11 сарын 19, Мягмар
°C
USD 2,703.56
USD 2,703.56
EUR 2,990.14
JPY 24.81
GBP 3,503.00
RUB 42.40
CNY 385.53
KRW 2.32

АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДЫН УДТАЛ ХҮЛЭЭСЭН “МОНГОЛ ИХ УРЛАГ” – ИЙН ЖИНХЭНЭ ХЭЛТЭРХИЙ АЙСУЙ

Орчлон хорвоо дээр “америкийн монголчууд” гэдэг нэгэн үндэстэн байдаг юм.

Тэд хэл, ёс, заншил, угсаа гарвалын хувьд Богд Чингис хаанаараа овогтой, Гурван Их Голын ай саваас нүүдэлтэй, “монгол” хэмээх тодоос тод угсаатны “тасарсан мах, үсэрсэн цус”  цоо шинэхэн үндэстэн улс аа.

Халх, Дөрвөд, Буриад, Халимаг, Бузаав, Урианхай, Дарьганга, Барга, Үзэмчин, Хамниган, Баяд, Хорчин, Захчин, Өөлд, Мянгад, Сартуул, Хасаг, Торгууд, Хор, Түмэд, Хошууд, Семёнов, Хужаа ястны үр сад Хойд Америк тивд байршилтай Америкийн Нэгдсэн Улс хэмээх Аугаа Их Гүрний “америкийн монголчууд” хэмээх “Вант Орон” - ы (alliance or community) иргэд нь болдог юм аа.

Тэд хоёр түм гаруулаа.

Эл шинэ үндэстний түүхийн хуудас нэгэн жарны шастиртай ч тэдний дунд элдэвтэй чадалтай, мэргэн түргэн, номтой эрдэмтэй, хутагт хувилгаан, дууч хуурч, уртай дүйтэй, хөрөнгөтэй бэлтэй, урлагчин жүжигчин, дарга цэрэг, гүргэр чөргөр, боос барлаг, тэргүүлэгч манлайлагч, аргатай чаргатай, овсгоотой самбаатай улс тун олоон...
Хүний хорвоо л болсон хойно мэр сэр ядарсан зүдэрсэн нэгэн нь хааяахан таарах ч хамжиж, дэмжиж байгаад босгоод авдаг “бурхан заяатай” монгол түмээн.
Америкийн монголчуудыг энэ их орон гүрэн газар хөл алдчихалгүй тэмтчин, бэдэрч явах гол суурь тулгуур “таяг” нь үндэсний маань хэл, соёл болдог билээ. Тиймээс бидний нэгдэл, нягтрал, хүч, эд хав наадам, цагаан сарын цугларалт, олныг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, цэнгээн шоу, “монголын үнэртэй” урлагийн маань тоглолтуудад маань зөвхөн оршдог билээ.
Бие биендээ татагдан уусах (заримдаа түлхэлдэх нь их дээ !), зөнгөөрөө бие биендээ тэмүүлэх “сүргийн инстинкт” – ийг маань өдөөгч болсон үндэсний маань урлаг соёлын арга хэмжээ хамгийн дээд, хамгаас хүндэтгэлтэй, хамгаас ариун суртхуунтай байх ёстой юм.   

“Будаач будаач гэхээр сахал үсээ будав” гэгчээр бид яаж ч хэлбэрдээд гурван зууныг элээсэн америкийн суугуул угсаатны дайны харагдахгүй тул бидний “имиж - чимэг” маань “монгол” хэмээх зургаахан үсэг л байх болно гэдгийг заримдаг хүмүүст сануулахад бас илүүгүй байх аа.
Тун удахгүй болох нэгэн урлагийн арга хэмжээг өнгөц сонсоход жулхан мэт авч, дэвжээ агуулга нь том болох тул эрхэмсэг ноёд, хатагтай “америкийн монголчууд” та бүхэнд дуулгах хэрэгтэй байх хэмээн эл мэдээллийг өргөн барьж байна аа.
Энэ оны шинэ жилийн дуулианы өмнөхөн манай драмын урлагийн энэхэн цагийн “жинхэнэ одон мичид” болоод буй Д. Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Цэрэндоржийн Баясгалан өөрийнхөө урын сан дахь “Эдит Пиаф”, “Тэнгэрийн аялгуу” хэмээх нэг жүжигчний, дуу хууртай хоёр жүжигтэйгээ Чикаго хотын монгол хэлт үзэгчидтэйгээ учран золгохоор Мэдисоны Гудамж Театртай гэрээ хийж, зар юугаан түгээгээд эхэлжээ (эндээс та зартай нь танилцаж болно:

71012 1454vxcLEPEWfYIj

http://www.chicagomongols.com/class/detail.php?siteid=71012 ).
Америкийн бусад хот хүрээ газар амьдарч байгаа монгол түмэн маань ч гэсэн гэр хашаа хороондоо аваачиж, барин тавин, тухлан үзэж болно шүү дээ  !
Та нар нэг юмыг бодож үзсэн болов уу ? үгүй болов уу ?...

Монгол Улсын маань хамгийн “мяа” Засгийн Газар ч гэсэн яагаад “Драмын Театр”  - ыг бидний заримын маань нэг өдрийн хөлсөөр бүтэн сарын турш жүжигчдийг нь бариад байдгийг мэдэх үү !?...
Хариулт нь ердөө энгийн. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” ч гэдэг үг байх.
Хамгийн гол нь “эх хэлний маань дархлаа, монгол хэлний маань хилийн харуул” учраас тэр болой...

“МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН” СОЁЛЫН АКАДЕМИ санаачилагч,
Б. Батжаргал (Ph.D)

АНУ – ын Чикаго – Аврора дүүрэг

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
ҮХЦ ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?
11/10/2019
1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон 2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
АМЕРИКТ БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ТѲЛѲВ БАЙДАЛ
Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгож баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох : -дасан зохицох чадвар -бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар -эрсдэлээс айдаггүй зоримог зан энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
ЖОРЛОНГОО ѲѲРЧЛѲХГҮЙГЭЭР БИД ХѲГЖИХГҮЙ
10/24/2019
“Жорлонгоо ѳѳрчилье” нэртэй тѳсѳл санаачлан хэрэгжүүлж байгаа Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нарын тухай “Уг нь их зѳв сэдэв барьж авчээ. Гэхдээ эд нар үүгээрээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжоо хангаад, хэргээ бүтээвэл хаяж орхих байх даа” хэмээн харамсангүй бодож байснаа нуух юун. Улстѳрд хүний эрхийн чиглэлээр ѳѳрийн байр сууриа бэхжүүлж, УИХ ын гишүүн, ЗГ т сайд хийж байсан Ц.Оюунгэрэлийн талаар сайн муу элдэв мэдээлэлтэй байснаас нүүр тулан уулзаж байсангүй. “Түүнтэй уулзаж ярилцлага хийгээч” хэмээн А.Хандсүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан юм. Түүнтэй уулзан нүд рүү нь харж байгаад

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.