05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

Угтах оны мэндийг хүргэж
Учран золгох жаргалыг ерөөж
Чимиг болсон бүсгүйчүүлдээ
“Чимгээ” хэмээх шүлгээ өргөe!
Таныг Чимгээ гэдэггүй ч бай, хамаагүй,
Тансаг амьдралын чимиг болсон
Энхрий хайрт хүүхнүүддээ
Энгэрийн чимиг зүүлт болгож
Шинэ шүлгээ дээжлэн барилаа
Чин сэтгэлийн минь өргөл болог ээ!

ЧИМГЭЭ
Чимгээ гэж бор бүсгүй
Ширтэх нүдний хор бүсгүй
Цэцгийн бол цоморлиг бүсгүй
Цээжний чинад дуртмал бүсгүй

Чимгээ гэж монгол бүсгүй
Чилгэр булчинтай хангал бүсгүй
Хар нүдний цэцгий бүсгүй
Эр заяаны өлзий бүсгүй

Татах мөртлөө түлхээд байдаг
Таахын аргагүй оньсого бүсгүй
Эгэл атлаа нэг л ялдам
Эрсэлж  халдамгүй тансаг бүсгүй

Учирсан ч бил үү, зөрсөн ч бил үү
Унтах нойрны зүүдэн бүсгүй
Дэргэдээ байна гэж санахын төдий
Дэлгэр жаргалын үүдэн бүсгүй

Амраглаж хосоор амьдардаг хорвоод
Амсаагүй атлаа согтсон дарс аа
Амтыг нь аваагүй ч өнгийг нь үзээд
Аавын хүүгийн шунасан жимс ээ

Чимгээ гэж тансаг хүүхэн
Чилгэр амьдралын тунсаг хүүхэн
Сормууст нүдний аньсага хүүхэн
Салаа замын оньсого хүүхэн

Эрмэг хүлэг эргэцэх агшнаа
Илээд алдахад харамсамгүй хүүхэн
Эз нь ирсэн насан төгсгөлд ч
Эр сэтгэлээс гарамгүй хүүхэн

Бурханаас заяасан энэхэн тавилангаа
Бусниулж орхиход гудаймгүй хүүхэн
Үүрүүлж өгсөн үйлийн үрийг нь
Үйрүүлж хаясан ч яадгийм, хүүхэн

Чимгээ гэж монгол хүүхэн
Чилгэр булчинтай хангал хүүхэн
Цээний ягааны өнгө хүүхэн
Цэцгэн дундах ганга хүүхэн

Зүүдний тайлал шиг баясалтай өдөр
Зүрхээ нээгээд намайг тосоосой
Үлгэрийн төгсгөл шиг жаргалтай үдэш
Үүдээ дэлгээд намайг угтаасай

Чимгээ гэж эгэлхэн бор бүсгүй
Чиний, миний нүдний хор бүсгүй
10 – 28 – 2011


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.