05 сарын 14, Мягмар
°C
USD 3,381.57
USD 3,381.57
EUR 3,643.98
JPY 21.69
GBP 4,234.91
RUB 36.81
CNY 467.42
KRW 2.47

МОНГОЛ ХОНХ /АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн сурагчдын дуу/

Л.БАТБАЯРын шүлэг  С.САНСАРГЭРЭЛТЭХийн ая
Атлант далайн эрэг дээр
Мөнгөн хонх жингэнэлээ
Америк гүрний зүрхнээ
Монгол хонх цангиналаа

Шимтэн сурах эрдэм минь
Монгол хэл, соёл маань шүү
Шамдан цохилох зүрх минь
Монгол улсынхаа төлөө

Өвөг дээдсээс  үүдэлтэй
Миний ардын сургаал аа
Өв соёлоо дээдэлсэн
Манай Монгол Сургууль аа

Хүн Гүрэн дээдэстэй
Хөх толбот монгол бид
Их Монгол овогтой
Эзэн заяат хүүхдүүд  ээ

Л.БАТБАЯР
2011 оны 11 дүгээр сар 5


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.