03 сарын 01, Баасан
°C
USD 3,381.89
USD 3,381.89
EUR 3,665.63
JPY 22.59
GBP 4,280.46
RUB 37.16
CNY 470.14
KRW 2.54

ГАНЦХАН ҮҮНИЙГ ХИЙСЭН ЮМ АА ГЭХЭД ...

Саяхан даа, би нэг буурайтай энд уулзсан юм. Энд гэдэг нь одоо миний сууж буй АНУ-ын нийслэл орчмын Умард Виржини-д гэсэн үг. Уулзсан буурай маань төрөлх Монгол Эх Орноос минь ирээд удаагүй, за нэг, хоёр сар л болж байна гэж байсан. Би ч Монголынхоо сониныг сонсох гээд л. Манай Монголд ер нь архи ууцгаах нь багассан гэдэг, миний хувьд бол хамгийн сайн сайхан мэдээгээ бататгаад л асуулаа. Үгүй тэгсэн тэр буурай ярих юм: “Үгүй ер нь хүний сэтгэл санаа гэдэг чинь их сонин юм аа” гэж байна.

“За яаж байна?” гээд л би ч сортолзлоо. “Үгүй их сонин юм. Үгүй, одоо тэр, хэзээ билээ дээ, Цагаан Сараар бил үү, Шинэ жилээр бил үү, энэ Элбэгдорж Ерөнхийлөгч нэг сүүтэй хундага өргөсөн өө дөө?”. “Үгүй ээ, за тийм, нээрээ тэр чинь Цагаан Сараар бил үү, Шинэ жилээр бил үү? За тэгээд яасан?” гэж би ч нөгөө буурайгийн аманд нь орчих шахлаа. “Үгүй тэгээд хүний сэтгэл гэдэг үгүй мөн сонин юм. За тэгээд л тэрнээс чинь хойш ер нь бол хүмүүс уухаа болиод явчихсан ш дээ. За уудгууд нь ч ууж л байгаа байх. За тэгэхдээ ер нь багасаад явчихсан шүү! За одоо нэг хүн ороод ирэхээр л архи гаргахгүй бол тэр хүнээ нэг-х хүндлээгүй ч юм шиг, эвгүй ч юм шиг, за цаад хүн нь ч гэсэн хүндлүүлээгүй ч юм шиг, намайг тоосонгүй моосонгүй энэ тэр гэх гээд байдаг нь ер нь бол болиод явчихсан шүү” гэж байна. Өө хөөрхий минь дээ гэж, “хүзүүгүй” ч гэсэн хүний үр дээ, чи! Энэ ямар сайхан мэдээ вэ! Мэдээж зөвхөн тэр буурайгийн айл хөршүүд л ийм болсон, ө.х. ингэж архийг тоохоо больсон хэрэг биш шүү дээ. Ганцхан үүнийг хийсэн юм аа гэхэд би л хувьдаа “хүзүүгүй” Элбэгээдээ саналаа өгнө өө! Миний л хувийн бодлоор бол энэ бол, ө.х. энэ муу архийг ийн муу муухай гэх нь, муу муухай зүйлийг муу муухай гэж тоохоо болих нь, одоо Манай Монголоор дүүрэн байгаа аль нэг том ашигт малтмалын ордын гэрээг ашигтай хийснээс ч илүүтэй чухал үйл явдал мөн! Зөвхөн үүнийх нь төлөө би Чамдаа саналаа өгнө өө, “хайрт хүзүүгүй” минь.
Монгол Улсын иргэн Лувсангийн Батбаяр


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.