04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Б. МӨНГӨНЧИМЭГ МААНЬ МӨН Л “СОЁЛЫН ТЭРГҮҮН” БОЛЛОО

Монгол төрийн маань билгийн хараа орж, урлаг соёлынхоноо багахаанханаардуу ч болов нүдэлж эхлэв бололтой.
Тун сая уран бүтээлийн эрхэм анд Шагдарын Энхбат дууны хөгжмийн зохиолч – инженер маань Соёлын тэргүүн боллоо гээд  л хөөр баясал намжаагүй байтал угсраад л шувтарч буй засгийн БСШУЯ – ны сайд, шинээр төвхнөн буй төрийн Их Хуралдайн гишүүн Ё. Отгонбаяр АНУ –ын Чикаго хот дахь Жоофрий Балетын Компанийн төгөлдөр хуурч – концертмейстер, АНУ – ын “Цагаачлалын алдар” шагналт Буриадын Мөнгөнчимэгт мөн л “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг олгох тухай тушаалд гарын үсэг зурсан тухай мэссэж эх орны маань хөгжин, цэцэглэж буй нийслэл Улаанбаатар хотоос чимээллээ.

Аливаа шатны шагнал – урамшил хүн төрөлхтний түүхийн туршид байсаар ирсэн байж байх нэгэн зүйл харилцааны хэлбэр. Нийгмийн бусад гишүүдээс нь ялган, торойлгох урам – тодотгол мэт. Хүн урмаар тэжээгдэн, амьдардаг хойно доо !

Өмнийн өмнөх засгийн үед энэхүү мэдээг сийрүүлэгч Соёлын Тэргүүн гэх энэхүү салбарын жир уран бүтээлчийн мөрөөс болсон шагналыг авсан түүх бусдад сургамжтай байж болох тул энд товч өгүлсү.
Соёл урлаг хариуцсан газрын дарга хатагтай цаг нь дуусаад, ажлаа өгөх агшинд түүний өрөөг нь дараагийн даргад хүлээлгэн өгөхөд бэлдэх үүрэгтэй цэвэрлэгч ажлын ширээнийх нь шүүгээний нүднээс нэгэн археологийн гэмээр ховор живэр олдвор олсон байгаам. Тэр нь энэхүү дурсамжит түүхийг сийрүүлэн буй эзэнд олгосон “Засгийн газрын шагнал” – ын үнэмлэх болон тэмдэг. Соёмбот дүрст, худам монгол бичигтэй төрийн тамга дарсан, Цанжид хэмээх сайдын гарын үсэгтэй шийтгэх бичиг байх тул цэвэрлэгч нэгэн арай хог дээр хаяж зүрхлэлгүй зохих албаны улсад нь дамжуулжээ. Тэр нь олон хоног сараар яв явсаар манай сургуулийн захирлын гарт очиж, хамт олны нэгэн ёслолын арга хэмжээний үеээр гардуулах бус дамжуулуулан авахад хүрч билээ.

Нэгд, цаг хугацаа нь хоцорч, шагналын эрч нь суларсан хоёрт, өмнөх засаг нь аль эрт татан буугдсан тул тэгсгээд бай шагналын гучин мянгаа ч олж авч чадалгүй найр ч үгүй бай ч үгүй хоосон хоцроход хүрч билээ.

Бум бужигнаж, түм түчигнэсэн, адтай зальхай бүхэн орчсон Чикаго хот аргагүй л монгол цустай урлаг соёлынхоны маань алдрын орон шүү ! Амьдрал, тэмцлийн “хатуу самар” даа ! Хө !
Б. Мөнгөнчимэг дүүдээ уран бүтээлийн гялалзсан амжилтыг хүсч, Ази – Европыг дамнасан өөрийн арга зүйн өргөн төлөвлөгөөт ажлаа өрнүүнээр явуулж, дэлхийд тэргүүлэх болсон Монголын Сонгодог Урлагийн том төлөөлөл болохоо харуулж, суу алдраа орчлон хорвоогоор байнга мандуулж явахын өлзийт ерөөл талбия даа !

Б. Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.