03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Улаанбаатар xoтын хөгжил ба уруудал -10

Зун цаг бол Монголын маань хамгийн сайхан улирал билээ. Америкийн зунаас ялгаатай нь чийгтэй мөртөө бүгчим халуун саун шиг биш, сайхан салхитай, дулаахан бас энэ жил бороо их орлоо. 9 сар дөхөөд хүүхдүүд, оюутан залуусын хичээл сургууль эхлэх гээд хот хөдөлгөөнд ороод хагас бүтэн сайнгүй түгжрээд аюул болж байсан ашгүй машины сүүлийн тооогоор хязгаарлалт хийгээд 2 хонож байна. Нэг бодлын хүний эрхэнд халдсан юм шиг хирнээ бас ч багагүй нөлөөтэй байнаа, яалт ч үгүй л 20% түгжрэл багасаж байгаа нь анзаарагдмаар байна. Бас тветтэрээр баахан УИX-н залуу гишүүд алхаж ирцгээсэн, зарим нь автобусаар ирсэндээ бөөн баяр байна гээд л сонин содон мэдээнүүд Монголоор дүүрэн.
Улаанбаатар хот маань үнэхээр 1 сая хүн амтай том хот болсон нь газар бүрт мэдрэгдэнэ. Саяхан би Урт цагаан оровоо. Учир нь Америкт өмсдөг байсан моодноос гарч амжаагүй байгаа  трапец даавуун өмднүүдийнхээ өргөнөөс нь хасуулах гэж очсон юм.

Монголд охид хүүхнүүд майга тэгшхэн хөлтэй хамаагүй бүгд шахуу нарийхан өмд өмсөж бүр америк хүүхнүүдийн зөвхөн иог хийхдээ эсвэл фитнест очиж дасгал хийхдээ өмсдөг даавуун терко гэхээр өмднүүдийг моод болгоод юун дээр ч хамаагүй өмссөн байна. Бас нэг гутал янзлуулах гээд гарлаа. Тэгсэн булан бүрт л цүнх, савхи, гуталчин,  засварчин, алт мөнгөний дархан байгаа мөртөө бүгд завгүй харьцаа энэ тэр нь тэд нар 1 үйлчлүүлэгчээр ер нь дутахгүй нээ. Харьцаж байгаа нь яг л тийм сэтгэгдэл төрүүлэхээр, өмдөө хасуулах гэсэн захиалга авахгүй ч гэж байх шиг....Хувцас захиалгууд нь бүгд хуучнаар, байрнуудын 00-н өрөөнд орсон байна. Тийм байхад л олоод очоод монгол дээлээ захиалаад л, хувцсаа хасуулаад л байдаг бололтой. Бараг ороход аймаар санагдах подвол руу явж ороход захиалга ихтэй завсар зайгаар нь хаснаа л гэх юм.

Ер нь бизнес хийхэд үнэхээр боломжийн болжээ. Бизнесийн орчин, худалдан авалт байнаа, замбараагүй олон булан тохио бүрт байх мөртөө ашигтай ажилладаг бололтой, хотын төвүүдээр ресторан нээх гээд найз маань баахан түрээсийн газар хайж, тэгсэн 1 сарын 5 саяас буухүй байна гэнэ. Баасан, бямба гаригт хоолны газрууд, ресторанууд пиг, суудалгүй оочер захиж гадаа нь хүлээж байж орох жишээтэй. Харин аль ч гоё газар ороод үйлчлэгчдийн анхаарлыг татаж хоолоо захиж дуудах гэж хөөрхөн бэрхшээлтэй. Учир нь тэд типсээр, цайны мөнгөөр цалинжихгүй. Тэгэхээр сайхан үйлчилгээ тэдэнд хамаагүй юм.

Харин гар урлал, хатгамал, сувинер, монгол гутал, дээл, малгай гээд Монголыг рекламдах зүйлсийг нэлээд хийдэг болж, гадаадынхан ч их авдаг болсон нь үнэхээр бахархууштай санагдав. Их дэлгүүр маань гадныхнаас санаа зовмооргүй сайхан гоё MALL болж. 5 давхарт нь буланд байрлах Монгол сувинерийн дэлгүүр орлоо. Гоё гоё монголын зурагтай, бичигтэй, гялгар шигтгээтэй хүүхдийн, том хүний подволкнууд байна, даанч чанар нь таалагдаагүй, материал нь муу бас Хятадаас л оруулж ирдэг биз, худлаа размертай, та жишээлэхэд М өмсдөг бол XXL авахаас нааш танд таарахгүй.

Зуны зугаатай өдрүүд дуусч хүүхэд багачууд сургууль цэцэрлэгтээ орох цаг нь болоод эцэг эxчүүдийн стресс эхлэх нь тэр. Амарсан эцэг эхчүүд нервээ барж бэл бэнчингээ уралдуулах шаардлага тулгарах юм билээ. Сургууль ч яахав 4, 5 сард амрахаасаа өмнө бүртгүүлээд бэлтгэл энэ тэрд нь явуулаад бүр сайн гэсэн улсын тоотой хэдэн сургуульд нь хандив нэртэй хахуулийг нь өгч оруулна гэвэл бас л 8 сард хөөцөлдөнө. Харин цэцэрлэг 8 сарын 22, 23нд бүртгэх юм. Монголын үрс олон болох тусам сургууль цэцэрлэгийн тоо хангалтгүй байгаа нь улсын цэцэрлэгт хүүхдээ өгье гэвэл шөнөжингөө оочерлодог болоод удаж буй гэнээ. Ямар ч харьяалал, дэс дараа гэж байхаа больж. Цэцэрлэгт хүүхдээ өгөх нь маш их овсгоо самбаа, хөдөлмөр шаардсан ажил болж. Өөрөөр хэлбэл харьяа дүүрэгтээ хүүхдээ цэцэрлэгээр хүмүүжүүлэх нь ч бэрх болсон гэсэн үг. Ер нь монголд багш, эмч хамгийн бага цалинтай гэх мөртлөө хамгийн их хахуультай хүмүүс байдаг бололтой. Жирийн нэг цэцэрлэгийн багшийн шүүгээнд овоолоод тавьсан чихэр шоколад, вино жүүс байдаг юм гээд л найзууд ярив.

Нэг хүүхдийн цэцэрлэг байлаа гэхэд түүнийг тойрсон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд мөнгөөр зодож хүүхдүүдээ цэцэрлэгт өгсөн байх юм. Уг мөнгөтэй байгууллагууд шифийн харьцаа үүсгэж байна гээд багш нарт нь илүү цалин өгч 6,7 -д дуусах цэцэрлэгийг 7,8 цаг болгож сунгаад, ажилчдынхаа хүүхдүүдийг өгдөгөөс болоод яг тэр харьяанд нь амьдардаг айлын хүүхдүүд тухайн цэцэрлэгтээ багтахаа больжээ. Авъяастай азтай аавын хүү, ээжийн охин л улсын цэцэрлэг, сургуульд суралцах бололтой. Ингээд л арга ядсан ээж, аавууд мөнгийг төлж чадахаар бол хувийн цэцэрлэгт хандахаас өөр аргагүй болно. Тэгсэн энэ жил 250.000 байсан цэцэрлэгүүд ихэнх нь үнээ нэмээд 1 сарын 300.000 боллоо. 8 сар хүүхдээ явуулахад л 2 сая 400 мянга болох нь.
Сургуулийн тухайд хүн бүрийн сайн гэж магтах 1-р сургууль нэг ангидаа 60 хүүхэдтэй 3 ээлжээр хичээллэдэг гээд цочирдмоор байсан ч ашгүй харин ирэх жилээс өмнө өргөтгөл ашиглалтанд оруулна, тэнд нь зөвхөн бага ангиуд нь хичээллэнэ гээд баяртай мэдээ зурагтаар гарав.

Сургуулийн бэлтгэл хийхээр бас хэд хэдэн номын дэлгүүрүүд, бөөний худалдааны төвүүдээр оров. Бяцхан хүүхдүүдэд зориулсан Америкийн стандартын гараараа барьж мэдэрдэг хөөрхөн номнууд гарсан байна.

A. Aриунтуяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.