03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Улаанбаатар хотын хөгжил уруудал 12

Монголдоо ирээд 7 сар болчихлоо. Цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрөх юм. Гадаадад сурч ажиллаж байсан хэн ч Монголд ирэхээр цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм гэж ярих нь олон. Уулзах хүн зөндөө, хамаатан садан, найз нөхөд, ажил төрөл, түгжрээ гээд дурдаад байвал цаг хугацааг алах зүйл олон. Өглөө эрт босч орой унтна тэгсэн мөртлөө л ажил амжихгүй, хүүхдийн сургууль цэцэрлэгээс авахуулаад ажил мундахгүй. Монголдоо ирсээр шинэ орчинд дасах гэж, орчноо мэдрэх гэж бас чамгүй хугацааг өнгөрүүлж байна.

 Маш олон  янзын болох болохгүй зүйлс анзаарагдаж байгаа ч яваандаа дасаж ирдэг юм байна. Анх ирж байсан шигээ энэ ч болохгүй тэр нь ч заваан байна гэдгээ бодвол нүдэн балай,  чихэн дүлий гэдэг шиг ийм л байдаг юм чинь одоо яалтай билээ гэж бодогдох шиг. Тэгэхдээ сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр хаа нэгтэй буруу зүйл хийж байгаа хүмүүст шууд л ингэж болохгүй шүү дээ гэж хэлэх чадалтайгаа.

Ямартай ч зорисон зорилготой, хийх гэж төлөвлөсөн зүйлсээ амжуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Тэрхүү зорин хийж байгаа зүйл маань эргээд Монголоо гэсэн сэтгэл минь шингэсэн Монголчууддаа тустай хэрэгтэй зүйл болохоор сэтгэл шулуудан хийж байна. Тэрхүү шинэлэг санаагаа удахгүй та бүхэнтэйгээ хуваалцана гэж бодож байгаа.

  Энэ удаад би Улаанбаатарт хэрхэн амралтаа өнгөрөөдөг болсон талаараа та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм л даа. Улаанбаатарт чөлөөт цагаа хэрхэн гоё өнгөрүүлэх вэ? Юу хийж болох вэ? гэсэн асуултууд байнга гардаг.

 Найз нөхөдтэйгөө уулзаж хол ойрын сонин сонсож сонирхсон сэдвээрээ хуучлан суух сайхан. Гэвч уухгүй байна гэж байхгүй нь бaс нэг талаар хэцүү. Маш олон төрлийн ресторан, баар, караоке дууны газрууд нээгдсэн байна.  Найзууд уулзаад хоолонд орно, амны цангаа гаргахаар пиво, вино, архи ууна, Улаанбаатарт баар цэнгээний газрууд шөнийн 12 цагт хаалгаа барих ёстой учир халаалт авсан найз нөхөд шууд онгорхой караоке хайж явах нь тодорхой юм билээ. Өөр очих газар үгүй. Учир нь хуулиараа бүх баар цэнгээний газрууд 12 цагаас хаах ёстой учраас Шөнийн клубууд, караоке баарууд бүгд хууль бусаар ажлын цагаа сунган ажиллана. Чадалтай баар цэнгээний эздүүд нь хахуулаа төлөөд 12 хойш ажиллана, чадалгүй нэг нь хэд хэд чангалуулаад л гэрчилгээгээ хураалган бизнесээ хаахад хүрнэ. Харин хэрэглэгчид яаж ийж байгаад л найз нөхөдтэйгээ хүссэн цагаараа хаа нэгтэй нуугдан цэнгэцгээнэ. Нэг талаасаа эрт хаах нь зөв ч бас арай ингэж хэрэглэгчдийг боогдуулж болохгүй мэт санагдсан.

   Яг үнэндээ баар цэнгээн архидан согтуурах нь аль ч нийгэмд байдаг харин хүн та тааруулж тогтоон найз нөхөдтэйгээ цагаа сайхан өнгөрүүлэхэд л нөгөө яриад байдаг тэнцвэр л харагдах ёстой байх.

Монгол Хайкинг Клуб

Өөрөөр амралт чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх ёстой вэ гэвэл хүн бүрийн сонирхол ондоо учраас би өөрийнхөө дурласан зүйлийнхээ талаар энд бичье! Анх ажлынхаа залуустай Богд ууландаа зуны сайхан халуун өдөр алхалт хийн орой дээр нь гарсан юм. Эхний аялал болохоор бүх зүйл сонин бас сайхан санагдаж байлаа, бас ч үгүй их ядарч хөл их өвдөж байсан санагдана. Улаанбаатарт төрж өссөн мөртлөө богд уул руу  бараг л анх удаа гарч байгаадаа гайхаж урьд нь энэ сайхан мэдрэмжийг авч байгаагүйдээ харамсаж байлаа. Дээр уулын орой хавьцаа модон цоорхойтой Сүхбаатарын талбай гэх газар бий. Тэнд би анх Монгол Хайкинг клубынхнийг хараад ихэд шохоорхон гишүүнчлэлийх нь талаар сонирхож нэгдэж болох талаар асууж байсан юм.

 9 сараас Монгол Хайкинг клубийнхэнтэй энгийн алхалт гэх бүтэн сайн болгонд зохиогддог Богд уулын Дашийн хад хүрээд буух аялалд явдаг болов. Тасралтгүй гурав дараалан гарсан бол та уг клубын гишүүн болж жилийн 20.000 мянган төгрөгний хураамжаа төлөөд гишүүнийхээ тэмдгийг авдаг юм билээ.

 Би 4 удаа дараалан яваад саяны бүтэн сайнд гишүүнийхээ тэмдгээ авсандаа маш их баяртай байгаа. Нэг замаараа долоо хоног бүр алхаж байгаа ч намрын шаргал өдрүүдийн байгалийн өөрчлөлтийг мэдрэн аялах нь үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Биеийн эрүүл мэндээ бодсон ч, тэрхүү сэтгэлийн гүнд хураад буй сайхан жаргалтай мэдрэмжээ бодсон ч өөрийн эрхгүй уул хад, эрүүл байгаль, найз нөхөд гишүүдтэйгээ цагаа сайхан өнгөрүүлэхийг хүсэж тэсэж яддаг болдог юм билээ. Түүний хажуугаар уулын спорт гэх энэхүү гайхамшигт спортыг олон сайхан мастеруудын туршлагаас хуваалцан суралцах нь бас нэг завшаан мэт. Бахархууштай сайхан амжилт гарган Монголын уулын спортын түүхэнд амжилттай яваа мастеруудтай мөр зэрэгцэн явна гэдэг сайхан шүү. Сэтгэлийн хат зориг тэвчээр хэн хүнд байхгүй эдгээр зан чанаруудыг өөрт олж авдаг сайхан спорт гэдгийг мэдрэхийн хажуугаар онгон байгаль, үзэсгэлэнт газруудаар аялж өөрийн дуртай фото сурвалжлага хийж та бүхэнтэйгээ хуваалцана гэхээр бас нэг сайхан. 

Богд уулын аяллын талаарх анхлан аялагч Сэтгүүлч Л.Заяагийн тэмдэглэлээс уншиж болох учраас та энд дарж уншаарай!

Монгол Хайкинг Клубын ерөнхийлөгч Баярсайхан: Aжлын завсар, амралтын өдрөөр ууланд аялдаг байв. Одоо бол ууланд аялахын дундуур ажлаа амжуулдаг болжээ гэсэн нь гоё хэлсэн санагдав.

"Хад" Богд уул - 9/30

"Хад" Богд уул - 9/30

Богд уул - 9/30 5:30

Богд уул - 9/30 5:30

Улаанбаатар хот - Богд уулаас авсан зураг 9/30

Улаанбаатар хот - Богд уулаас авсан зураг 9/30

Богд Уул - Ургаж буй гацуурхан 9/30

Богд Уул - Ургаж буй гацуурхан 9/30

Уул - Богд Уул

Уул - Богд Уул

Цэнгэг ус - Богд Уул

Цэнгэг ус - Богд Уул

Цэвэр агаарт ном уншин суугаа энэ бүсгүйг хараад өөрийн эрхгүй зургийг нь дарлаа. (Богд Уул)

Цэвэр агаарт ном уншин суугаа энэ бүсгүйг хараад өөрийн эрхгүй зургийг нь дарлаа. (Богд Уул)

Богд уул дээрээс авсан

Монгол Хайкинг Клуб

Үсрэлт

Үсрэлт

Бусад зурагнуудыг: http://www.facebook.com/orlooinfo  лайк дараад үзэж байх болмжтой шүү!

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.