10 сарын 18, Баасан
°C
USD 2,676.12
USD 2,676.12
EUR 2,964.61
JPY 24.59
GBP 3,420.75
RUB 41.87
CNY 377.55
KRW 2.26

УДАХГҮЙ ЭРДМИЙН БАЯР БОЛНО ДОО

Монгол Соёлын Төв, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран зохиох Монгол Судлалын бага хуралд зориулав.

Жил бүр уламжлал болгон зохиодог Монгол Судлалын бага хурал 5-р сарын 8-нд эхэлнэ. 9-дэх жилдээ уламжлал болон зохиож байгаа эрдмийн энэ сайхан хуралд энэ жил бас л олон орноос эрдэмтэн мэргэд уригдан ирж илтгэл тавьж ном хаялцана. Мань мэтэд бол чухам олдошгүй завшаан олдож эрдмийн алтан аяганаас номын аршаан хүртэнэ гэсэн үг. Жишээ нь ноднингийн бага хурлаар юу болсныг сэргээн дурдаж Та бүхэндээ толилуулая. Энэ жил мэдээж бас өөр эрдэмтэд ирж өөр илтгэл тавих ч энд миний бичих зүйл бол хаялцсан номын талаар бус зүгээр л юу болсон, нэг тийм хөнгөн маягийн мэдээлэл хүргэе гэж л.

За миний хамгийн их олзуурхан танилцсан эрхэм бол эрдэмтэн – түүхч О.Батсайхан байв. Нийтлэлүүдээр нь эчнээ танил эрхэм хүнтэйгээ нүүр тулан уулзаж танилцах ийм сайхан завшааныг манай М.Саруул-Эрдэнийн толгойлсон Монгол Соёлын Төв ийнхүү надад зүгээр л free өгч байгаа юм. 50 долларын хураамжтай л даа, гэхдээ гурван өдөр өглөөний цай, үдийн хоол бүр дарсан даруулгатай гэхээр чинь үнэндээ миний 50-хан доллар хоолондоо ч хүрэхгүй болов уу.

Монголч эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ тэргүүтнүүд эдийн засагтаа бол ийм маруухан аж. За энэ ч бяцхан наргиа. За бас нэг ламтан морилсон. Яагаад ч юм би лам нарт дургүй. Нөгөө ламбугай ч англиар илтгэх гэж “алж хаялаа”. Дэргэд нь түрүү жилийн, ө.х. уржнангийн, хөгжимсудлаач Батжаргал чинь англитай хүн аж. За за бас наргиа шүү. Аль алиных нь аялга дуудлага л жаахан тиймхэн байсан юм. Саймон Викхам гэж нэг англи-америк залуу байна аа. Монгол хэл бие дааж билүү сураад манай Монголын яруунайргийг англи руу орчуулаад байгаа хүн чинь тэр шүү дээ.

Анх би алдар нэрийг нь сонсоод нэг их үс сахал болсон өвгөн эрдэмтэн байдаг гэж төсөөлж байтал туранхай ч гэж юүххэв, залуухан ч гэж ярих юмгүй, би бүр хараад гайхсан. Тэгээд бас солонгос эхнэртэй. Эхнэртээ хайртай гээд солонгос яруунайраг орчуулаагүй л байгаа юм. Зөвхөн орчуулаад зогсохгүй эрдэмтэн судлаач. Веймарын Бүгд Найрамдах Улсын модерн болоод хийсвэр урлаг Их Д.Нацагдоржийн зарим бүтээлд нөлөөлсөн байж болох тухай маш сонирхолтой ажиглалт – судалгаа хийснээ танилцуулсан.

Алсад байгаа Монголын минь яруунайраг, уран зохиолоор зогсохгүй түүх, нийгэм – социологийн талаас нь судалж задлан шинжлээд алган дээр минь тавиад харуулна шүү дээ, энэ бага хурал дээр чинь орон, орны эрдэмтэн – судлаач нар. Тав дахь, хагас сайн хоёрдоо өдөржингөө номын дуу сонсоод тархи толгойгоо монголсудлалаар цэнэглэсэн хүн чинь бүтэн сайныг нь тэсэн ядан хүлээж байгаад хорхог тэргүүтэй монгол хоолоор ходоодоо баярлуулахын ялдамд эрүүл агаарт “америк Орхоны хүрхрээг” сонирхонгоо бас хэдэн баг болоод гарбөмбөгдөнө.

Байгалаа дагаад байдал ч задгайрна. Эрдмийн хурлын завсарлага болоод өглөө, өдрийн цай хоолон дээрээ асууж амжаагүй асуулт нэлээд задгай хэлбэрээр агаарын цэнгэгт өрнөж тэртэй тэргүй амттай яриаг улам хурцлан хачирлана. Пээ тэгсэн чинь нөгөө ламтан маань биентамирын хувцас өмсөөд арслан бар шиг биш юмаа гэхэд ёстой нэг залуу хүн шиг дүүлж байна. Хараад бүр хайр хүрсэн гэж. Нэг л улаан шарыг тунаруулаад л хөглөрөөд л хөшилдөөд л байсан чинь юу вэ, ёстой сайхан эвлэгхэн тоглож байв. Би ч бас Дандарлхаарамба гэж яриад байгаа хүнээс үг дуулах санаатай, түүхч О.Батсайхан тэр хоёроос ер нь салаагүй. Тэр хоёрын надад хэлсэн нэг урамтай сайхан үгээр эл бяцхан тэмдэглэлээ өндөрлөвөл бэлгэтэй сайхан мэт.

“За Таны нутаг?” гээд л ламтан, түүхч хоёр маань ёс юм шиг асууж байна. Би ч жаахан урамгүйхэн л: “За даа, би ч одоо та нар шиг, тэр аймгийн тэр сумын ... тэр уулын өвөрт тийм намаржаанд төрсөн гэж хэлэх юмгүй амьтан шүү дээ. Аав ээж маань Төв аймгийнх л даа, би өөрөө бол хотынх оо” гэж сулхан дугартал ламтан, түүхч хоёр маань хоёр талаас зэрэг зэрэг л: “Та юу ярина вэ? Хот гэдэг чинь ёстой нутаг. Хот гэдэг чинь Хүрээ. Эртний мэргэдийн шүншиглэсэн ариун дагшин орон. Тэр газрыг чинь Богд өөрөө сонгосон” гээд л, “хотын хог дээр” гэдгээс өөр үг бараг дуулж яваагүй надад бүр жигүүр ургуулаад өгсөн шүү. Өнөөдөр ч тэр жигүүр минь надад хэвээрээ байгаа. Удахгүй хэдхэн хоноод АНУ-ын нийслэл дэх манай Монгол Улсын маань ЭСЯ-нд эрдмийн хурал болно доо.

Л.БАТБАЯР
2015 – 5 – 3

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БАЙЛДААНТАЙ КИНО
БАЙЛДААНТАЙ КИНО
10/17/2019
…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа. Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай тал”, “дайсны тал” гэж талцах ёстой. Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд: -Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл -Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах
ХАРДАХ СЭТГЭЛ
ХАРДАХ СЭТГЭЛ
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ  \ цуврал нийтлэлийн эхнийх\
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ \ цуврал нийтлэлийн эхнийх\
10/04/2019
Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн. Уул уурхайн баялгаас шалтгаантай баяжих шунал, барьцах сэтгэлгээ, гомдоллох гомдол нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн бухимдал, үзэн ядалт, хийрхэл тэнэглэлийн шалтаг болж буй. Нэгэн зүйл: *“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна” хэмээн “Үндсэн хууль” даа заасан монголчууд бид мѳнѳѳх баялгаа хэрхэн яаж хуваарилах талаар нэгдсэн ойлголт үгүй ѳдий хүрчээ. Шалтгаан нь: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.