05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

ЯПОНЫ ГАЗАР ХӨДЛӨЛТ БА ЦҮНАМИ

За ингээд өнөөдөр Японд сүүлийн 100 жилд тохиож байгаа аймаар газар хөдлөлтийн гэрч болдог юм байжээ. Гадаад хэргийн яаманд хичээлээ заачихаад Чуо чиглэлийн хурдан шугмаар сургууль руугаа буцаж явахнээ газар хөдлөөд ёстой аймаар юм боллоо. Газар хөдлөлт байшинд ялангуяа сууж юмуу хэвтэж байхад бол сайн мэдрэгддэг, харин галт тэргэнд барагтай бол мэддэгдэггүй гэдэг.

Галт тэрэг бол ерөөсөө усан дээр байгаа завь аятай л байлаа. Эхлээд энэ галт тэрэг нь эвдэрээд зогсож байгаа юм байхдаа гэж гайхахнаа хүмүүс шуугиад цонхоор хараад, газар хөдлөж байна гэж зарлаад уналаа. Би тэр галт тэрэгний хамгийн урд талын хэсэгт бараг жолоочийн ард урд зам хараад явж байсан юм.

Замд нэг ногоон товч хэд хэдэн удаа асаад, сонин дуутай дохио өгснийг мань нөхөр унтраачихаад л яваад байсан юм. Тэгэхнээ тэр нь газар хөдлөлт мэдэрсэн үед асдаг дохио байж. Жижиг хөдлөлтөд бол унтраачихаад давхиад байдаг юм байна л даа.
Гар утсаараа зурагт үзвэл Сэндайд 8.8 баллын хүчтэй газар хөдлөж, 10 метр өндөр цүнамигийн аюул ойртож байгаа тухай мэдээлж байлаа. Хоёр буудлын дунд шууд салгалаад савлаад зогсчихсон чинь гарч бууж болдоггүй, хоёр цаг шахам суугаад гараад ирсэн чинь бүх галт тэрэгний шугам хааж, такси, автобус, утас мутас бөөн очер байж байна. Арай гэж автобус дамжиж явсаар ажил дээрээ ирэхнээ өрөөний тавиур дээр байсан хамаг номыг минь тараагаад хаячихсан байна.

Үүнийг бүр хар багаас хүүхэд байхаас сурч төлөвшсөн байдаг бололтой.
Харин монголчуудын хувьд нэлээд сандарч байх шиг байна. Йигл телевиз үзсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээ голдуу давслаад дам дамжуулж байсан, харин Японд байгаа зарим хүмүүстэй холбогдож мэдээлэл авсан нь арай үнэнд нийцсэн байх. Гэхдээ Японд ундны усгүй болсон гэнэ, бүх албан газар хаагдсан гэнэ, дэлгүүр хоршоо хоосорсон гэнэ, дахин аймаар хөдлөх гэнэ гэсэн худлаа сүржин мэдээлэл хүмүүсийн сэтгэл зүйд их нөлөөлж хүүхэд шуухадаа Японоос татая гэсэн эцэг эх их байх шиг байна. Манай засгийн газар ч гэсэн байдлыг нарийн судлаж байж шийдвэр гаргахгүй, юм л бол татна авна гэсэн цуу тарааж хүмүүсийн айдас дээр айдас нэмж байна. Саяхан Египетэд болсон явдлын үеэр гэхэд л Монголчууд буцаж байхад Япончууд хүлээж байх жишээтэй.  Тэгэхээр юу юугүй татна гэж хаа хаагүй сандаргах хэрэггүй юм шиг.
За ингээд ямар ч атугай байгалийн энэ гэнэтийн газар хөдлөлт, цүнами аюул хохирол сүйтгэл багатай өнгөрч Японы ард түмнийг тэнгэр бурхан өршөөх болтугай хэмээн залбиран сууя.

Ж.Ирээдүй, 2011.03.12, Токио


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.