05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

Тус ба өрийн сүлжээ

Хүнд хүргэх тус янз бүр л байдаг. Тэр тусмаа Монголчууд маань их тусархуу сайхан сэтгэлтэй улс. Дээр үеэсээ л зочломтгой зантай байсан өвөг дээдсээсээ уламжлалтай гэж би ойлгодог. Үнэн сэтгэлээсээ тус болсон тус бидний баяр баяслаар дүүргэж байдаг. Гэр бүл найз нөхөд энэ амьдрал тэр чигээрээ нэг нэгнийхээ дэмжлэг тус дэм дээр тогтдог мэт.

Тус дэм гэдгийг олон талаас нь харж ойлгож байдаг. Угаасаа олон төрлийн бүх тусын тухай жишээ аваад бичвэл миний санаа гарахгүй жишээгээр дүүрэх биз. Ийнхүү юу гэж бодож энэхүү нийтлэлээ эхлүүлсэн рүүгээ орьё! Ялангуяа ардчилсан нийгэм эдийн засгийн мөнгөн дээр тулгуурласан нь бидний амьдралд ихээр нөлөөлж буй энэ цаг үед тус гэдэг зүйл арай өөрөөр явагдаад байх шиг. Олон сайхан тус  байгаа л даа үүнийг үгүйсгэхгүй. Харин тус эргээд ус болоод байгаа зүйлийн талаар саналаа хэлэх гээд байна би.

Манай Монголын өнөөгийн нийгэмд танилгүй бол алгын чинээ Танилтай бол талын чинээ гэдэг шиг л болж байна. Ямар ч ажил хөөцөлдсөн танилын тус байхгүй болохоор ажил бүтэхгүй байх жишээтэй.  Бичиг баримтаа авах гээд нэг газар очно, ямар нэгэн шалтаг хэлээд буцаана, хэлсэн шаардлагыг нь биелүүлээд очиход дахиад л нэг шалтаг гаргана, цаг хугацаа алдана ямар нэг газарлуу хэдхэн минуут яваад очих биш трафиктай, очоод машина паркална гэхээс авахуулаад нерв гэдэг зүйл нь тэвчихээ байна.

Тэгээд л арай өөр хялбар арга олж ажлаа түргэн шуурхай гүйцэтгэхийг хүснэ. Хүдэрээ Болд найз руугаа утас цохино:
- Байна уу? Болдоо энд найз нь бичиг баримтаа авах гэж 3 хоног боллоо яaчихсан гaзар гэж ийм байдаг байнаа гэсээр танидаг хүн байхгүй биз?  асууна.
Болд найз нь маш их ажилтай ажлаа амжихгүй байхад нь найз нь утасдана:
- Байна, за яасан хөө. За байз уг нь нэг Цэцэгмаа гээд байсан одоо ажлаасаа гарчихсан тэр хүн рүү яриад үзье! гэнэ тэгээд өөрийн эд яг хийж байсан ажлаасаа санаа сэтгэлээ хөндийрүүлэн найздаа туслахаар Цэцэгмаа хүүхэнрүү ярих болно.
Болдоо Цэцэгмаа руу залгаад:
- Сайн уу сонин сайхан юутай ойрд уулзсангүй гээд ярьж байгаад Хүдэр найзынхаа асуудлыг хэлж орхино.
 Цэцэгмаа түүнийг нь ойлгож таньдаг хүн байгаа гээд мэдээллээ аваад цааш ярина.

Тэгээд явсаар ажил их хурдан бүтнэ. Цэцэгмаа, Болд, Нөгөө бичиг баримтын газрын хүн, уг бичиг баримт хөөцөлдөж эхэлсэн Хүдэр ингээд л аалзны тор мэт сүлжээ үүсгэж байгаа юм. Болд  дараа нь Хүдрээс юм гуйхад үгүй гэж хэлж чадахгүй гэдэг шиг бидний тусын сүлжээ өр болон хувираад байна. Яг л энэ болгон  бидний жирийн нэг амьдралын жижэгхэн  нэг хэсэг боловч нийгэмд энэ өчүүхэн санагдаж буй тус эргээд буруугаар нөлөөлөөд байна уу гэсэн бодол төрдөгөө илэрхийлж байна.

Уг нь тухайн бичиг баримтны газрын ажилтан хэрэглэгчдэд хандан авчрах материал, заавар сурталчилгаагаа сайн хийсэнсэн бол, очсон Хүдэр мэдээллээ зөв харж урьдчилан судалсан бол гээд л өөр ямар шалтгаанууд байгааг олж харж бид засаж чадвал маш олон хүний цаг, зардал зэргийг хэмнэж хөгжил тэр хурдаараа ирэх мэт санагдах юм. Дээр авсан жишээ бол зөвхөн нэг газрын жишээ, иймэрхүү үйл явдал бүх газар бүх давхаргад давтагдаж байна шүү дээ. 1-н тоо 1000-аас хол зөрүүтэйн адилаар олон хүн нэг минутаа хэмнэж хэрэгтэй зүйлд зарцуулвал гэж бодоод үзэх хэрэгтэй мэт.

Хаа ч танил тал гэх зүйл байдаг гэдгийг би америкт мэдэрсэн л дээ. Энд ч байдаг л юм. Тэгэхдээ манайхан дэндүү хавтгайруулаад байна. АНУ-н жишээг аваад үзвэл дүрэм журам заавар дээр яг юу гэж бичсэн түүнийг нь биелүүлээд хөөцөлдвөл маш хялбар ажил бүтнэ. Тэгэхдээ заавал тэр шаардсан материалуудыг авчрах ёстой л бол авчирч байж л юм цаашаа бүтнэ үү гэхээс танил талаар яриад бүтнэ гэж харин горьдсоны гарз. Тэгэхээр таньдаг хүн хайж явах ч хэрэггүй болж байгаа юм. Нервээ барахгүй, ажлаа алдахгүй, илүү зардал гаргахгүй байнаа гэдэг чинь тэдний хөгжлийн нэгээхэн хэсэг болж байх шиг.

Монголд эрх мэдэлтэнгүүд тэр тусмаа энэхүү тус, өрийн сүлжээнд орчихсон барьцаа болгож яваад байгаа нь харагдаад байх болсон. Урд нь тус, өр мэтээр бие биенээ халхлаж байсан нь Баян гэж өөрсдийгөө тодотгосон олигархуудын хүүхдүүд өөр хоорондоо сууж хамаатан садан болцгоож тэрхүү аалзны тор сүлжээгээ улам зузаатгаж орсон бүхнийг залгиж байх шиг.

Хэв хэмжээнээсээ хэтрэхээр л утгаа алдаад эхэлдэг!
Хөгжлийн түлхүүр өчүүхэн зүйлээс эхлэнэ гэдэг нь энэ байх!

Ийнхүү та бүхэндээ энэхүү сэдвийг нээлттэй орхимоор байна. Сэтгэгдэлээ хуваалцаад гарах арга замаа л олох нь чухал гэж боддог нэгэн...

Хүнд туславал авлагатай болно гэж бодоод инээд хүрэв...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.