05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

“Yahoo”-н үүсгэн байгуулагчдын нэг Жерри Янг компанаа орхилоо

“Yahoo” компанийг үндэслэгчдийн нэг Жерри Янг өнөөдөр албан тушаалаасаа бууж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Yahoo”-гийн Япон болон “Alibaba Group Holding”-ийн захирлаар ажиллаж байгаад сайн дураараа огцорч байна.

Yahoо! -г мэдэхгүй хэрэглэдэггүй хүмүүс гэж ховор. Yahoo одоо болтол Дэлхийн интернэт вэб хуудаснуудын топ дөрөвт жагссаар байгаа. Yahoo интернэт хайлтын систем, сурталчилгаа баннерийн үйлчилгээгээрээ, та бидний түлхүү хэрэглэсээр ирсэн емайл үйлчилгээнүүдээрээ тэргүүлэгч байж чадсаар ирсэн билээ. Гэвч google компанид маркет талбараа алдсаар байгаа юм. 2008 онд Yahoo компанийг худалдан авах Microsoft компанийн санал болгосон $47.5 тэрбумын тэрээр хүлээн аваагүй шийдэл нь яахын аргагүй буруу шийдэл байсан гэж би хувьдаа үздэг нэгэн. Өнөөдрийн байдлаар Yahoo компанийн хувьцааны хаалтын ханш 15.43 центтэй байсан бол энэхүү мэдээ гарсаны дараа буюу маркет хаалтын дараах гүйлгээгээр 2.72% буюу 0.42 центээр нэмэгдэж $15.85 болсон нь хөрөнгө оруулагчид Жерри Янгийг компаниа буруу удирдаж байсан гэх дүгнэлтэнд шууд хүргэж байгаа болно.

Тэрээр 1968 оны 11 сарын 6-нд Хятад улсын Тайваньд төрсөн бөгөөд 10 настай байхад АНУ-д гэр бүлийн хамтаар ирсэн нэгэн.  Жерри Янг 1995 онд Дэвид Филотой хамтран “Yahoo”-г байгуулсан юм. Анхны хөрөнгө оруулалтыг Sequoia Capital 2 сая доллар оруулснаар маш амжилттай хөрөнгө оруулалт хийж чадсан юм. 13 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй тус компани дэлхий дахинаа 13600 ажилтантай аж. 43 настай үндэслэгч 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж “Форбес” сэтгүүл өнгөрсөн оны гуравдугаар сард тогтоожээ.

Янг хэлэхдээ “Би компаниа 17 жилийн өмнө байгуулсан. Миний хувьд компанийн ерөнхий захирал Скотт Томпсон болон түүний удирдсан баг “Yahoo”-г тэргүүлнэ. Түүнд итгэж байгаа. Би компанидаа гүйцэтгэх үүргээ нэр төртэй биелүүлсэн гэж бодож байна. Манай компани интернэтийн тэргүүлэгч компани байсаар байна” гэжээ.

Миний хувьд 1999 онд анх yahoo дээр өөрийн емайл хаягаа нээж хэрэглэж заншсанаар өдий хүрч байгаа нэгэн. Гэхдээ яагаад ч юм үйлчилгээ болон хэрэглэгчдэдээ үйлчлэх, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах тал дээр  google-г гүйцэхгүй, тус компани шиг амжилттай тэргүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг юм.

Тайван Бадрах


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.