04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ – ХАЛУУН СЭТГЭЛ

АНУ-ЫН НИЙСЛЭЛ ДЭХ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХАНДИВЫН ТОГЛОЛТОД ХАЛУУН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗОРИУЛАВ.

Таны, миний хүүхдийн төлөө
Та бидний үрсийн төлөө
Нартад олдсон аминаас үнэтэй
Насанд заяасан Монголынхоо төлөө
Угсаа залгах үрсийнхээ төлөө
Удмаа хадгалах хойчийнхоо төлөө
Хэнтий, Хангай уулсынхаа төлөө
Хэрлэн, Онон, Туулынхаа төлөө

Чиний, миний үрсийн төлөө
Чин хайртай Монголынхоо төлөө
Харийн бууцанд хаягдсан биш ямар
Хувь тавилангаа эзэгнэнхэн захирч
Гүний газар-аа цацагдсан биш ямар
Өв соёлоо эрхэмлэнхэн жаргая гэж
Зоригоо чангалсан Монгол Сургууль байна
Зорилгоо хамтатгасан Та нар минь байна
Зүрхэндээ санах Монгол минь байна
Элгэндээ тэврэх үрс минь байна
Эх Монгол улс минь байна
Өв, соёл, хэл минь байна
Зам минь жаахан хазайсан ч бай
Заяа тавилант Монгол минь гэж
Атлант далайг түшсэн ч гэлээ
Авралын од – нутаг минь гэж
Зүг минь жаахан төөрсөн ч бай
Зүрх минь харин Монголдоо!
гэж яваа Эрхэм Хүндэт Таныг
2013 оны 11-р сарын 23-ны Бямба гарагт 18 цагт
АНУ-ын Виржиниa, Арлингтонд,
1601 Clarendon Blvd –т
Хүрэлцэн ирэгтүн хэмээв.

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.