04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Гишгих газаргүй хөл /хошин өгүүллэг/

Ховрын бараа гэдэг шиг хадам ах маань сүүлийн үеийн нэг галзуу гоё гар утас надад бэлэглэлээ. Нэр маркыг нь хэлээд яах вэ. Нийтээрээ л мэднэ. Зарим нь яаж ийм гар  утастай болох вэ гэж өдөр шөнөгүй "зүүдлээд" галзуурахаас буцахгүй яваа. Нэрийг нь уул нь хэлж болно л доо. Хоол гуйсан биш. Хэдэн товч дараад л гүйцээ. Гэвч бас хар хэл ам гэж нэг юм байна. Гурван хүний нэг нь бөө удган болсон цаг тул атаархсандаа нөгөө олон “тэнгэрийн мобиком”-ууд “хорлочихвол” яана... Дуу нь ямар чанга юм бэ? Үс бостол утас дуугарлаа. Эхнэр байна. Төрсөн ахынх нь өгсөн төө хирийн төгс төгөлдөр утсанд “хар хэл ам” хүрч дээ...
-Яасан бэ хайраа. Хайр нь өдрийн хоолонд орчихоод нойлийн өрөөнд сууж байна...
-Тэрийг чинь мэдэж л байна л даа... Чи хаягийг нь уншиж орооч. Наадах чинь "Эмэгтэйчүүдийн" гэсэн бичигтэй байна шүү дээ
-Өө, харласан юм... Чи яаж мэдсэн юм бэ?

-Миний утсанд чиний утаснаас байршил заадаг болчихсон шүү дээ. Эртээд ах Америкаас ирэхдээ ийм программ суулгаж өгөөгүй юү.

-Би чиний хаа байгааг мэдэж болох уу?
  Эхнэр надад хаана ямар товчыг дарахыг гайгүй сайн тайлбарлалаа...
-Чи одоо хаана байгаа юм бэ? Их дэлгүүрийн хувцасны тасагт яваа юмуу даа. Алийг нь дарахаар чамайг тодорхой харж болдог юм бэ?
-Дороосоо зүүн талын хоёр дахь... Аа... зөв зөв. Хэрвээ чи намайг хаана явааг харъя гэвэл камераа ажиллуул. Дэлхийн татах хүчнээс гараад гариг хоорондын замд орчихоогүй бол энэ байршил тогтоодог программын тусламжтай чамайг алтан дэлхийн хаана явсан ч олж болно. Гүүгэл рүү ороход Бээжингээр зугаалж яваа эгчийн байрлалыг тодорхойлж болно. Хоёр функц хийгээд окей шүү дээ.
-Яаж? Энэ дэлхийн бөмбөрцгийн зурагтай юу?
-Дараа сайн зааж өгье. Чи эхлээд наад “эмэгтэйчүүд”-ийн юунаасаа гар.
-Эхлээд заагаад өг. Зааж өгөхгүй бол энд үлдсэн насаараа сууна шүү...
  Эхнэр намайг тавин жил хүлээхээсээ залхсан даг. Миний хүссэнээр болов. Бие засаад гарахдаа би утасныхаа төгс үйлчилгээг ашиглаж мэддэг болжээ. Хэтэрхий удсан бололтой дараагийн хүн өмдөндөө яачих гээд хаалга ширүүн цохилоо. "Эмэгтэйчүүдийн" гэдэг үнэн байжээ. Цог шиг төөнөсөн харцаар дараагийн үйлчлүүлэгч бүсгүй намайг шарсан мах болгох шахав. Тэгтэл эхнэр залгалаа.

-Наад эмэгтэйтэйгээ юу хийгээд заваараад зогсчихов оо? Очиж очиж юунд шүү. Болиоч ээ түргэн гараач ээ. Яагаад гацаад байнаа... Сүлжээ унаад байх чинь юу болов оо гэж эхнэр давчдав. Юу хийх вэ дээ маажуулахгүй гарсан нь их юм. Энэ өмхий үнэрт юу яагаад зогсож байх хэрэг үү. Энэ эхнэрийн хэлж байгааг... Дээр нь шинжлэх ухааны ололт амжилт туслаад... Надад ер нь гишгих газар олдохоо болих нь ээ дээ...
-Гараа угаагаач ээ, тэнэг минь...
  Нээрээ юунд орсоны дараа гараа угаадаг билүү.
- Чи утсаар зогсоо зайгүй дуудаад гараа угаасангүй сандраад гараад ирлээ
-Донгио юмуу, халааснаас чинь "сонжиж" амжсан амны цаас цухуйж байна. Наадахаараа сайн арчаач.
-Усгүй юү?
-Шүлс гэж юм чамд байдаг биз дээ. Эсвэл сая зөрж орсон хүүхний араас гоожуулчихсан уу?
-Болиоч ээ. Эмэгтэйчүүдийн юунаас гарч ирсэн чинь хүмүүс гайхаад хараад байна. Хурдан эндээс гаръя...
 
Ингэж миний хадам ахын бэлэглэсэн ( Баасных нь бэлэг. Балиар хар "юм"-наас болж үйлээ үзэх янзтай ) гайтай утастай "нөхөрлөсөн"-ий булхай гарч ирэв. Сансрын саттелиттэй холбогдсон байршил тогтоох утасны "ховч"-ийг яанаа. Ажлаасаа гарч байна. Гэр рүүгээ харилаа. Бишээ гэрийнхээ наана байрладаг баар руу орлоо. Үгүй орсонгүй. Гадуур нь баахан харж зогссоноо мөнгөгүйгээ мэдээд шүлсээ залгиад өнгөрлөө...
  Дэргэдүүр нь нэг залуухан эмэгтэй зөрлөө. Найз харлаа. Үгүй харсангүй. Хараагүй учир мөргөлдчихлөө. Газар унасан бүсгүйг өргөөд босголоо. Сугадаж тэвэрч байна. Гарыг нь барилаа. Уучлал гуйж байна. Нөгөө бүсгүй "хохирлоо" төлүүлнэ гэнэ. Дурак чинь задгай мөнгө байсаар байтал бүхлийг өгчихлөө. Хүүе яанаа, өмднийх нь шороог гөвж өглөө... Гэгээн цагаан өдөр хүчиндэх нь байна ш тээ... гээд.
  Овоо муу бууны нохой юм даа. Миний хаана явааг эхнэрт цаг минут секунд долиор нь “Мөрдөгч Деррик” ” шиг "матна" шүү... Гэртээ орлоо. Хувцсаа солиод гэрийн халаатаа нөмөрлөө. Дахиад утас...
-Чи миний халаатыг өмсөөд байна шүү дээ. Толинд хараач. Чинийхээс хамаагүй бага байгаа биз дээ... Бяруунд ишигний нэмнээ нөмөргөсөн юм шиг харагдаж байна шүү дээ...
  Энэ хаа явсан газар камерддаг утастай болсоноос хойш удам дамжсан хартай эхнэр маань намайг ч өөрийгөө ч амар заяа үзүүлэхгүй болох нь. Байнга л дэргэд дагаж яваа тагнуулын газрын ажилтан шиг "тэгж байна, ингэж байна, хамраа ухлаа, нусаа бөөрөнхийллөө, тийшээ нясаллаа" гээд хувийн бүх амьдрал руу ороод нэг л биш. Зурагтай сэтгүүл үзсэний дараа эхнэр залгалаа.
-Чи одоо Мадонногийн зургыг хараад арван минут гөлөрлөө. Санаа байна уу үгүй юү гэж шар малтана.
 
Хүний эрхэнд дэндүү халдаж байна. Одоо яах вэ? Ямар сөрөг арга хэмжээ авах вэ? Зохион бүтээсэн хүнийг нь нухах уу, үйлдвэрлэсэн үйлдвэрийг нь дэлбэлэх үү, эсвэл сансрын хиймэл дагуулыг нь Хойд Солонгосын тив алгасагч пуужинг гуйж устгуулах уу? ( Америкын хиймэл дагуулыг устгая гэвэл тэд дуртай зөвшөөрөх л байх. Харин дайн болвол манайхтай ойрхон юм даа... Юу гэж байгаа юм бэ? Хятадууд гэж амьд Цагаан хэрмүүд байгаа юм байна шүү дээ. Атомын бөмбөг хаясан ч аягүй бол харх шиг арай цөөхөн үхлээ гээд арзайгаад зогсож мэдэх гайхлууд  )
  Зурагтаа асаалаа. Сувгаа солилоо. Эхнэр утастлаа.
-За...
Ярих дургүй байлаа би.
-Миний өвгөн, ямар гоё нэвтрүүлэг үзэж байнаа. Насанд хүрэгчдийн нэвтрүүлэг үзэж үзчихээд намайг орж ирэхэд хувцас тайлуулахгүй дараад унах юм биш биз гэж хөөрхөн чимхээд авав.
-Яахаараа чи дандаа "бөгснөөс" доош юм бодож байдаг юм бэ?
  "Бөгснөөс доош"... Ингэж хэлэхэдээ би хариугаа авахын тулд "бөөгөс" гэж тодотгож хэлэв.
-... Танайхан ер нь удмаараа хүчиндүүлсэн цагаан ямааны сүнснүүд үү... Ах чинь ийм "ажиллагаатай" утас хүнд өгсөнөө дүүгийнхээ амьдралыг "нүдний цөцгий мэт авран хамгаална" гэж бодсон юм байх даа. Чааваас ай бүүнээ алд даа... Ай бүү үзэгд гэвэл таарах юм байна.
-Чи яахаараа хүнийг муу хэлэхээрээ ам чинь цуурдаггүй хүн бэ. Чиний арван жил барьсан хүн цохиж алахаар  "тоосго"-ны чинь дэргэд адгийн халаасны хулгайч ч аз байвал суйлах сан даа гэж арааны шүлс нь гоожин ухасхийх утас даа наадах чинь...
-За болъё. Хэрүүл болох нь энэ утсыг чинь би жорлон руу хийгээд усаа татчих уу? Тэгээд хоёулаа хуучин шигээ хэрүүл шуугиангүй амьдаръя...
 
Чимээ алга. Утасны цаана бүгтнэн амьсгалах чимээ сонсогдоно. Хариулж чадахгүй  амьсгаагаад байна уу, эсвэл... Тэссэнгүй би түүний байгаа байршлыг тогтоож, дүрсжүүлж харлаа. Техник сайтай болоод ирэхээр өөрийн эрхгүй хармаар ( хардаж ) санагддаг аж. Уул шугамдаа бол би огт харгүй хүн байсан юм эрт урьдын цагт... Сэжигтэй амьсгаадалтаас санаа авсан сониуч зандаа хөтлөгдөн эхнэрээ ямаршуухан эгзэгтэй хоромд байхыг мэдэхийг үлэмж хүсчээ...
Эхнэр нөгөө хувцасны тасагтаа л байж байна. Мөнгөө төлөх гээд мөнгө нь хүрэхгүй амьсгаадаж харагдана. Баахан бэлэн хувцас гартаа овоолоод барьчихаж. Мөнгөндөө тааруулаад авч болно л доо. Тэгэхэд манай хүн монгол хүн далайсан гараа буцаадаггүй гэдэг шиг гарт нь тааралдсан юмаа авч байж санаа амардаг дөргүй толгой. Аягүй бол худалдагчыг “найрч” үний нь хэмх доош “буулгах” гээд чухал тохиролцоо бодчихсон ааахилж зогсоо... Мань хүнээр уул уурхайн гэрээ хийлгэвэл ашигтай наймаа хийж, дотоодоо бус гадаадынхныг ганц сайн “дампууруулж” мэдэх сүрхий гар л даа...
Байршил тогтоодог утасны “хэрүүл” манай гэр бүлээр дайрсан нь яамай даа. Хэрэв

Авилгалтай тэмцэх газар худалдаж авна гэвэл би өөрийнхөө утсыг зарнаа яадгий... Тагнуул, цагдаа сонирхвол манай эхнэр Андройдын программаар үтэр түргэн чанартай шуурхай үйлчилнэ гэсэн шүү... Утасны дугаарыг нь Орлоо.сом-оос лавлаарай...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.