10 сарын 16, Бямба
°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ

Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд мөр намтарт нь лавтай алга. Украйн хошин шогийн жүжигчнээ яг одоо төрдөө залсан байдаг нь “хохоол” буюу “хөхөл” - тав гэзэг үстэйгээс нь үүдэлтэй байх.

Хотоос мянган бээрийн алсад дууны нооттой гэрэлт хөшөөтэй учрав. Сумын төвийнхөө баруун хойхно хүндлэл дурсгалын цэцэрлэгт байрладаг аж. Чулуучин сийлбэрч ноот бичгийн хэд хэдэн алдаа хийж. Зохиогч МУГЖ Г. Тэрбиш гуай Говь - Алтай аймгийн Жаргалан сумын засаг дарга П. Авирмэдэд засуулахыг үүрэгдэнэ билээ. Тэгье гэсэн. Би харсан. Хийх биз. Энэ дууны шүлгийг Д. Лхагвасүрэн бичиж. Нөгөө цуут Бавуугийн хүү биш шүү ! Говь - Алтайн хүн аж. Гавьяат юм байна. Одоо аймгийн төв (Алтай) дээрээ амьдардаг. Уг нь хоёр автор уулзана гэж товлосон ч төв ороход найрагч нь хөлчүү байсан тул замд гарсан хойно сэрээд залгаж байналээ. “ЭРЭЭН НУУР” гэж дуу бүтээж. Олон жилийн өмнө. Хоёр зохиогч. Одоо ардын дуу болжээ.
Энэ нутаг оронд
“Эрээн” нуурт хөгжмийн зохиолчтой нь очлоо. Эхнэр Н. Больхүү эгч, хүү Т. Лхагвабат болон ах дүүс нь дагалдав. Ингэж явах болсон нь Жаргалан сумын Соёлын төв нутгаасаа төрсөн урлагийн сод авьяастан МУГЖ Гончигийн Тэрбишийн нэрэмжит болоод нээлтийн ёслолд нь ирцгээсэн хэрэг. Ширгэж байгаа гээд уг нь очихгүй гэж байлаа. Нуур руу. Сумаасаа хойш 53 км юм. Жаргалан сумаас. Тайширын цахилгаан станц Завхан голыг боосноос сэлбэлт үгүй тул нуур ширгэж буй аж. Тэгэхдээ амьтай байналээ. Сэргээнэ гэж биологийн хүрээлэнгийн судлалтанууд хэлсэн гэж байгаль хамгаалагч н. Болд дүү хэлнэ билээ. Хоёр гүний худаг өрөмдөнө. Тэгээд усны түвшин хуучиндаа очино гэсэн гэнэ. Ганга нуурын туршлага аж. Дөрөвний гурав нь татарч. Нуур. Зэгс их ургаж. Цагаан дэглий, хар галуу их юм. Их урт хөлтэй шувуу юм. Дэглий. Яг тогоруу шиг. Харин зүс нь цагаан. Тогоруу хөх байдаг даа!

Загасаар хооллодог юм байна. Нуурандаа хоёр төрлийн загастай аж. Их Монгол Элс эндээс эхэлдэг тул элсэн манхан дунд БАЯНБҮРД болон цэлэлзэн байдаг аж. Эрээн нуур. Нуурын эрэг орчим цулхир их юм. Найман сарын эхээр цулхирын толгой боловсорч гүйцдэг аж. Чулуун тээрмээр буталж айл бүр хүнсэндээ гурил болгон хэрэглэж иржээ. Бүүр дээрээс. Цулхирыг. Монголд дуу зохиогчид нь дуучиндаа мөнгө өгч дуулуулдаг орчлонд байхгүй гаж харилцаа тогтоод урхагшжээ. Үүнийг Тэрбиш гавьяаттай хэд хоног Алтайгаар аялахдаа түүнээс дуулж мэдэв. Гайхав. Бүүр цочив. Ерөөсөө манайд зохиогчийн эрхийн харилцаа гэж огт байдаггүй. Дэлхийд Папуа Гвиней Монгол хоёрт л энэ харилцааг мэддэггүй. Ойлгодог ч үгүй. Энэ нь хүй нэгдлийн харилцааны түвшинд байнаа гэсэн үг. Бидэн. Төр нь зөвхөн бүртгэл л хийнэ. Угтаа зохиогчийн оюуны өмчийг зарах, хэрэглэх, ашиглах харилцааг зохицуулахаар бид анх 1993 онд зохиогчийн эрхийн хууль батлуулсан сан.
Тэрнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй аж. Хөгжим дуу зохиогч, дуучин хоёрын амьдрал монгол нутагт газар тэнгэр шиг зөрүүтэй байдаг нь энэ гаж харилцаанаас үүдэлтэй. Өгч авах байрыг нь солих шаардлагатай. Үйлдвэрийн эзэн бараагаа хэрэглэгчид 24 цаг технологиоор бүтээчихээд үнэ авахгүй бэлэглээд дээр нь сая төгрөг өгдөг ийм тэнэг үйлдвэрлэгч байх боломжгүй. Чухам ийм харилцааг дууны зохиогч, дуучин хоёр монголд бүрэлдүүлж чаджээ. Ёстой галзуурал бол энэ мөн. Галзуурсан хүмүүс нь тэр ая дуу зохиогч алтан авьяастнаас мөнгө нэхэгч дуучид юм. Бас дээрэмчид. Тонуулчид мөн. Тэд нар. Энэ гажгийг нэн даруй засах ёстой. Чингэхэд хууль сахиулагчид гол үүрэгтэй байх юм. Хөгжмийн бүтээл үйлдвэрлэгч жинхэнээсээ өмчийнхөө эзэн болсон цагт манай хөгжмийн харилцаа төгөлдөржиж бид хүй нэгдлийн харилцаагаа халж, соёлт бусад нийгэмтэй хөл нийлэн алхах юмаа.
Үг Д.Лхагвасүрэн Ая Тэрбиш

ЭРЭЭН НУУР

Цэлмэг тэнгэр өнгөөрөө сүлээд
Цээлийн загас өргөөлөн наадсан
Цэлэлзэх мандал мөнгөрөн бидэртээд
Цэнгийн нүүдэл хоргодон чуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Алтан говийн буяныг бялхаасан
Амсар дүүрэн завьяа юу даа хө

Сэвшээ салхин элсээ хөлөглөөд
Сэрвээт манхнаа урлан өндөрлөсөн
Сулхирын сугсраа шугуйран ганхаад
Сэтгэлд чамин үзэмжээ гайхуулсан

Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Тунамал тэнгэрийг ширтэн талимаарсан
Тунгалаг хархан мэлмий юу да хө

Эртэч адуучин уургаа даялаад
Эрдэнэт сүргүүд ундаалан налайсан
Идэр залуус учран жаргаад
Инээд баясалд умбан хөгжилдсөн

Алтран шаргалтах элсэн зүмбэртэй
Ариухан дөлгөөн Эрээн нуур
Миний нутгийн сүлдэнд өргөсөн
Мэндийн цэнхэр хадаг уу даа

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.