05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Монголд ямар машин ачуулж унавал зохистой вэ?

Гадаадад суугаа Монголчууд маань Монгол руугаа буцаад эхэллээ гэсэн яриа бидний дунд яригдаад эхэлсэн.  
Энэ үнэн үү? - Яах аргагүй харь нутагт өнгөрүүлсэн он жилүүдэд олон арван найз нөхөдтэй болж сурахаар ирсэн, ногоороод ирсэн, албан ба албан бус ажлаар ирсэн залуустай танилцан үерхэж амьдралынхаа нэгээхэн хэсэг хугацааг хамтдаа туулан найз нөхдүүд, гэр бүлийн андууд болцгоосон. Найзын найз, хамаатан садан гээд нэг нэгээрээ нэмэгдэх энэхүү гэр бүлийн найзуудын хүрээ тэлсээр овоо олон айл болсон цаг саяхан. Үнэхээр сүүлийн 2 жилд тэдгээр залуус маань эх нутгийн зүгийг зорьсоор цөөхүүлээ үлдсээр байгаагаа мэдэрсээр байгаа нь нүүдэл үнэхээр эхэлсэнийг илэрхийлнэ.

Тиймд буцах гэж буй, буцахаар билетээ авсан, буцах тодорхой жилийн төлөвлөгөөнд орсон хүмүүсийн олонхийн толгойны өвчин болсон Монгол дахь ажлын байр, амьдрах байр сууц, машин унаа, эд эдлэл, хувцас хунар, хүүхдийн сургууль г.м. маш олон хүчин зүйлсийн дөнгөж нэг нь болох Ямар машин Монголд унах вэ? гэдэг сэдвийг энэ удаад хөндөх гэсэн юм.
Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, түрүүвчний зузаан нимгэнтэй холбоотой асуудал хөндөж байгаа тул та бүхэн зөвөөр ойлгоно биз ээ!

Он гараад машины онцгой татвар нэмэгдсэнтэй холбогдуулан ямар машин Монголруу авч явуулах вэ? Ямар машин очоод унавал зугээр вэ? гэх олон янзын асуултууд бидэнд өөрийн эрхгүй буух болно. Мөнгөтэй нэг нь шууд санаа зовох асуудалгүй дуртай машинаа аваад явчихна. Мөнгөгүй нэг нь машин авах шаардлагагүй л яваад өгнө. Мөнгөтэй гэхээр мөнгөгүй, хоосон гэхээр хоосонгүй бидний дундаж залуусын өнөөдрийн асуудлыг л хөндөе л дөө.

Хамгийн түрүүнд хүн өөрийнхөө эдийн засгийн байдлаа харж үзэх нэн чухал! Тэрнээсээ улбаатай хэдэн $-ын машин авах нь тодорхой болох байх.

Монголд ямар машин унaвал зохистой вэ?

 

Мэдээж Лексус, Хаммер, 570, 470, ланд гээл явж өгнө л дөө. Монгол угаасаа нөхцөл хүнд, бензин үнэтэй, зам муу гээд тоочих юм бол маш их асуудалтай. Бидэнд үнэндээ тийм том мотортой 570, 470 ланд гэх машины хэрэг огт байхгүй!
Хүн мөнгөтэй байж болно гэхдээ хэрэгцээгээ харж сонголтоо хийх нь маш чухал.

Бид тэрхүү төмрөнд яагаад заавал тэр их хөрөнгийг зарцуулах хэрэгтэй гэж? А цэгээс Б цэгт зорьсон газарт хүргэж чадах аюулгүй байдал хангасан үзэмж боломжийн тэрэг л байхад хангалттай! Гоё тансаг үнэтэй машин унаагүй бол хүн биш гэдгийг залуус бид өөрчлөх хэрэгтэй гэж бодох юм. Угаасаа 3.5 дээш мотортой машин бол Улаанбаатарт маш хүнд ядаж байхад том зай их эзэлнэ, бензин их иднэ, тэр утгаараа агаарын бохирдлыг нэмэгдүүлнэ.  Наандаж ямар АНУ шиг даатгалтай биш, нэг л аваарт орвол будаа шүү дээ!

Миний бодлоор бид хувь болон албандаа 3.5 мотор ба түнээс доош гэсэн машинуудыг унавал зохистой мэт.
1. Hybrid машин
2. 3.5 мотороос доош

Шинээр гарч байгаа машин авбал дор хаяад л үнийн дүнгийн 20-30%-г жилийн дотор алдадгийг хэн бүхэн мэдэх байх. Тиймд цоо шинэ машин авах шаардлагагүй гэж боддог нэгэн, 1-2 жил явсан тэрэг авахад гэмгүй гэгддэг. Тэгээд ч зурагтаар үзэж байхнээ Монголд 2005 оны тэрэг шинэдээ ордог гэж ярьж байсныг санаж байна. Тэгэхдээ АНУ-аас сар тутам ачигдаж байгаа машинуудыг харахаар үнэхээр л дэмий юманд бид мөнгөө маш ихээр үрж байгаа нь харагдах юм. Явж байгаа машинуудыг хараад шүү дээ, цоо шинэ 570-д эгнээгээрээ л байна лээ. Үнэхээр манайхан тэгтлээ их баяжаад байна уу? гэж асуумаар. Бас тийм гэхээр бас биш юм шиг байгаан, нөгөө л нэг хийрхэл хий хоосон нэг нэгнээсээ дээр гарах гэж авдаг нь ил. Наандаж засгийн хөрөнгөөр авч байгаа тэр үнэ бүхий тэрэгнүүдийг арай өөр зүйлд зарвал ч.

Өдөр бүр л Орлоогийн утасны карт ашиглан Монголруу найз нөхөд хамаатан садангаасаа асуух юм! Тэд ихэнх нь Тоёота машин их зүгээр гэх хариу өгөх учир нь Монголд сэлбэг элбэг хямд төсөв зардалтай гэж зөвлөнө.

Тоёота машины Camry болон Highlander загварууд Hybrid хийгдсэн байгаа тул тэдгээр машиныг боломжийн үнээр авах бололцоотой юм.  Тэгээд ч моторын багтаамж бага. Нөгөө талаараа бензин масло бага зарна эдийн засгийн хэмнэлттэй! Урд нь Hybrid машин монголд тохирохгүй гэж нэг хүн хэлсэнээс хойш сонирхохоо болчихсон байсныг өөрчилж нэг найз маань хэлэхдээ Монголд Hybrid машины засвар үйлчилгээ хийгээд эхэлчихсэн, бас хэдэн оны, загвар, моторын багтаамж харгалзахгүйгээр онцгой татвараас чөлөөлөгдөнө гэсэн нь олзуурхууштай сонсогдож байсан бөгөөд нөгөө утгаараа халааснаас мөнгө урсахгүй орчиндоо хөнөөл бага юм.

Машинаа хаанаас авах вэ?
гэсэн асуулт машин авах гэж байгаа хү бүрийн толгойнд шууд л буугаад ирнэ. Юм хийх, машин авах ихэнх зүйл адилхан судалгаа л хэрэгтэй! Хэрвээ та Монгол буцах болоогүй байгаа бол эртхэн Монголд унах машинаа худалдан авсан нь дээр байдаг нь найзуудын туршлагаас харагдаж байна лээ. Эртхэн гэдэг ньмөнгөнийхөө бололцоогоор лизенг болон бэлнээр гэсэн үг л дээ. Явах цаг тулахаар асуудалгүй л гэсэн үг.

Шууд болон бэлэн мөнгөтэй тохиолдолд Монгол залуусын хийгээд байгаа машины дилерүүдэд хандаж болно тэд маань зах зээлийн ханшнаас 2-3 мянган долларын дутуугаар таны машиныг олоод өгөх боломжтой юм билээ. Тэдний үйлчилгээний хураамж нь 300-500$ байдаг, авсан үнэ дээр чинь нэмэгддэг жишээтэй!  Би 2 удаа очиж нэг удаа машин авч байсан болохоор хямдхныг нь мэдсэн юм. Зарим хүмүүс харанхуй авч байгаа хэрэг ч гэх нь бий.

Ямар ачаа тээврийн компани нь дээр вэ?

За энэ тал дээр бол олон төрлийн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үнэтэй нэг нь хурдан очих жишээтэй байдлаар байдаг. Даатгал авч болдог. Дэлгэрэнгүй мэдээллийг Орлоогийн нүүр хуудсанд байрлаж буй ачааны компаниас асуугаад лавлахад гэмгүй!

Тэгээд өөрийн авч болох юм гэсэн машинуудыг доор жагсааж байна.
- Тоёота Camry Hybrid
- Toyota Highlander  Hybrid 2008 оноос дээш загвар нь зүгээр гэгддэг, шинэ загвар
- Subaru Tribeca 7 хүний суудалтай (хүүхдүүдтэй гэр бүлд тохиромжтой) 4 дугуй мааждаг Моторын багтаамж нь 3.5 учраас онцгой татвар бага төлнө гээд.
За даа нэг иймэрхүү л байх шив, харин таны бодол ямархуу байна даа?


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.