04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

ЧАС УЛААН ТУГ

Хотын Намын Хорооны байшин дээрх
Гал улаан туг!
Хожмоон гэмшсэн ч өршөөхгүй гэх шиг
Час улаан туг
            Нэгэн цагийг эзэгнэсэн байшин дээрх
            Гал улаан туг
            Нэхэж цагаатгаж өгөөч гэж гуйсан ч эс тоох
            Час улаан туг
                        Ардчилал, шинэчлэл ирсэн ч бай, хамаагүй
                        Түс улаан туг
                        Аливаа өнгөрсөн, улирсантайгаа зууралдах
                        Хурц улаан туг

Хотын Намын Хорооны байшин дээрх
Гал улаан туг
Гандаа ч үгүй
Гандах ч үгүй
Час улаан туг

Байшин доторх хүмүүс нь солигдсон ч
Бахь улаан туг
Өөрчлөлт болсон нь үнэн юм уу гэх шиг
Үнэн улаан туг
Амьдарч ирсэн мянган маань улирсан ч
Амьд улаан туг

Туг ч яахав
Цаг өөр болсон гэвч
Час улаан туг
Хорвоо тэр чигээрээ эргэчихээд байхад  ч
Гал улаан туг
Хорин нэгдүгээр зуун ирчихээд байхад ч
Час улаан туг
Хотын Намын Хорооны байшин дээрх
Ув улаан туг
Хонгор гишүүдийнх нь зүрхний угт
Час улаан туг!
             Анхаарал тавьсанд баярласан
             Л.БАТБАЯР
              6 – 18 – 2012.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.