04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

ОРЛОО.КОМ – ЫН 7 ЖИЛИЙН ОЙД

ОРЛООГИЙН ХОЁРТОО /Б.Тайван, А.Ариунаа нартаа/

Гэртээ ойрхон аятайхан ажил
Гэмгүй томоотой тохитойхон рүүммет
Ам дамжуулж нэгнээсээ сураглаад
Арлингтонд монголчууд гүйлдэж явахад

Элчин дээр ийм юм болно гэж
Утсаар биендээ зарлаж байхад
Алтай хивс гэртээ тавих сан гэж
Хүүхнүүд зөвхөн мөрөөдөж суухад

“Даяар Монгол” цаасан дээр байхад
Дажгүй сайтууд үүсээгүй ахуйд
Охин үрс нь мэндлээгүй  байхад
Олон ам бүл болоогүй ахуйдаа

Ариука, Тайван хоёр маань
Анхны хайрандаа умбаж явахдаа
Орлоо.комын эхний үр хөврөл
Оюун ухаанд ундарч явжээ

Унтах нойроо хугаслан байж
Учиртай үгээ хэлэлцсэн байх
Уран бүтээл болгоё гэж
Урамтай сэтгэлээ нээлцсэн байх

Адтайгаараа Ариука сэтгэсэн үү
Алсыг харж Тайван сэдсэн үү
Айхтар ийм “түүхэн” асуудлыг
Ах нь одоо яаж мэдэхэв дээ

Амьдралд ер нь ойрхон байлгая гэж
Ариука зөндөө санааширсан байх
Хүн-д хэрэгтэй л юм чухал гээд
Хөмсгөө Тайван зангидсан байх...

Өдөн хөнжлөө донжтойхон сөхөөд
Үнэнч нөхрөө  учиртайхан  ширтээд
Орлоо.комоос ондоо юм
Бодохоо байсан Тайвангаа тэврээд

“Зөвхөн Америк дахь монголчууддаа гэж үү?” гэж
Зүрхэн тушаа нь Ариука шивнэсэн байх
“Нээрээ тийм, Дэлхийгээр тархан суугаа!..”  гэж
Нэг их хашгираад  Тайван босон харайсан байх

Ор хөнжлийн ажлаа мартаад
Орондоо зөндөө шивнэлдсэн байх
Өглөө босоод цайгаа мартаад
Өчнөөн төсөл зохиосон байх

Ажилдаа очоод ажлаа мартаад
Аягүй бол цалингаа хасуулсан байх
Ажлаа тараад хоолоо мартаад
Раам зургийг нь босгосон байх.

Орлоо.ком ингэж мэндэлсэн байх
Оргүй худлаа ч юм би яриагүй байх.
Орлоо.комдоо бид ордог болсоон
Орчин нөхцөл ч ондоо болсоон

Ажлаа бид олдог болсоон
Алтай хивсээ ч авдаг болсоон
Аятайхан рүүмметээр ч барах уу даа
Амраг ханьтайгаа ч учирдаг болсоон

Орлоо.комдоо ч ордог болсон
Орчлон ертөнц ч ондоо болсон
Өчнөөн цагаа ч хэмнэдэг болсон
Өрсөлдөөнт амьдрал ч “ийзий” болсон

Элчин дээр юу болохыг бүү хэл
Энэ Дэлхийд  юу болж байгааг
Орлоо-доо ороод мэддэг болсон
Орчлонгийн амьдрал амттай болсон

Дэлхийгээр тархан суугаа монголчууддаа
Дэндүү хэрэгтэй өчнөөн мэдээллээрээ
Нүд бүлтийлгэсэн уран сайхнаараа
Чих дэлдийлгэсэн сонин хачнаараа

Миний залуугийн социалист уралдаан биш
Өнөө цагийн шударга өрсөлдөөндөө
Ньюс. мн - тэй нүдэлцэх болтугай!
Баабар.мн - тэй барьцалдах болтугай!

Энэ ерөөл минь бодит амьдралд
Эрч хүчтэй давж биелэх болтугай!
Орчлонгийн энэ олон сайтаас
Орлоо.ком маань тасрах болтугай!

Тасарчихаад байгаа юм биш үү, биелчихээд байгаа юм биш үү
Та нар сая сонсоо биз дээ
“Дэлхийн Монгол” хүндэт өргөмжлөл
Дөнгөж сая хүртлээ, Орлоо.ком маань
Би ч бас юм мэддэг юм байна!
Бэлгэтэй ерөөл ч хэлдэг юм байна.

         Л.БАТБАЯР

         3 – 8 – 2012


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.