02 сарын 26, Лхагва
°C
USD 2,760.89
USD 2,760.89
EUR 2,986.32
JPY 24.71
GBP 3,566.24
RUB 42.90
CNY 392.55
KRW 2.28

МИНИЙ МЭДЭХГҮЙ ЭДИТ ПИАФ

20141126-001

(Айсуй жүжгийн тухайд бодролын хэлхээс)

Нэгэн зүйл:
    Тун удахгүй “америкийн монголчууд” – тай учран золгохоор манай “Драмын Театр” – ын жүжигчин МУСТА Ц. Баясгалан маань өөрийн хоёр жүжгээ ганзаглан айсуй.
    Түүний аяны богцонд нь байгаа хоёр жүжгийн нэг нь “Би Эдит Пиаф байна” гэсэн сураг зар нэгэнт түгжээ (http://www.chicagomongols.com/class/detail.php?siteid=71255).

Нэгэн зүйл:
    Эдит Пиаф гэдэг нэрийг “Шинэ Тив” – д өсч байгаа “америкийн өсвөр монголчууд” мэдэхгүй. Дуулаа ч үгүй. Дуулаагүй гэдэг нь тэдний буруу биш. Тэд мэдэх алба ч үгүй. Дуулж, мэдвэл харин сайн хэрэг.
    Гагцхүү цаг түүх - нүүдэл суудал - ардчилал шинэчлэл “америкийн өсвөр монголчууд” - ыг өөр замбуулингийн хүрдэнд заяаж.

Нэгэн зүйл:
    Монголд “социализм” – ын үед өсч, бойжсон өдгөөгийн дөчөөс дээш насныхан бол Эдит Пиафыг мэдэхгүй ч гэсэн дуулсан, сонссон гэдэгт эргэлзэх зүйлгүй.
    Эх оронд маань зөвхөн нийслэлд гадаадын ганцхан “Орбит” хэмээх телевизийн суваг үзэж өссөн манай түүхийн нэгэн цагалбар агшныхан бол Эдита Пьеха гэдэг Орос дуучны “Манжерок” (http://www.youtube.com/watch?v=IVeJ6LDtfcs) дуулахыг үзэж, харж, гуа үзэмжийг нь биширч өссөн байх. Би лавтайяаа тэгсэн.
    Хүүхэлдэй шиг дэрвийсэн соромсогтой, овоолсон бужгар, тайрмал үстэй орос дуучин эмэгтэйг оросоор, хааяахан францаар дуулахыг нь “Рекорд - 67” хар – цагаан зурагтаараа (http://rw6ase.narod.ru/000/tw/rekord67.html ) харан ангайж, дуугий нь сонсож, мэлэнгэртдэг байсан нь үнэнтэй.
    Гэхдээ энэхүү франц эцэгтэй, польш эхтэй Ленинградад суурьшсан “Зөвлөлт” - ийн Эдита Пьеха бол манай Ц. Баясгалангийн авч ирэх “Эдит Пиаф” бол огтоос биш.

Нэгэн зүйл:
    Өдгөөгөөс 51 жилийн тэртээ хорвоогоос нэгэн эмэгтэй халин оджээ. Энэ нь үндсэндээ бол мань мэтсийг мэдээ орохоос бүүр өмнө тэртээ он жилүүдэд болсон явдал.
    “Хөрөнгөтөн” Франц оронд “мөн чиг цуутай дууч шувуухай” хэзээ ч эгэн ирэхгүйгээр тэнгэр өөд нисэн одсон хэрэг.
    Харин тэрхүү шувуухайн жиргээ болсон дуу – шансон нь өдгөө ч үргэлжлэн хангинасаар. Хүний өр сэтгэлийн чинадын чинадад нэгэн тод чавхдас хөг юугаан тэгшлэн, орон орны, хэл хэлийн хүмүүст гагцхүү инагдуухан “фгоонс” – оор хүмүүн хоорондын хамгийн нандин харьцааны чинхүү үнэнийг тайлан, хэлэн дуулсаар...
    Өдгөө ч хий үзэгдэл мэт, сүнс сүлд мэт ярин ярьсаар, өгүүлэн өгүүлсээр, аялан дуулсаар байх.
    Тэртээ хол, харь улсын явдал маньд ямар хамаатайн. Ямар ч падлийгүй. Өвсний соргогыг ширтэн, халуун хошуутаа даган нүүх талын хүн бяднуусд ямар хүртээлтэйн гэж бодогдож болох.

Нэгэн зүйл:

20141126-002

     “Өнчин хүн дуучин байдаг” гэсэн монгол үг бий. Монголчуудын дунд анх  “сохор” Гарваа дуу үүсгэжээ гэсэн домог ч бас бий.
    Эдит Пиаф (Édith Piaf (Ивээлт Болжуухай)    өнчин, өрөөсөн өссөн.
    Бас дуучин.
    Багадаа сохрон алджээ.

Нэгэн зүйл:
    Эдит Пиафын багын бүтэн нэр Эдит Жована Гасьён. Тэрбээр өдгөөгөөс 99 жилийн өмнө 1915 оны 12 – р сарын 19 – нд Францын нийслэл Парис хотод мэндэлж.    
    Яг энэ төрсөн өдрөөр нь жүжигчин Ц. Баясгалан францын суу алдарт дуучны бодот амьдралд үндэслэсэн ХБНГУ – д амьдардаг, Украйны зохиолч эмэгтэй Нина Мазурын    “Би Эдит Пиаф байна” жүжгийг монгол хэлээр Америкт анх удаа, Чикаго хотод, Мэдисоны Гудам Театрын тайзнаа тоглохоор зэхэж.

20141126-003

Нэгэн зүйл:
    Урлагийн ажилтай Лина Марс, Луйс Гасьён дундаас Эдит хэмээх охин мэндэлж.
    Төрүүтээ л хоёр эмээгийн гар дамжин, хүн болохдоо нялх Эдит дарсаар угжуулж, хайхрамжгүйн гороор сохорсон ч, золоор илээч бариачийн идээр зургаатай эгээд мэлмий гийж, олныг гайхшруулжээ.
    Сургуульд орсон ч янхны газар амьдардаг охинтой хүүхдээ сургахгүй гэх эцэг эхчүүдийн гомдлоос болж сургуулиа орхиж.
    Естэйд нь эцэг нь өөр дээрээ авчирч, гудманд дуулуулж, мөнгө олдог машин болгох гэж үзэж.

Нэгэн зүйл:
    Тэрбээр: “Үгүй ! Юунд ч !
                              Би харамсахгүй
                              Бүгд төлөгдсөн, арчигдсан, мартагдсан
                              Надад өнгөрсөн огт падлийгүй”
хэмээн хэл ороолдсон өвөрмэц аялгаар, шавхагдашгүй цангиа хоолойгоор бага насаа дурсан, ниламстай дуугаан хадаана: “…Non ! Rein de rein…
                                                      Non ! Je ne regretted rien
                                                      Ni le bien qu’on m’a fait
                                                      Ni le mal tout ça m’est bien égal !...”
                                                (http://www.youtube.com/watch?v=L3K2tRbdkXk) …               

Б. Батжаргал

АНУ – ын Чикаго хотын Аврора дагуул хотхон
2014-11-25

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
“АМУ” БРЭНД AMЕРИКТ /“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан/
02/25/2020
…Денвэрээс гараад шѳнѳжингѳѳ давхиж ѳглѳѳгүүр Сиэтл хотод орж ирээд шууд Э.Хулантай уулзсан юм. Монголд тариалсан буудайн бүтээгдэхүүнээр нэмэлт хоол тэжээл болох “АМУ” брендийг үүсгэн, Америкийн зах зээл дээр гаргахаар хичээн ажиллаж буй түүний тухай нѳхѳр С.Амарболд нь надад “Манай хүн нэг юманд дурлахаараа ухаанаа алдчихдаг юм. Ер нь том зүйлд зорьж зүтгэсэн хүнийг ятгаж зогсоох гэдэг бараг боломжгүй юм билээ” хэмээн хуучилж байсан сан. Эдийн засагч мэргэжилтэй хэрнээ эрүүл хүнс болох хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр гаргах гэж зүтгэж байгаа Э.Хулан
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
ОНЫ ТѲГСГѲЛД \ Монголын тэмдэглэлүүд-1\
01/09/2020
 Нью Иоркоос Турк рүү нисэхэд сэтгэлд хѳнгѳхѳн гуниг сэвэлзэх шиг…  Америкт амьдарсан 14 жилийн хугацаанд юу эсийг үзэж, юу эсийг ухаарсан гэхэв. Олон сайхан найз нѳхѳд бас дүү нар минь үлдэж байгаа болохоор сэтгэлийн орон зай дундрах шиг гунигтай мэдрэмж тѳрж байв. Миний дүү хэрнээ аав шиг минь санаа тавьж, дандаа сургаж үгэлж байдаг Ганзориг, Хишгээ, Золоо гурав намайг үдэж гаргаж ѳгсѳн юм. Тэр гурваас салахдаа сэтгэлдээ санаа алдав. Ааваасаа холдох шиг эрт цагийн мэдрэмж сэдрэнэ. 8 цаг хагас орчим нисээд Туркийн нийслэл Станбулд газардав. Станбулын онгоцны буудалд 8 цаг саатаад Киргизийн
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
 ГЭР ХОРООЛЛООР  АЯЛСАН АЯЛАЛ \Монголын тэмдэглэлүүд-2\
Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.