

АНУ-ын Засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн сард хэрэглээний үнэ 0,2 хувиар өссөн нь шатахууны өртөг нэмэгдсэнийх аж.  АНУ-д нэг галлон (3-4 литр) шатахууны үнэ дундаж үнэлгээ 3,52 ам.доллар байгаа нь өнгөрсөн сарынхаас 14 центээр өссөн байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.