04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

МОНГОЛЫН “ИХ УРЛАГ” – ИЙН “ХЭЛТЭРХИЙ” АМЕРИКТ АНХ “ХӨЛ ГИШГЭСЭН” ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

BAYASGALN ARRIVED IN OHARE AIRPORT IN CHICAGO

(Заримдаг хийгээд сургамжит санаа)
             “Монгол их урлаг” гэдэг ойлголт байна аа.Ийм урлаг “монгол түүх” – ийн бүхий л туршид байсан. Байгаа.
“...Монголын радио хятадаар мэндлэх...” тэр мөчс хүртэл үргэлжлэх нь дамжиггүй (гоц – хурц - сод найрагч Б. Галсансүхийн ёгтлон тунхагласнаар)...
“Монгол Их Урлаг” гэдэг “монгол хүн” - ий цээжин тушаа байрлах зүрх - сэтгэл хэмээх зургаа дахь эрхтэн – мэдрэхүйд шууд хүрч очин,  шөрмөсгөн амин гол чавхдасыг нь хөндөн оролдож, огшоон уярааж, ихэр татан бадруулахаар бүтээгдсэн урчуудын туурвилыг хэлээд буй хэрэг. Урлагийн ямар төрөл хэлбэрээр, урлах ямаршуу яруу арга хэрэгсэл хэрэглэсэн хийгээд хэдүй цаг үед, аль газрын хэнбугай зохион бүтээсэн зэргээс энэ нь үл хамаармуй. Гагцхүү “монгол газар оронд” “монгол урлагч хүний ур ухаанаар” урлагийн бүтээл болон амилж, төрсөн байх үндсэн нөхцөлтэй...
            “...Америкт манай их урлагийн одод бишгүй л ирж байсан ш дээ ! Юун сүртэйн !?...” гэх улс энэ хооронд бишгүй таарав. Зарим нь “...Бид анхны драмын жүжгийг америкт тавьсан...” гэх “лидер” гэгдэх хүн нь ч мөчөөгөө өгсөнгүй...

            Энд нэгэн учир байгаа юм. Олон жилийн туршид (1991 оноос) манай их урлагийн одод энэ нутагт хөл тавьсан нь үнэн. Гэсэн хэдүй ч тэд маань улс төрчдийн золионд аль нэг албан  контоорын индэрт (НҮБ – ийн хурлын танхим, Дэлхийн Худалдааны “хоёр өндөр” Төв г.м), эсвэл урлагийг зөвхөн “зоосны машин” гэж хардаг, түүнээ согтуу - хөлчүү улсын цугладаг хуаранд тайчигч нартай зиндаалан харуулж, тархи ичгүүргүй, ганзага наймаачдын золио болсоор өдий хүрсэн нь нуултгүй ил.

u0411u0410u042Fu0421u0413u0410u041Bu0410u041D  u042Du0414u0418u0422 u041Fu0418u0410u0424  u0427u0418u041Au0410u0413u041E            Дээрх хэмжүүрийг баримталбаас Украйн Улсаас угшилт, Герман оронд (ХБНГУ) амьдардаг энэ цагийн жүжгийн зохиолч, театр судлаач – шүүмжлэгч, ЮНЕСКО – ийн Олон Улсын Театрын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, хатагтай Нина Мазурын “Меня зовут Эдит Пиаф” (“Би Эдит Пиаф байна” (“Меня зовут Эдит Пиаф” монгол ухаанаар дэглэсэн увидас нь МУУГЗ Б. Баатар) нэг хүн жүжиглэн, дуулж наадахаар зохиогдсон бүтээл болон сэтгүүлч, жүжгийн зохиолч, МУСГЗ Б . Галааридын “Тэнгэрийн аялгуу” (Найруулагч  Д. Сангибат, Хөгжмийн зохиолч Д. Түвшинсайхан, Зураач Ц. Энхтуяа)
домгийн сэдэвт, дуу хууртай, хөгжим чимэглэлтэй мөнхүү нэгэн эмэгтэй жүжигчин дуулан, хэлж наадах жүжигсийг АНУ – ын Иллинойс мужийн Чикаго хотын Оок Паарк дүүргийн Мэдисоны Гудам Театрын тайзнаа Д. Нацагдоржийн нэрэмжит УДЭТ – ын жүжигчин МУСТА, Олон Улсын Театрын Уралдааны тэргүүн байрын шагналт Цэрэндоржийн Баясгалангийн 2014 оны 12 – р сарын 19 – ний үдэш монгол хэлээрээ амилуулсан нь түүхэн хийгээд “монгол их урлаг” америкийн “их тайз” – наа анх “хөл гишгэсэн” үйл хэрэг мөнөөсөө мөн юм аа.
            Энэ үйлсийг санаачилан өдөөгч нь “Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи (“Pax Mongolica” Cultural Academy Ctr) ба хэрэгжүүлэгчид нь тус академийн ажлыг дэмжигч олон арван сайн дурын ажилчид, хоёр орны засаг – төрийн офиссууд байлаа. Эдгээр нэрсийг жагсаавал:
МОНГОЛ УЛСААС АНУ - Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2833 M Street NW, Washington, DC 20007
Work hours: 09:00-13:00, 14:00-17:00 (Monday-Friday)
Phone: (202) 333-7117, (202) 333-7017
Fax: (202) 298-9227
E-mail: washington@mfa.gov.mn (Embassy of Mongolia)
monconsul@mongolianembassy.us (Consular Section)
АНУ - ЫН ЧИКАГО ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР
Өргөмжит консулын биет төлөөлөгч н. Баярсайхан
United States Citizenship and Immigration Services
Government Agency
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц. ОЮУНГЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР
Д. НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР
MADISON STREET THEATRE
АНУ МАРКЕТИНГ КОМПАНИ
Т. Сэргэлэнцэцэг
EJ SUSHI ЗООГИЙН ГАЗАР Tsagaan Raash
1406 West Grand Avenue Chicago, IL 60642
(312) 733-9083
ХУЛАН ПИАНО СТУДИО
Төгөлдөр хуурч, доктор Хулан
UMON TV
Захирал Б. Уранчимэг
Чикаго дахь салбарын продюсер, сэтгvvлч Д. Адилзаяа
Law Office of Jennifer L. Bennett
53 West Jackson Boulevard Chicago, IL 60604
(312) 972-7969
EMPACT EMERGENCY PHYS LLC
PAXMON.US
CHICAGOMONGOLS.COM Цэрэнбат
USAMONGOL.COM Сугараа
СЭТГҮҮЛЧ Д. УРАНЗУЛ
Монгол Улсын Соёлын Тэргүүгий Ажилтан ДИ ЖИ БЯМБАА
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМЧ Б. ЗОГМАА
ДУУНЫ НАЙРУУЛАГЧ ШАРАВЖАМЦЫН БАТЦЭРЭН
ДРАМЫН ЖҮЖИГЧИН МУСТА Х. Оюунсүрэн
Минжээ
Ууганаа
Алтай
Мөөгий, энэ бүх хүмүүс, албан байгууллагад олон дахин талархсанаа илэрхийлээд, “нэг зуун мянган ам. долларын төсөл” хэрэгжүүлэхэд өөрсдийн сайн дураар тавиас таван зуу хүртэл ам. долларын. хандив өргөсөн бүх хүмүүст “буян нь дэлгэрэн арвижихын” ерөөл дэвшүүлье!

10876477 622958184493025 2048164345 o
            Аливаа олныг хамарсан үйл хэрэг эрсдэл, үрэгдэл, хэл ам таталдгийн адил “Монголын их урлагийн америкт анх хөл гишгүүлэх” төсөл маань дуулиан, шуугиан бишгүй дагууллаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг.
            “Шагнал” гэгч аглагт суугаа зарим монгол хүнд “хүний аминаас ч илүү явдал” байж болохыг сонсох төдийгүй, харан гайхшрав. Цагдаа, сэргийлэхэд тулж байж үнэмшив.
 Засаг – төрийн шагналынхаа учир начрыг хол, удаан, даяанчлан сууснаас начрыг нь ойлголгүй урж, тасдан “барс мэт уурссан” цоо эрүүл юм шиг хүнтэй ч нийтийн индэр тайзан дээр таараатхав. Энэхүү төслийн үеээр олон нийтийн өмнө МУСТА цол хүртсэн хийлч Ж. Хадбаатар, бүжигчин З. Энхзул болон Засгийн Газрын Жуух бичиг гардсан хөгжимчин А. Солонго, Т. Сэргэлэнцэцэг нарт сайн бүхний дээдийг хүсэх нь зүйтэй байх аа !.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын явцад “монголын монгол” хүний этгээд зан авир, “америкийн монгол” хүний үнэмшигч зан дээр “вальс эргэх” гэж оролдохыг ч ажиж амжив. Үнэндээ бол “монголын монгол”, “америкийн монгол” нь өөр үндэстэн, өөр соёлын ангилалд багтах болсоныг, мөн менталитет нь өөр болсон байхыг ч соёлын онолын хувьд олж харлаа. Мэдмээр юм. Мэдсэнээ бусдад дуулгамаар юм билээ...
            Энэхүү “Монгол Их Урлаг” –ийг “америкт анхлан хөл гишгүүлэх” үйлсэд гол гавьяа байгуулсан драмын жүжигчин Ц. Баясгаланд “Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи “Соёлын Хүндэт Академич” цол олгохоор шийдвэрлэсэнд жүжигчин маань даруу зангаараа “...би энэ өндөр хэргэм, шагналыг хүртэх эрхгүй, болоогүй...” хэмээн олон нөхдийн өмнө микрофоноор учирлан, албан ёсны цол, дипломоос  татгалзсан бөлгөө...
            Монгол Их Урлаг Ертөнц дахиныг бүрхэх болтугай  !

“Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи санаачилагч Б. Батжаргал

2015 – 01 – 09
АНУ – ын Иллинойс муж Чикаго – Оок Паарк - Аврора


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.