05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

АМЕРИКАД НЭГ ИРСНИЙХ, РОК-Н-РОЛЛ БҮЖИЖ СУРАЯ, БАЙЗ! (Сэдэвт үдэшлэгийн санаа)

Рок-н-ролл цоглог бүжиг дээ. Америкад ирсэн хүн байна даа, рок-н-ролл хийж сурах юм сан. Тэгээд надад ийм нэг үдэшлэг зохиох санаа төрөөд өө. Уг нь рок-н-ролл сайн хийдэг ганц хоёрхон хос байхад л болно. За мэдээж өсгөгч, микрофон, рок-н-ролл дуутай бичлэг энэ тэр хэрэгтэй л дээ. Бас заал. Ингээд энэ санаагаа бүжигчин Дэгид хэллээ. “Болно, сайхан санаа байна. Миний бүжгийн партнер рок-н-ролл сайн хийнэ ш дээ” гээд их урамтай үг хэлсэн. Тэгээд чимээгүй болчихов. Жүжигчин Болдбаатарт хэллээ. Монгол Эвентсийн Бямбаад хэллээ. Өөр хэндээ  хэлэх вэ? Монгол сургуулийнханд хэлэлтэй биш. Хүүхдүүдээ яаж монгол хэлтэй болгох вэ гэж бүтэн ажлынхаа хажуугаар зүтгэж явахад нь нэг нөхөр хүрч ирээд л, учиргүй рок-н-ролл бүжиж сурмаар байна энэ тэр гээд унавал, аа? Монгол соёлын Төвийнхөнд хэлэх үү?

Монголын соёлыг түгээх гэж явахад нь Америкийн рок-н-ролл руу чангаах гээд л, арай болохгүй байх аа. Тэгэхээр ерөөсөө Орлоо-доо хэлэе. Олон түмэндээ  хэлэе. “Америкад нэг ирснийх, рок-н-ролл бүжиж сурая, байз” үдэшлэгтээ би бүр шог гараа бэлдсэн. Рок-н-ролл бүжиж сурах гэсэн манайхан заал дүүрээд ирэх үест ийм нэг  шог гараа үзүүлэх юм.
Тайзан дээр бус, бүжгийн талбайд зогсох хөтлөгч бүсгүй дээр эр, эм хоёр явж очно.
-    Эрэгтэй (эмэгтэйгийнхээ цувыг аваад хөтлөгч-д хандаж):  - Гадуур хувцсаа хаана өлгөх вэ?
-    Хөтлөгч (бүжигчин Дэги) цувыг авч мөн тэнд их л томоотой царайлан номхон зогсох миний чихэнд өлгөх гэнэ.
-    Би (уурлаж):  - Үгүй Та одоо яаж байна аа?! Хүний чихэнд хувцас мувцас өлгөх гээд? Энэ чинь миний чих болохоос ямар хувцасны өлгүүр юм уу?!

-    Бүжигчин Дэги (над руу зааж, чангаар):  
- Манай үдэшлэгт ирчихээд бүжиглэхгүй, мод шиг зогсоод байгаа хүн бол хувцасны өлгүүр мөөн! гэж хашгирна.
-    Би ихэд ичиж нүүрээ даран гүйнэ.Chuck Berry –ийнJohnnyB.Goodeдуу явна. Би өврөөсөө Роллинг Стоунз-ын Кит Ричардс-ын үс шиг хиймэл үс гаргаж углаад ... Та тааж буй биз ээ, рок-н-ролл бүжиг маш гоё хийж эхэлнэ. А-я-я, жаахан мөрөөдөе л дөө, яадгийм. Бүжигчин Дэгитэй! Аа, бүр мөрөөдцөн. Хувцасны өлгүүр асуусан хос  ч бас маш мундаг бүжнэ. Та магад тааварлаа биз ээ, бид дөрөв энэхүү үдэшлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэндээ рок-н-ролл заах нь байна шүү дээ. Аа-я, шувт мөрөөдчих бололтой юмаа. Ингээд энэ үдэшлэгийн турш тэнд цуглагсад зөвхөн рок-н-ролл бүжнэ. Өөрөөр хэлбэл рок-н-роллоо л сайн бүжиж сурна. Энэ мэтээр дараа дараачийн сард зохиох “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, “Гурван Тамирын уянга”, Чарлстон, Вальс, Буги-Вуги ... сэдэвт үдэшлэгүүдэд, дээрх бүжгүүдийг, нэг үдэшлэг дээр нэг л бүжгээ сайн хийж сурна. Миний яриад яваа санаа ердөө л энэ.
HEY GUYS, HOW ABOUT THAT?
Жич: “Хувцасны өлгүүр” хэмээх шог гарааг би олон жилийн өмнө нэг номоос олж уншсан. Гэхдээ мэдээж тэнд рок-н-ролл, Кит Ричардсын үс энэ тэр байхгүй л дээ. Дараачийн бүжгүүдээ сурахад бидэнд энэ шог гараа хэрэг болохгүй биз ээ. Учир нь хэн ч хувцасны өлгүүр шиг гозойж зогсохгүй байх аа.

Л.БАТБАЯР

1 – 29 – 2011


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.