05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Та Америкт машиндаа хэдэн удаа торгуулийн хуудас авч байсан бэ?

АНУ-д ирээд машин авсан өдрөөсөө л эхлэн торгуулийн цаас гэдэг зүйлтэй танил болж эхэлсэн юм. Машинаа авчихаад даатгал хийлгэх санаатай шүүх хурлын байрны хажууд байрлах авто зогсоол дээр машинаа байрлуулчихаад яваад ирсэн чинь торгуулийн цаас тавьчихсан байсныг хараад анх авч байгаа болхоор сайн ойлгохгүй бас маш их бачимдаж байснаа санаж байна. Шууд л 50$ үг дуугүй нэг сарын дотор төлөхгүй бол $100 болно гэсэн заалттай. Учир нь миний машин тавьсан газар зөвхөн шүүх хуралд оролцохоор ирсэн хүмүүсийн зогсоол байсныг анзаараагүй тавьсан байсан юм. Үүнээс хойш маш анхаарал тавин хаана ямар газар машинаа тавихаа сайтар уншиж танилцах болсон ч маш олон удаа торгуулийн цаас авсаар байсан билээ. Тиймээс  энэ бол анхаарууштай асуудал болов уу гэж бодоод бичихээр шийдсэн юм.

Нэг удаа Нью Иорк яваад машины гадаа зогсоолд машинаа орхиод бараг л хагас цаг болсон юм. Нутгийн хүний зөвлөснөөр л машинаа тавьсан л даа. Өөр хотод очоод бид амар арга хайн тэндхийн хүмүүсээс л асуучихдаг нэг муу зуршилтай, өөрсдөө давхар шалгадаггүй учраас л болсон хэрэг. Тэрэгнээсээ юм авах гээд гараад ирсэн чинь 200$-н торгуулийн хуудас тавьчихсан байдаг юм байна. Буцаж ороод эхнэр хүүхдээ аваад гартал машиныг маань ачаад зогсож байдаг байгаа аваад явах нь ээ... Очоод учраа хэлээд машинаа авья гэтэл дахин 100$-н торгууль нэмж өгч байж тэр дор нь авч үлдсэн шүү. Тэгээд нэг өдөр 300$-н торгуулийн цаас авч байсан удаатай.

Замын зогсоолын тэмдэглэлүүдээ маш сайтар харж байх хэрэгтэй, зогсож болохгүй гэсэн тэмдэглэл чиний машин тавьж байгаа газрын баруун зүүн талыг 2-ланг нь шалгаж байх хэрэгтэй, заримдаа ганц талдаа байх жишээгээр торгууль авна. Тахир дутуу хүний тэмдэг тэмдэглэлийг сайтар хар! Хамгийн өндөр торгууль авдаг газар 500$-с дээш торгуультай. Галын усны шонгоос зай авч байх, галын шугам гэсэн дээр тавихгүй байх гээд л нэрлээд байвал дуусахгүй тиймд тухайн машинаа орхиж байгаа газраа цаг гарган сайтар судалсан нь таныг мөнгө болон сэтгэл санааны хохирлоос аврах болно гэдгийг санаж яваарай.

No TagsӨнөөдрийн  Яахуугийн онцлог мэдээгээр Вашингтон ДС хотын нэгэн иргэн машиндаа NO TAGS гэсэн өөрийн дугаараасаа болоод 20.000$ торгууль бичүүлсэн байх юм. Хянан шалгахын хүмүүсийн компьютер дээр гарч ирснээр нь "тайтал байхгүй" гэсэн үндсээр л торгууль бичээд байсан юм байх.

Энд машиндаа дугаар авахдаа өөрийн нэр үсгийн холбоос гэх зүйлээр ердийн дугаараас илүү мөнгө төлөөд авч болдог. Түүнтэй л адилхан жишгээр NO TAGS гэж авсан байж л дээ. Манайхны дунд  Mongol , A3 Xvv гэх мэтээр латин үсэг ашиглан Монгол болгож бичүүлсэн номерууд харагддаг.

Лос Анжелес хотын иргэн бас ийм хувийн дугаарыг өөрийн эхний 2 үсгээрээ NV авсан байна л даа. Тэр нь Калифорнийн aвто хуулинд "Not Visible" гэсэн тэмдэглэл учир бас их торгууль ирсэн байсан гэнэ.

Ийнхүү юм бүхэнд учир бий, сайн судлаж юмаа хийх хэрэгтэйг л харуулж байна даа.

Та бүхэн өөрсдийн санамсаргүй авсан торгуулийн хуудасны талаар бас хуваалцаарай! Бусаддаа урьдчилан сэргийлэх журмаар хэлэлцвэл зүгээр гэж бодлоо.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.