05 сарын 17, Баасан
67.6°F
USD 3,381.05
USD 3,381.05
EUR 3,676.55
JPY 21.90
GBP 4,287.17
RUB 37.16
CNY 468.44
KRW 2.52

ЗҮГЭЭР ГАЙХААД Л, БИЛЛИ ХҮҮ-Хүүхдийн шүлгүүд

Зуун нохой
Машин дотор
Багтах болов уу?
Зуун туулай
Малгай дотор
Багтах болов уу?
Зуун өндөг
Маахай гутал
Дүүргэх болов уу?
Зуун өргөс
Муужгайн биед
Дүүрэх болов уу?


Үгүй яахав дээ,
Машин нь
Сунайсан урт
Лимузин байж болно ш дээ.
За яахав дээ,
Малгай нь
Суу зальтай
Илбэчнийх байж болно ш дээ.
За бас тэр
Маахай гутал
Баргийн хүнийх биш
Баатар эрийнх байж болно оо доо.
Харин хөөрхий муужгайн
Биеэр дүүрэн
Зөндөө өргөс
Зуун өргөс?
За яршиг аа
Үүнийг больё оо
Хөөрхий муужгайг
Зүгээр орхиё доо
Зөнд нь үлдээе дээ.

БИЛЛИ ХҮҮ

Билли хүү
Одоохондоо
Төрсөн өдрөө
Зуунтаа тэмдэглэсэнгүй.
Зуун мэргэн багшид
Шавь орсонгүй.
Зуун хөөрхөн нохой
Тэжээж амжсангүй.
Зуунтаа онгоц хөлөглөөд
Зургаан тивд хөл тавьсангүй.
Зуун удаа галт тэргэнд сууж
Зүүн, Баруунгүй зорчиж явсангүй.
Харин тэгэхдээ
Билли хүү чинь
Зуун удаа
Үсэрч харайж чадна.
Зуун тэмдэг
Зуун маркийн цуглуулгатай
Зуун ном уншчихсан
Хүү дээ

Billy Crawford – silver


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.