04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Монгол хүүхдүүд Азийн Олон Улсын Хүүхдийн Кино Фестивалд оролцож байна

IMG_9798

21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуучуудын өргөн хүрээний харилцааны хөтөлбөрийн хүрээнд Монгол хүүхдүүд Японы Кагошима амйгийн Ибүсүки хотод болж байгаа Азийн олон Улсын Кино Фестивалд оролцож байна. Монголоос СУИС-ийн Радио, Телевизийн сургуулийн сургалтын албаны дарга Д.Одсүрэн багштай нийт 8-16 насны 10 хүүхэд оролцож байгаагаас Бямбадоржийн Ганчөдөр “Тэдди ба би”, Эрдэнэбилэгийн Нямдорж, Одонхүүгийн Гончигсумлаа  нар  “Гэртээ хоёулаа”, Багмидийн Лхагвадорж “Миний гэр бүл”, Бандихүүгийн Бүжинлхам “Миний гэр бүл”, Төрбатын Баасанбат, “Нохойн бүл”, Соронзонболдын Цэрэндулам “Монголын гэр бүл”, Одсүрэнгийн Саруултуяа “Миний дотны хүмүүс” манай гэр бүл”, Батбаярын Бат-Энх “Эр хүн, эх орон”, Одбаярын  Хүслэн “Эх газар чинь таны гэр бүл” зэрэг бүтээлээрээ уралдахаар Токио хотноо хүрэлцэн ирээд байна.

Наадамд оролцож байгаа хүүхдүүд Токиогийн Гадаад Судлалын Их сургуульд нэг өдрийг өнгөрөөж энд Япон орон, японы соёлын тухай лекц сонсож, япон хэлний анхан шатны хичээлд сууж, тус их сургуультай танилцлаа.

Мөн монгол судлалын ангийн оюутнуудад өөрсдийн хийсэн бүтээлээ товч танилцуулж сонирхуулан, тэдний санаа бодлыг сонсож, асуултад хариуллаа.

Мөн тус их сургуулийн монгол хэлний ангийн япон оюутнуудын гэрт нэг хоног сууж үзсэн нь японы ахуй ёс заншилтай биечлэн танилцах сайхан боломж болжээ.

Энэхүү кино наадам нь жил бүр болдог бөгөөд энэ жил Хүүхдүүддээ уралдаандаа амжилттай оролцохыг хүсэж байна.

 

Ж.Ирээдүй, 2010.12.02, Токио

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.