09 сарын 21, Бямба
°C
USD 2,667.91
USD 2,667.91
EUR 2,948.31
JPY 24.72
GBP 3,353.56
RUB 41.81
CNY 376.38
KRW 2.24

БОБ ДИЛАН - ИСПАНИ ШИРЭН ГУТАЛ

tumblr m70rmdq5ZY1qhwegmo1 1342049524 cover

Боб Дилан том доо, том. Хэр томыг нь хэлэх юм бол Битлз, Роллинг Стоунз-д ч нөлөөлсөн гэж рок-поп хөгжим судлаач, шүүмжлэгчид бичсэн байдаг. Even The Beatles and The Rolling Stones couldn't escape his influence гэж. Гэтэл түүний хэчнээн томыг харуулсан бас нэг барим тавим нотолгоог "Яруунайргийн Нортон антологи"-оос оллоо.

Англи хэлт яруунайргийн хамгийн эртний гар бичмэлүүдээс аваад 1995 он хүртэлх шилдэг сайхан сор бүтээлүүдийг дээжлэн багтаасан тэр нэр хүндтэй түүвэрт "20-р зууны ихэд түгсэн баллаадууд" гэсэн хөмсөг гарчгийн дор ердөө дөрөвхөн баллаад оруулсны нэг нь Боб Диланы "Испани ширэн гутал". Сэтгэл хөдлөөд орчуулж орхилоо. Гэхдээ аянд нь тааруулах гэж огт оролдоогүй шүү. Зөвхөн шүлгийг нь л.

ИСПАНИ ШИРЭН ГУТАЛ

Хайрт минь, би маргааш далайд гарлаа,
Хар өглөөгүүр би алсад одно оо, өө!
Чамдаа би далайн чанадах тэр харь орноос
Чамин тансаг юухныг ч билээ, илгээх сэн дээ.

Үгүй дээ, дурлалт минь, надад юухан ч хэрэггүй
Үнэн хайраас чинь өөр юуг ч би өмчлөхийг хүсэхгүй.
Гагцхүү чи минь алсын тэр аянаасаа
Гандаж гундсан ч цэвэрхэн чигээрээ ирээсэй билээ.

Тийм гэж үү, үнэн хайрт минь, уг нь би
Тэртээх Мадридын уулс, эсвэл Барселоны эргийн
Алтан чиг ч юм уу, мөнгөн чиг чамин эдийг
Амрагхандаа бэлэглэе юү л гэж бодсон юм сан.

Ганцхан чинийхээ халуухан агаад ялдамхан үнсэлтийг, өө!
Газрын дээр, тэнгэрийн доор өмчилж явахыг хүснэм, би!
Тэнгэрийн одод, тэнгисийн алмаасыг надад өргөсөн ч
Тэр л амттайхан үнсэлтийн чинь үнэд хүрэхгүй, ай!

Өчнөөн удаан чамаасаа хол аялж магад аа,
Өчүүхэн жаахан ганц л зүйл гуйсан юм даа.
Намайгаа дурсаад, цагаа ч бас зугаатайхан нөгцөөх
Нандин ганц бэлэг илгээе юү л гэсэн юм аа.

Яахин ингэж ахин дахин асуунам бэ, өө!
Яршиг болоод гунигийг л надад авчрах бус уу, ай!
Саяхан чамдаа дурдсан тэр л нандин хүслээ
Сая жилийн дараа ч би дуртгах л болно оо.

Гундмал, ганцаардмал тэр өдөр би захиа авлаа,
Гуниггүй холын аяны хөлгөөс надад илгээжээ.
Эргэж харих эсэхээ мэдэхгүй эргэлзэж явна гэнэ
Хэрхэхийг зөвхөн сэтгэлийн хөдлөл нь шийднэ гэнэ.

Хэрэв дурлалт минь чингэж бодож яваа бол
Сэтгэл зүрх нь нэгэнт оволзон догширч дээ.
Бидэн хоёрын зүрх цуг цохилохоо нэгэнт болиод
Бэдэрч очсон нутаг руугаа нисэн одож, чинийх!

Өө, тэгвэл өрнийн салхинаас аюуж яваарай,
Өрвөлзсөн ширүүн хуй шуургыг ч анзаарч санаарай.
Иймдээ тулсан бол чамд ганц зүйл захивал ч захия,
Испани ширэн гутлыг чи надад илгээвэл ч илгээ.

Лувсангийн БАТБАЯР орчуулав.

2014 - 10 - 18.

BOB DYLAN (1941 - )
BOOTS OF SPANISH LEATHER
Oh, I'm sailing away my own true love,
I'm sailin' away in the morning,
Is there something I can send you from across the sea,
From the place that I'll be landing.

No, there's nothing you can send me my own true love,
There's nothin' I wish to be ownin',
Just carry yourself back to me unspoiled,
From across that lonesome ocean.

Oh, but I just thought you might long want something fine
Made of silver or of golden,
Either from the mountains of Madrid
Or from the coast of Barcelona.

Oh, but if I had the stars from the darkest night
And the diamonds from the deepest ocean,
I'd forsake them all for your sweet kiss
For that's all I'm wishin' to be ownin'.

That I might be gone a long ole time
And it's only that I'm askin',
Is there somethin' I can send you to remember me by
To make your time more easy passin'.

Oh, how can, how can you ask me again,
It only brings me sorrow,
The same thing I want from you today
I would want again tomorrow.

I got a letter on a lonesome day,
It was from her ship a-sailin'
Saying I don't know when I'll be comin' back again,
It depends on how I'm a-feelin'.

Well, if you my love must think that-a-way,
I'm sure your mind is roamin',
I'm sure your heart is not with me,
But with the country to where you're goin'.

So take heed, take heed of the western wind,
Take heed of the stormy weather,
And yes, there's something you can send back to me,
Spanish boots of Spanish leather.
1963

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
“АМЕРИКААР 10000 БЭЭР” ТВ тѳслийн тухай
09/04/2019
Америкийн “Үндэсний Парк”- уудаар хэд хэдэн удаа аялж явахдаа энэ нэвтрүүлгийг хийх санаагаа олсон юм. МҮОНТВ -д санал болгосныг захирал Нинжжамц  дэмжсэнээр энэ тѳслийг хийх боломж нэмэгдэв. “Монголчууд Америкт” ТВ тѳслийн найруулагч зураглаач Г.Баттулга, зураглаач фото зурагчин Б.Батбямба, аялал жуучлалын судлаач мэргэжилтэн Г.Жаргалмаа, “Lead style” сайтын ерѳнхий редактор Г.Одгарав, МҮОНТВ ийн сэтгүүлч, хѳтлѳгч С.Энхжин бид нэг баг болж АНУ ын “Үндэсний Парк”- уудаар аялан, нийтдээ 8 дугаарын зураг авалт хийлээ. Манай баг энэ тѳслийн нэвтрүүлгүүдээ энэ оны 11 сардаа багтаан бэлэн болгож
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
“МОНГОЛЧУУД АМЕРИКТ” ТВ тѳслийн тухай
08/31/2019
Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ. Ирэх 11 сард дахин нэг удаа явсанаар энэ тѳслийн зураг авалт дуусах юм. Зѳндѳѳ их цаг хугацаа, сэтгэл, мѳнгѳ зарцуулан бүтээж буй энэ ТВ тѳсѳлдѳѳ бид дараах зорилтуудыг шингээсэн юм. (дэлгэрэнгүй…)
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
БУСДЫН ЯРИАГ СОНСОЖ СУР
07/14/2019
...Хүнд байх сайн чанаруудын нэг нь бусдын яриаг анхааралтай сонсох чадвар юм. Хүний тархинд оршиж байгаа бодол санаа зѳвхѳн яриагаар дамжин гадагшилдагт гол шалтгаан байгаа юм. Заримдаа хэн нэгний яриа сэтгэлийн чанад дахь эгшгийг хѳглѳн, сонсоод байх тусам ухаарлын их далайд сэлүүлээд байх мэт. Заримдаа хэн нэгний яриа тэр хүний талаарх сайн муу бодлуудаас огт ангид ертѳнцѳд хѳтлѳн аваачих мэт. Заримдаа хэн нэгний яриа сэтгэл доторхи хорслыг буцалгажсанаа бодлыг минь давчдуулах мэт. Заримдаа хэн нэгний яриа дэндүү уйтгартай, эсвэл ерѳѳс сонирхолгүй, голын урсгалд хѳвж яваа модны зомгол мэт.

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.