04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

МАНАЙ ДУУЧИД “КРЕМЛЬ” - ИЙГ ДАХИНТАА УУЛГАЛАН БУГУЙЛДЛАА

(Шуугиант мэдээ)

“Монгол авьяас” мөн ч арвин ундаргатай эд юм аа ! 

 Уг нь зэрвэсхэн ажихад манай нийгэм, “их хурал” тархиндаа тамир оруулах “тун шахдаг” дагнан бөхчүүд, тамирчдаар дүүрчихээ юу гэтэл бас ч гэж үгүй ч юм шиг заримдаа...

Үргэлжийн дөрвөн цагт спортын амжилтын тухай мэдээ яваад байдаг нь энэ ажилд дэлхийн амжилт гаргасан монгол иргэн хүнд сарын 3 – 5 мянган долларын цалинг бүх насаар нь манай улс “бүрлээч Кадаффи шиг зан гарган” олгодогт оршдог аж. Энэ бол манай жир хүн амын бодот ахуй, төрхтэй харьцуулбал аймаар, галзуурам орлого - мөнгө мөн ш дээ. Тэр тусмаа өдгөөгийн “эдийн засгийн хямрал” хэмээн “хумслагч” улс төрчдийн тодорхойлж буй цаг үест.

Яг одоо Орост болж буй телевизийн нэгэн шоуны од нь монгол залуу Бадралын Чулуунбаатар болоод байна.

Найман жилийн өмнө Борхүүгийн Амархүү “Россия” телевизийн сувгаар “Ардын жүжигчин - 3” шоу нэвтрүүлгийн ялагч болж, оросын бүх зохиолын дуучдыг “бут аван” түрүүлж, гуравхан жилийн өмнө МУГЖ Энхбатын Амартүвшин П. Чайковскийн нэрэмжит 14 дэхь удаагийн Олон Улсын Дуучид Хөгжимчдийн Уралдаанд дэлхийн бүх залуу дуучдаас баргил хоолойн ангилалдаа тэргүүлж, оросуудыг эзэн хааны театрынх нь тайзан дээр “нам авч”

(http://dayarmongol.com/index.php/2010-02-09-04-20-38/6108-2011-07-01-01-43-02 ), гурван жилийн өмнөх М. Глинкийн нэрэмжит Олон Улсын Дуучдын XXIV Уралдаанд түрүүлэгч, МУГЖ Ганбаатарын Ариунбаатар
(түүний хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлагыг эндээс угшаарай !: http://www.grandnews.mn/content/read/51669.htm ) маань гуравхан хоногийн өмнө М. Магомаевын нэрэмжит Олон Улсын Дуучдын III Уралдааны (шүүгчийн бүрэлдэхүүнд нь манай талын “лобби”, МУСГЗ Д. Ухнаа ажилласан ба тус уралдааны дүнгийн мэдээллийг эндээс орос хэлээр уншиж болно: https://www.facebook.com/m.magomaev ) тэргүүн байрыг (25 мянган ногоон төгрөгийн байтай) мөн л дуу хоолойн ир, чадлаар “тас тонгорон” авсан түүхс бүгд тохиолдлынх гэж бодъё.
Тэгвэл энэ удаагийн ОХУ – ын “Орос - Соёл”(Россия - Культура) зурагтын сувгийн “Их дуурь”(Большая опера) төсөлт - цэнгүүнт нэвтрүүлгийн бараг ялагч болоод буй Б. Чулуунбаатар бас л тохиолдлынх байх уу !?...

Ямартай ч тунаж үлдсэн сүүлийн долоон оролцогчийн нэгэн болсон ОХУ – ын Москва хотын М. Гнесины нэрэмжит Хөгжмийн Академийн дуурийн дуулаачийн ангийн оюутан Б. Чулуунбаатарыгаа дэмжицгээе ! Монгол туургатнууд аа ! ( http://vk.com/bolshayopera энэ цахим хаягаар та дэмжих саналаа илгээж болох ба одоогоор Б. Чулуунбаатар хамгийн өндөр саналтай яваа ).

unelgee12
Сүүл цагийн энэ бүх дуурийн аргил хоолойтнуудын дэлхийн амжилт гаргагсдын дийлэнхийнх нь анхны багш нь МУГБагш Ц. Ерөө (МУГЖ Э. Амартүвшин болон Б. Чулуунбаатарын багш http://www.opera-ballet.mn/index.php/mn/2013-04-29-00-22-34/2013-04-29-06-15-26/item/694-), МУГЖ О. Ичинхорлоо (МУГЖ Г. Ариунбаатарын багш http://www.24tsag.mn/content/4895.shtml ) нар аж. Иймд багш нь “Ардын багш”, шавь нар нь “Хөдөлмөрийн баатар” – ууд гэж ойлгох ёстой (хэрвээ спортын ардын багш А. Басхүү, Ч. Дамдиншарав болон тамирчин хөдөлмөрийн баатар Э. Бадар - Ууган, Н. Түвшинбаяр нартай тас барьцан, нэр төр, одон медалийн хойноос үхэн алдан хөөцөлдөх аваас шүү дээ).
Хэрэв зээ “гурван сая” - ын нийгэм маань ертөнц дахинаа зиндаа, амжиргаа өндөртэй, толгойлогч улс нь юмны учир гадарладагсан бол ийм л байхсан. Ийм л явдал болоод байна даа. Энэхэн үест.
“...Могой гурав тасравч, гүрвэлийн дайтай...” гэдэг үгтэй. Орос орон хичнээн агшиж, бутарсан хэдүй ч “Дэлхийн Сонгодог Урлагийн Лидер Гүрэн” хэмээх цол хэргэмээ хараахан хураалгаагүйсэн.
Харин энэхүү хэргэмийг нь оросуудаас монголчууд л уулгалан, бугуйлдаж авч мэдэхээр болоод байна даа. Гагцхүү гадаад хэлээр ярьж, хөөрөөд сурчихвал шүү дээ. Манай дуучид (П. Доминго “маэстро” - ийн зөвлөснөөр).
Дэлхий дахины хөгжмийн ноот бичгийг нь “онцсайн” сурч болсон юм хэл ус нь ч алсдаа бас болох хэрэг ээ хө.
Монголчуудыг уянгат дуу - хоолой орчлонг энхэд эрхшээн байг ээ !

Жич: 1. Муслим Магомаевын нэрэмжит Олон Улсын Дуучдын III Уралдааны тэргүүн шагналт Ганбаатарын Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг: http://www.youtube.com/watch?v=5jIJLcVNk-4

 
2. ОХУ – ын “Орос - Соёл”(Россия - Культура) зурагтын сувгийн “Их дуурь”(Большая опера) төсөлт - цэнгүүнт нэвтрүүлгийн сүүлчийн шалгаруулалтанд тунаж үлдсэн Москва хотын М. Гнесины нэрэмжит Хөгжмийн Академийн дуурийн дуулаачийн ангийн оюутан Б. Чулуунбаатарын “Россия – Культура” сувгаар цацагдсан телевизийн бичлэгийг эндээс та бүрэн харж болно: https://vk.com/bolshayopera?w=wall-56140450_5020

Мэдээг бэлтгэсэн
Б. Батжаргал
2014 – 10 - 23


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.