04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

АНУ-ЫН ӨСВӨРИЙН ЦИРКИЙН СУРГУУЛИЙН МОНГОЛ БАГШИЙН НЭГЭН АМЖИЛТ

Манай иргэд Америкийн нийгмийн амьдралын бүхий л ай салбарт ажиллаж, хөдөлмөрлөсөөр цөөнгүй оныг үдэж байна. Майкрософт, Яахоо зэрэг дэлхийн мэдээллийн технологийн тооп компаниудад нь инженер, менежер, программист, ахлах мэргэжилтэн хийж л байх. Анагаах Ухааны болон Цөмийн Физикийн хүрээлэнд нь эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч ч байна. Балетын тэргүүлэх театр-компани, сургуулиудад багш, гоцлол бүжигчин, төгөлдөр хуур хөгжимчин ч олон. Энэ нутгийн айргийн тавд багтах их, дээд сургууль, коллежид нь тэр бүү хэл төрийн департементад нь багш, профессор хийж буй монгол улс ч нэлээдгүй. Их барилга, эмнэлэг үйлчилгээ, асаргаа сувилгаа, үйлчилгээ цэвэрлэгээний салбарт ч олноороо зүтгэж л байна даа !

Энэ удаад урлагийн салбарт бүүр тухайлбал циркийн салбарт амжилттай ажиллаж, урлан туурвиж байгаа нэгэн монгол бүсгүйн тухай мэдээлье !Бүсгүйн овог нэрийг Халтархүүгийн Эрдэнэчимэг гэдэг. Мэргэжил нь циркчин. Америкт байнга болон түр оршин суухаар ирсэн манай олон олон иргэдийн маань анхдагчдын нэгэн.

 

Одоо тэрбээр Нэгдсэн Улс дахь Өсвөрийн Циркийн Сургуульд (Juventas Circus School) багшилж буй. Эл сургуулийг гэр бүлийн хос Бэтти, Батлер (Dan Betty & Dan Battler) нар анх арав гаруй жилийн өмнө байгуулжээ. Одоо энэ сургууль өөрийн цогцолбор байр, эдлэн газар, сургалтын манежтай болж, мянга орчим суралцагчидтай Америкийн циркийн тэргүүлэх сургууль болсон байна.Х. Эрдэнчимэг мөн хувьдаа "Мандухай" нэртэй циркийн хамтлагтай аж. Энэ хамтлаг нь эл орны зүүн хойд мужуудын иргэд, байгууллагын захиалгаар урлагийн үйлчилгээ үзүүлдэг байна.Тэрбээр тун саяхан хоёр америк гарын шавиа авч яваад, АНУ-ыг төлөөлөн Италийн Латина хотод Олон Улсын Өсвөрийн Циркчдийн Тэмцээнд оролцон шагнал аваад иржээ.

Энэ тухай нь орон нутгийн сонинд нь гарч нэг хэсэгтээ л од болж байгаа аж. Тэрээр уг уралдаанд "'хос олс"-ны үзүүлбэр бэлджээ. Уг уралдаанд төрөлх монголоос маань  ч хүүхдүүд ирж оролцож. Х. Эрдэнэчимэг монголдоо циркийн сургууль төгссөн, дэлхийн тэргүүлэх мэргэжилтэн юм. С. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллежийн Ж. Раднаабазарын нэрэмжит Циркийн Тэнхим-Сургууль нь дэлхийн аравхан оронд байдаг сургалтын байгууллагын нэг нь юм байна. Ингээд Х. Эрдэнэчимэг гэдэг монгол циркчин-багш бүсгүйдээ болон Америкт оршин амьдарч байгаа монголын циркийн урлагийн нийт хамт олонд амжилт хүсэх л үлдлээ дээ !

Мэдээ илгээсэн Б. Батжаргал

АНУ-ын Чикаго хотын нэгэн дүүргээс


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.