04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Хаа хаанаа хариуцлагатай байцгаая Монголчуудаа!

Өчигдөр болсон явдал Монголчуудын маань сэтгэл зүрхийг дахин нэг дэлсээд авлаа. Ямар нийгэмд бид чинь амьдраад байна аа? гэсэн асуулт өөрсөддөө тавьцгаан, сэтгэл зүрхэндээ нэг л айдастай . Монгол хүний амь Монгол улсын хамгийн чухал нандин эд эс гэж хэлж болно.  

Нэг үхрийн эвэр доргихooр мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн иймэрхүү аймшигт хэрэг болохоор Монголчуудыг маань айдас өөрийн эрхгүй нөмрөөд байна. Ялангуяа гадаадад байгаа нутагтаа буцаад очих юмсан гэсэн хүмүүс, аль хэдийн нутагтаа ирсэн хүмүүст эргэлзээ төрж эхэлцгээдэг. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч яваа залуусаа ийнхүү тайван амгалан үед алдаад байхыг Монгол хүн бүр хүсэхгүй байна.

Юутай ч хариуцлагын тогтолцоогоо сайжруулах, тэр тусмаа Монгол хүн бүрийн хичээл зүтгэл,  хийж буй зүйлдээ эзэн болж хянуур ажиллах нь юу юунаас илүү чухал зүйл болоод буйг энэхүү гашуун бөгөөд аймшигтай сургамжит үйл явдлууд ар араасаа анхааруулгыг дохиогоо дэлдээд байгааг бид анхаарах ёстой!

Энэ хариуцлагын асуудал хэргийн тухай мэдээлж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг ч тойрохгүй юм. Сайтууд үг зүйн, утгын, ёс зүйн болоод баримтын маш олон алдаатай зүйлсийг шууд нийтлэж  байна. Энэ нь эргээд хохирогчийн ар гэрт болон уншигчдад хүндхэн цохилт болдогийг хүндэтгэн үзэх хэрэгтэй бизээ.

Амь насаа алдсан залуугийн гэр бүл төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье!

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.