04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Улаанбаатар хотын хөгжил ба уруудал 6

Зургаан сарын 12 аль хэдийнээ болчихоод байхад Улаанбаатарт маань дулаарч өгөхгүй бөөвийсөн хүмүүс явж байна. Бороо хур их орж байгаа болохоор зуншлага сайхан болох байх гэж найдаж байгаа. 11 жил үзэж чадаагүй наадмаа энэ жил үзнэ гэхээр их л сайхан байгаа шүү.

Их хотод маань улирлын чанартай ажлууд аль хэдийнээ эхэлчихсэн. Угаасаа явган хүний зам муутай хотын зам маань засвар, шинээр суурилуулж буй муу усны шугам зэргээр эвдэгдэж, хүн явахын аргагүй болоод буй нь ажил эхлүүлсэн байгууллагууд хаанаасаа яаж ажлаа эхлүүлэхээ төдийлөн сайн мэддэггүй юм шиг санагдана. Нэг өдөр ирээд л явган хүний зам, барилгын хажууд хийсэн зогсоол юутай ийтэй нь хуулаад яраад хаячих нь тэр. Тэгээд долоо хоног тэр хэвэндээ хаячихна. Тэгээд л хэдэн хоолойнуудаа машины паркинд авчраад овоолчихно хоёр эгнээтэй замыг хаан, нэг урсгалтай болтол нь нүхнүүдээ ухаад шороогоо овоолоод хаячихаж байна. Урьд нь өөр газар бэлдээд авчирч болох байсан нүхэнд суурилуулж байгаа модон араамуудаа замын хажууд авч ирээд шинээр нь хийж эхлэнэ.

Энэ бүхнээс харахад зохион байгуулалт муутай харагдах юм. Бас бүгд ийм байна уу гэхээр зарим газраа овоо л хурдан замаа тавин, ажилд оруулж байгаа харагдаж байгаа нь олзууштай.

Нарны зам гэх шинээр баригдсан зам болон хотын төвийн хэдэн гайгүй замуудыг нэрлээд л бусад нь бартаат замын уралдаан л гэсэн үг. Миний гайхаад байгаа зүйл бол 1968 онд Хятадуудын барьсан гэх Их тэнгэрийн амруу явсан зам, их дэлгүүрийн хажуугаар хойшоо урт цагаан руу явсан зам одоо хэрнээ чанараа алдаагүй машин явах боломжтой харагдаж байгаа нь нэг л удаа чанартай зүйл бариад тавьчихвал олон жилийн настай үр өгөөжтэй гэдгийн нэг жишээ билээ. Гэтэл яаж байна? Зам засварт гээд л жил бүр маш их хэмжээний мөнгө зарж байна. Тавьсан зам нь хэдхэн жилийн бүү хэл хэдхэн сарын настай байх нь ч элбэг байна. Бороо орсны дараа бол энд тэндгүй ус тогтчихсон ямар замаар яаж яваад байгаагаа ойлгоход хэцүүхэн болно.

Манай гэр бүл Улаанбаатарын урд орших Баян Монгол хороололд байртай болсон юм л даа одоогоос 4 жилийн өмнө ашиглалтанд орсон байшин гэхэд аль хэдийнээ олон арван жил болчихсон юм шиг санагдаж сэтгэлээр унадаг юм билээ. Хүн бүр Баян Монгол хорооллын сайхныг магтаж Улаанбаатартаа гайгүйд тооцогдоно гэж хэлж байгааг нь анх гайхаж л байлаа. Тийм ээ бусад газруудаа бодвол шинээр баригдсан Баян Монгол хороолол бол үнэхээр орон зайтай хүүхдийн тоглоомын талбаатай харуул хамгаалалтын баг цэвэрлэгээ сууц өмчлөгчдийн холбоо гэх байгууллага нь дажгүй ажилладаг санагдсан шүү. Гэхдээ СөX сайн ажиллаж байгаа ч оршин суугаа иргэдээс маш их зүйлс шалтгаалж байна. Гэртээ орохоороо л гутлаа арчин тайлаад ордог үүднээсээ гараад энэ манайх биш гэсэн шиг бодолтой нь их болохоор шинэ барилга маань тэгэж их хуучирсан нь тэр л дээ. За бүүр бууж өгөөд орцонд тамхи татах нь байж болох юм гэхэд лифтэнд шууд тамхитайгаа орж байгааг, хогоо доош гаргаад хаячих ухамсар байхгүй лифт болон үүдэндээ тавиад орхиж байгааг би ер ойлгохгүй байгаа. Хэд хэдэн удаа аваад доош нь аваачиж тависан л даа. Миний ойлгож байгаагаар бид нэгэнт эзэмшин сууж байгаа өөрсдийн хөрөнгөө ганц хаалганы дотно байгаа гэрээ гэлтгүй орц, гадаа орчин гээд хүрээлж буй хүрээлэлдээ хайр гамтай хандах нь эргээд бидний орон сууцны үнэд шууд нөлөөтэй гэж бодох хүн нь цөөн юм шиг. Хэдий чинээ цэвэр цэмцгэр сайхан орчинд амьдрана төдий чинээ эрүүл чийрэг сайхан амьдрана гэдгийг ухаарах цаг болжээ.

Бас тэгээд энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй санагдаад төмөр замаас урагш баригдаж байгаа шинэ орон сууц руу одоохондоо ганцхан призэр гармаар болон энх тайвны гүүрээр машинууд гарч байгаа нь үнэн төвөгтэй асуудалтай болж байгаа. Удахгүй ашиглалтанд орох япончуудын хийж буй цагаан хаалганаас тээврийн товчоо хүртлэх гүүр, 120 мянгатаас урдуураа яваад наран туул захтай холбосон зам ашиглалтанд орвол энэ замын түгжрээний асуудлууд багасах нь гарцаагүй.

Avaar osol

Энэ аваар өнөө өглөө төмөр замын нүхэн гарцны наад талын нарны зам дээр гарсан осол

Баян Монгол хорооллоос хойш нарны замруу гарсан ганцхан явган хүний нүхэн гарц вагон замны доогуур бий тэрүүгээр гараад машин бариад юм уу автобусандаа суугаад явж болно. Харин Улаанбаатартаа хурдны зам гэх энэхүү нарны замын хажууд тэр том хорооллоос хүн явж болох нүхэн гарц байрлуулчихаад зам гарах цагаан зураас яагаад хийгээгүйг би одоо хирнээ ойлгохгүй байгаа учраас өөрийн биеэр тэнд явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс зохих байгууллагт нь явган хүний гарцыг энд хийж өгөхийг хүссэн хүсэлт гаргана гэж бодож байгаа.

Хаа хамаагүй хогоо хаядаг, хаа хамаагүй бие засдаг, гарцаар гарахгүйгээсээ болоод осолдож байгаа, гарцаар гарч байгаа хүмүүст зам тавидаггүй энэ зөрчилүүдтэй хэрхэн яаж тэмцэх вэ гэдэгт миний бухимдлын гол нь байгаа юм. Бид жижиг зүйлээс л эхлээд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Бид ийм зүйлсээ өөрсдөө иргэн хүний ухамсраараа л засах учиртай!

Жишээ нь дээрх зөрчлүүдийг гаргаж байгаа хүмүүстэй дайралдвал иргэн хүний журмаар зөв шаардлага хэн хүнгүй тавьдаг болмоор байна. Гадаа энд тэнд морь хараад зогсож байвал эсэргүүцлээ сигнаалдаж илэрхийлж болж байна. Энэ мэтчилэн бид одооноос хэрэгжүүлээд эхэлвэл энэ улсын муу муухай бага багаар алга болж тоос шороотой ч гэсэн хоггүй цэвэр цэмцгэр Улаанбаатарт эрүүл чийрэг амьдрахыг хүсэж байна. Манайхан ч бас яадгаа алдчихаагүй байгаа дээрээ энэ дутагдлуудаасаа салж эхлэх цаг нь болжээ.

Mongol House

Та бүхэн өөрсдийнхөө санаа бодлоо хуваалцах биз ээ!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.