04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Нэгдэцгээе, монголчууд аа! 2 Үргэлжлэл...

Нэгдэцгээе, монголчууд аа!  1 Эхлэл....

Хэрхэн ажил хэрэг болгох вэ?

Бидний бичсэн нийтлэлийг маань уншиж,  сэтгэгдэлээ үлдээж, захиа илгээж, утсаар залгаж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийг дэмжиж байгаад бид маш их баяртай байна. Юутай ч олуулаа хэлэлцвэл буруугүй гэдгээр бид эхлэх үү гэсэн асуултандаа хариу авлаа гэж ойлгож байна.

Энэхүү их ажлын үрийг өнөөдрөөс суулгаж эхлэх нь бидний үүрэг бөгөөд санаад хэрэгжүүлээд бүтээх л хэрэгтэй гэдгийг сайн ойлгож байна.

Бид итгэл алдаж болохгүй, тэртээ тэрэнгүй бидэнд итгэл маш их дутагдаж байна, уншсан болгон итгэхгүй, сонссон болгон нь зөвшөөрөхгүй болсон цагт шинэ зүйл шинэ санаачлага эхлүүлнэ гэдэг хэцүү даваа том найдвар гэдгийг та бүхнийхээ хэлж ярьсанаас ойлгож , мэдэрч байна.

Тэгэхдээ бид яагаад залуустаа, шинэ үедээ итгэл найдвар өгч болохгүй гэж, яагаад шинэлэг санаа бүрийг дэмжээд ханцуйгаа шамлаад орж болохгүй гэж?

АНУ-ын компаниудын тайлан тооцоо илэн далангуй байдгийн адил бид тийм байж хардалт үүсэх нөхцлийг гаргахгүй байж чадна. Тийм ээ бидэнд нэг нэгэндээ итгэж найдах, бусдынхаа итгэлийг дааж хүндэлж байж бид нэгдэх болноо!

Бидний зорилго

Нэгдсэн Монголчуудын санаачлагаар бид төрийнхээ буруу бодлогыг зөв болгох алдаа дээр нь түшин залруулах, цаашдын ирээдүй бидний ашиг сонирхолыг хөндсөн асуудал болгонд оролцож, зөвөөр хэтийн хараатай шийдвэр гаргахад нь гар бие оролцож ухаан бодлоо шингээн зорьсон зорилготой, Монгол оронодоо нэгийг бүтээж эв нэгдлээ бэхжүүлэх нь нэн чухал билээ.

Энэхүү ажлыг эхлүүлэхийн тулд дараах алхмуудыг авч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаа болно.

1. Бид байгуулах гэж байгаа байгууллагын нэрээ зөв сонгох хэрэгтэй

Бидний оруулж буй санал "Нэгдсэн Монгол"

2.  Ямар статус бүхий байгууллага байгуулах

- төрийн бус, ашгийн бус байгууллага

3. Байгууллагын дотоод журам дүрмийг хуулийн дагуу, хуульч аван дүрмээ бичүүлж олноороо хэлэлцэх

4. Байгууллагын Монгол Англи хэл дээрх вэб домайнуудаа авч вэб хуудсаа нээж мэдээ мэдээллийн ажлаа эхлүүлэх, бүртгэл хандив зааварчилгаа зэргээ эхлүүлэх

5. Гишүүдийн санал бодол дээр тулгуурлан оруулж ирсэн саналуудыг харгалзан төслүүдийн нэгнээс нь буцалтгүй хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж үзэж байна. - энэ дээр бид өөрдийн бодож байгаа эхний төсөл байж болох саналаа оруулж байна.

Бидний төсөл:

Монголдоо эрүүл мэнддээ анхаарсан дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй шинжилгээ оношилгооны төв байгуулах гэсэн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байх гэж үзэж байгаа.

- Мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж боломжит байдлыг судлах

- Статистик тооцоон дээр үндэслэн өртөг зардал хөрөнгө оруулалтаа тодорхойлох

- Төлөвлөгөө, төслийн бичиг цаасны ажлыг эхлүүлж хурдан хугацаанд дуусган олонд танилцуулах

- Хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй саад бэрхшээл урьдчилан харж ажиллах

Ажил болгосны дараах боломжуудыг гишүүд болон олон нийтэд танилцуулах

- Хүүхэд хөгшиддөө бололцоот үнэ төлбөрийн боломжтой саналыг олгож

- Гишүүдийн ID карт гаргах 50-60% хямдралтай оношилгоо үзлэг хийлгэх боломжуудыг хайх

- Олон хүнд ажлын байрыг бий болгох

- Гадагшаа урсаж буй тэр их Мөнгөний урсгалыг тогтоох, дотооддоо барих (гадаадад шинжлүүлэхээр явж буй хүмүүсийн тоо)

- Зөвхөн Монголчууддаа бус хойд хөршийн зах зээлийг татах

- Гадаадад буй Монголчуудын санаачлагаар байгуулсан гэх түүхийн хуудсыг эхлүүлэх г.м.

 

Бүх зүйл ил тод байдалтай өөрсдийн вэб хуудсанд тайлан тооцоо, орлого зарлага, гүйлгээ гэх тооцоо мэдээллийг нийтэд харуулах. АНУ-ын компаниудын жишгээр улиралын тооцоо бүрийг гишүүддээ танилцуулах зарчмаар явах хүсэлтэй байна.

 

Харин та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй та бүхнээс орж ирж байгаа 21000 төгрөг бидний гар дээр ирэхгүй, данснаас шууд бидний өргөн барьсан төслийг хэрэгжүүлэгч байгууллага руу шууд утгаар захиран зарцуулагдах болно. Бид өөрсдөө хэрэгжүүлэгч байгууллагуудаа сонгоно. Бид бүгдээрээ удирдагч байж чадна.

 

Угаасаа ажил эхлэхэд хөрөнгө мөнгө, урсгал зардал гээд багагүй, тооцоологдоогүй олон бэрхшээлүүд бидэнтэй тулгарна, бид хамтдаа байж энэ бүхнийг давж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхний санаа бодол дэмжлэг маш чухал болохоор бичээд байгаарай, оюун ухаанаа уралдуулаад байгаарай манайхаан.

 

Бид энэ их ажлыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэж байна.

 

Б.Тайван /Orloo.com/ service@orloo.com (703) 868-0103

Ё.Батбаяр /15 минут студио/ min15studio@yahoo.com (571) 217-2460

Арлингтон, Виржиниа

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.