04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

“НУТГАА САНАЛАА ДАА !...” ДУУНЫ ЦОМГИЙН ЭЗЭН “СОЁЛЫН ТЭРГҮҮН” ХҮРТЛЭЭ

Энэ онд Америкийн монголчуудын цөөнгүй төлөөлөл “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх МУ – ын Засгийн Газрын шагнал хүртэв.

Үүний анхных нь АНУ –ын Лас Вегас хотод байрлах Канадын “Нарны Цирк” – ийн уран нугаралтын зөвлөх - дасгалжуулагч багш Ж. Эрдэнэчимэгт оногдсон бол тун ойрмогхон Чикаго хот хавиар энэхүү шагналын хур буусан гэлтэй үйл хэрэг өрнөөд явчихав.

Америк - Монголын Нийгэмлэгийн тэргүүн, Чикаго Монгол Сургуулийг үүсгэн байгуулагч Л. Гэрэлмаа наадмын өмнөхөн энэ цол тэмдгээр энгэрээ мялаасан бол Чикаго хотын монгол наадамчдын талбайд залуухан жүжигчин х. Батцэцэг мөнхүү тэмдэгээр хантаазаа цоолуулав.

Ер нь бай шагналын тухайд манай нийгэмд зөрчилдөөнтэй санал нэлээдгүй байдаг шиг байна. Олимпийн медаль хүртсэн монгол жүдочид сая доллараас эхлэн мөнгө хайрлахаа бийлэгжүү эр Женко ам гарсан сурагтай. Улсын Наадмын түрүү бөх лексус тэрэг зөвхөн нутгийн зөвлөлөөсөө хүртэж байна.

Ер нь бөх болж төрсөн хүнд монгол бол хамгийн тааламжтай орон мөнөөс мөн юм. Харин шинжлэх ухааны академийнхан гурван зуун доллар арай хүрэхгүй цалин /дөрвөн зуун мянган төгрөг/ авдаг өвгөн академичдийнхаа өндөр хангамжийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд байх шиг байна.
Чикаго хот орчмоор нутаглан буй цахилгааны инженер Ш. Энхбат олон жилийн турш ая, хөг зохируулан, эвсүүлж бүтээсэн дуунуудаа эмхэтгэн “Нутгаа саналаа даа” дууныхаа цомгийг жилийн өмнө бичүүлж, худалдаанд гаргасан билээ. Ард олны сэтгэлийн хөг эгшгийг танин барьж, түүнийг нь төлөөлүүлэн таван аяаар бийрлэн зурна гэдэг гагцхүү тэнгэрээс заяат хүмүүний өгөгдөл юм. Тиймээс ч Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо гэх байгууллага оршин тогтнож ирсэн жар орчим жилийн түүхэндээ хоёр зуугаад гишүүдтэй явж ирсэн ба тэдний хорин хувь нь л олон түмнээ ая эгшгээр ундаалдаг алдартнууд байж ирсийм. Энэхүү нэр хүндтэй хөгжмийн нийгэмлэгийн дууны хөгжмийн зохиолч хэмээх гишүүний үнэмлэхийг Ш. Энхбат инженер өвөртлөөд төдий удаагүй.
Ш. Энхбатын дуунууд бол манай дунд насны үеийнхэний зүрх сэтгэлийн дуулал болж улсын төв радио – телевизээр олон жил хангинасаан. Өдгөө ч түүний дууны уран бүтээлийн шид, эрч нь буураагүйгүйгээр барахгүй өнөө цагийн иргэдийн хөгжмийн эрэлт хэрэгцээг хангасаар байгаагийн илрэл нь түүний дууны цомгийн борлуулалт илхэнээ өгүүлнэ ээ.

“..Хүн бүр л соёлын тэргүүн болох юм..” гэх санал цахим ертөнцөд хааяа таардаг. Ямартай ч Ш. Энхбатын шагнал нүдээ олсон нь маргамгүй.

Ш. Энхбатын шагналын үнэмлэхэнд ийн бичжээ:

Дугаар 3-2012-1113  
                                                                                                                                                              Хүндэт Ш.Энхбат таныг соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтнаар шагнаж үнэмлэх олгов.
Монгол Улсын Боловсрол,Соёл,Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяр

2012оны 07-р сарын 30 ны өдөр
 
Дууны хөгжмийн зохиолч, авьяаслаг уран бүтээлч Ш. Энхбатдаа Соёлын Тэргүүн Ажилтан хэмээх өндөр хүндлэлт шагнал хүртсэнд тань баяр хүргэхийн ялдамд, найраг туурвилын зам тань өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлье !
 
Жич: Ш. Энхбатын уран бүтээлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорхи эх үүсвэрүүдээс харж болно.
 
http://www.orloo.info/writers/batjargal/6114-nuur
http://www.youtube.com/watch?v=Kpc8ACzOi6M
http://www.youtube.com/watch?v=hWFilafMsEE

http://www.youtube.com/watch?v=D52ICqHl-Cc
 
Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Б.Батжаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.