05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

МОНГОЛ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН НААДАМ

Өнгөрөгч Ням гарагт буюу 6-р сарын 3-нд Эх, үрсийн баяраар уламжлал болгон ес дэх жилдээ  зохиосон Монгол Хүүхдийн Урлагийн Наадам АНУ-ын Виржини мужийн Арлингтон хотод амжилттай болж өнгөрлөө. Хаана гээч? Розлин Спектрум-д. Ямар нэгэн зоогойд биш. Өрсөлдөөн нь гайгүй атлаа (4 хүүхэд дуулахад 4-р байртай, 3 хүүхэд хөгжимдөхөд 3-р байртай) шагнал нь тун дажгүй (1-р байр: цом, 50 доллар. 2-р байр: медал, 25 доллар гм), хүүхдүүдтэйгээ хамт хүндэт эцэг эхчүүд болон АНУ-ын нийслэл дэх Монгол Сургуулийн багш нар, үзэгчид – дэмжигчид цөм хөхин баясаж хөгжилдсөн энэ наадмыг Ди Си орчмын Монголчуудын Холбоо, Санж Алтан, Алиша Кампи, алдарт бүжигчин Жавын хоёр охин – Энх-Оюун, Эихтөвшин, Цагаанбаатарын гэр бүл, жүжигчин Болдбаатарын гэр бүл, Саруул-Эрдэний гэр бүл, зураач Цолмон, Артсфер  групп, Орлоогийн Тайван, Ариука нарын олон хүн, хамт олон, гэр бүл сэтгэл зүтгэлээ нийлүүлэн дэмжиж ивээн тэтгэснийг энд зориуд онцлон дурдсу.

9 дэх удаагаа зохиож буй эл наадам Барбара Стрейзандын балчир насыг санагдуулсан(авьяастан шалгаруулж өөрсдөө дундаас нь мөнгө олох гэсэн нэг тийм уралдаанд 18-тай Стрейзанд цагаасаа хожигдон ирэхэд үүдний харуул хамгаалалтынхан: - Чи 18 хүрсэн юм уу? Алив жолооны үнэмлэхээ! гэхчлэн дүрэмдэж угтахад нь шавилхан биетэй Барбара тэдэнтэй зад зодолдоод бөөн үймээн шуугиан дэгдээж дайран орж ирээд шууд тайзнаа үсрэн гарч  авьяасаа үзүүлэн ихэд хичээнгүйлэн дуулж байсан залуу бүсгүйн гараас микрофоныг нь булааж авч энэ тэр...

Манайд л саяхнаас стандарт бус сэтгэлгээ гэхчлэн ярьж байгаа болохоос Баруунд бол аль эрт хөгжчихсөн эд байж, тэр стандарт бус золиг чинь. Ийм хүн, ийм зан чанар шоу бизнесийн ертөнцөд байх хэрэгтэй юм гэж цаадуул нь дор нь стандарт бус сэтгээд царай зүсээр ч гавихгүй, бие хаа ч байхгүй Барбара Стрейзандыг од болгон мандуулах замын эхийг тавьсан түүхтэй. Тэгвэл манай Хүүхдийн Урлагийн Наадмын тайзнаа юу болсон бэ гэвэл 5 настай хоёр охин хоёр биеэ “ад үзэж”, түлхэлцэж, үзэлцэж нэг нь нөгөөгөө түлхээд хөөчихсөн “хэрэг дэгдсэн” юм.

Стрейзанд 18-тайдаа тэгж байсан юм чинь 5-тайдаа бол нэг иймэрхүү л байсан байх даа гэж наана нь би зүгээр л стандартаар сэтгэж байна л дааТэгэнгүүт нь манай Ивээлт:  - Хоёулаа дуулах сайхан, гэхдээ заримдаа бас ганцаараа дуулах ч сайхаан гэж экспромтлоод (экспромт – шүлэг шууд зохиож хэлэх), үгүй энэ Ивээлт чинь эндхийн монголчуудын Холбооны тэргүүн төдийгүй аягүй бол алсдаа тайз – эстрадын тун дажгүй хөтлөгч болчих юм биш биз дээ гэсэн битүүхэн найдвар төрүүлсэн, Нарангийн Тэлмэн, үгүй биш ээ, Тэлмэнгийн Наран байхгүй юу гэж шүүгчид маань бяцхан “паакталж” англи, монгол хэлний болоод нэрний ялгаа, зөрүүг мэдрүүлсэн, “үгүй Анхел биш ээ , наад хүүхэд чинь Анжел байхгүй юу!”  гэж соёлын шоконд оруулсан, хүүхдүүдээ хүний, өөрийн гэлгүй уухайлан дэмжиж Розлин Спектрумын концертийн заалыг нураах шахсан, М.Мөнгөнцэцэг захиралтай Монгол Сургуулийн хүүхдүүд голлосон, гоцолсон, товойсон, ялгарсан, шалгарсан, хүүхдүүдийн төгөлдөр хуураар тоглосон сонгодог аязуудаас бусад нь монгол дуу, бүжиг, хөгжим байсан ч бас яаж зүгээр байхав, нэгийн зэрэг англи дуу дуулсан, тэгээд тэр хүүхэд нь 1-р байр эзэлсэн, тэгэхэд нь, үгүй энэ чинь монгол урлагийн наадам биш билүү би хувьдаа бодох дөхсөн, халуун хуушуур дөрвөнтөө ирээд дор бүрдээ дорхноо дууссан, харь Вашингтоны тэнгэр дорхи нэгэн ордонд том багагүй Монголоо мэдэрч, санаж, бэтгэрч бас бахархсан ийм нэгэн сайхан наадмыг дандаа сонгодгууд шүүсэн гээд л бодчих. Балетчин бөгөөд балетийн багш Д.Өлзийсайхан, дуурийн дуучин бөгөөд дуурь судлаач Ж.Болормаа, дуурийн дуучин бөгөөд Пи Бо Ди-гийн төгсөгч Э.Саран, манай Монголын нэгэн үеийн алдарт бүжигчин бөгөөд бүжгийн нэрт багш Жав гуайн хоёр охин Ж.Энх-Оюун, Ж.Энхтөвшин нар шүүгчийн хүндэт суудалд тухалсан юм. Ингээд сэтгэл хөдөлгөсөн энэ сайхан наадмын шагналтнуудыг Та бүхэндээ танилцуулая.

ХӨГЖИМ. 8 – 10 НАС

1-р байр. Лхагвасүрэнгийн Бөрт-Үжин

2-р байр (цаашид товчилж 1. 2. гэе) Бизъяагийн Анужин

3. Чойжинсүрэнгийн Тэмүжин

4. Баатарын Анаш

                   11 – 13 НАС

  1. 1.Төмөрбаатарын Ууганзул
  2. 2.Авирмэдийн Ананд
  3. 3.Уртнасангийн Мишээл

БҮЖИГ. 5 – 7 НАС

1.“Хөхдэйн адуучин” бүжиг бүжсэн: Энх-Ариуны Хэрлэн, Мишигийн Тамир, Амартөгсийн Төгөлдөр,

Даваасүрэнгийн Даваа

2. Баруун Монгол биелгээ биелсэн: Даваацэрэнгийн Анхил, Батгэрэлийн Анжел, Гантуяагийн Анарзаяа,

  1. 8– 10 НАС
  2. 1.Эртний бүжиг бүжсэн: Ганбатын Мишээл, Энхтайваны Цэцэн, Тэлмүүний Амина, Б.Онон

11 – 13 НАС

  1. 1.“Тайгын охин” бүжиг бүжсэн: Ганхуягийн Марал

ДУУ. 5 – 7 НАС

  1. 1.Даваасүрэнгийн Даваа
  2. 2.Батгэрэлийн Анжел
  3. 3.Даваацэрэнгийн Анхил
  4. 4.Лхагвасүрэнгийн Есүй-Үжин, Бөртэ-Үжин

8 – 10 НАС

  1. 1.Ганбатын Мишээл
  2. 2.Тэлмүүний Амина
  3. 3.Энх-Ариуны Онон
  4. 4.Чойжинсүрэнгийн Тэмүжин

      11 – 13 НАС

  1. 1.Мэндсайханы Билгүүн-Эрдэнэ
  2. 2.Авирмэдийн Ананд

МОНГОЛ ХЭЛ. 5 – 7 НАС

  1. 1.Даваацэрэнгийн Эрдэнэдалай
  2. 2.Энхбатын Бадмаараг
  3. 3.Амартөгсийн Төгөлдөр

                            8 – 10 НАС

  1. 1.Ганбатын Мишээл
  2. 2.Энхбатын Маргад
  3. 3.Энх-Ариуны Онон
  4. 4.Тэлмүүний Амина

ЗУРАГ. 5 – 7 НАС

  1. 1.Энхтөрийн Данита
  2. 2.Ёндонсамбуугийн Хулан
  3. 3.О. Сийлэн
  4. 4.Болдбаатарын Үлэмж

Сүлд-Эрдэнэ

              8 – 10 НАС

  1. 1.Мөнхтөрийн Төгөлдөр
  2. 2.Б. Онон
  3. 3.Т. Амина

            11 – 13 НАС

  1. 1.Төмөрбаатарын Ууганзул
  2. 2.У. Мишээл

 

Төгсгөлд нь хэнхэглээд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь ээ. Тухайлан энэ нэрийн талаар. Эдгээр хүүхдийн нэрсийг надад цахим шуудангаар өгсөн хүн мааань англи маягаар ч гэх юмуу, латин үсгээр ч гэх юмуу Telmuun Amina гэхчлэн бичсэн байсан. Сүүлийн үед ингэж бичих бараг моод болох гээд  байна уу даа гэж би л хувьдаа болгоомжилж байгаа. Лав л нэг нөхөр ДаяарМонгол.ком дээр бичсэн зүйлийнхээ ард нэрээ тавихдаа Сэргэлэн Билигсайхан гэсэн байна лээ. Сэргэлэнгийн Билигсайхан юмуу эсвэл Билигсайханы Сэргэлэн үү гэж би жаал гайхаж байгаад аа-н, Билигсайхан гэдэг сэргэлэн эр байх нь гэж тааварласан шүү. Бас заримдаа, ялангуяа нэлээд албан ёсны, шагнал гардуулах үеэр энэ тэр шагнах гэж буй хүнээ голдуу л Тэлмүүн овогтой Амина гэхчлэн дуудах юм. Тэлмүүн нь уг нь ердөө л эцгийнх нь л нэр шүү дээ. Түүнээс бус оросоор фамилия, англиар family name биш. Уг нь энэ зэргийг мэдэхтэйгээ л хүмүүс маань “Тэлмүүн овогтой ...” гэж ирээд л зарлан дуудах юм. Тэр овогтой Хэн гэх нь ч буруу, Сэргэлэн Билигсайхан гэх нь ч буруу гэх гээд байна л даа, би. Хэрэв миний бичсэн энэхүү мэдээлэлд ухаандаа Ононы Энх-Ариуныг  Энх-Ариуны Онон гэхчлэнгээр буруу ташаа бичсэн бол уучлаарай,  би хариуцахгүй.

                   ГЭРЭЛЗУРАГ, БИЧВЭРИЙГ Л.БАТБАЯР

Фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү!


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.