05 сарын 03, Баасан
°C
USD 3,380.31
USD 3,380.31
EUR 3,622.00
JPY 21.74
GBP 4,235.02
RUB 36.63
CNY 466.82
KRW 2.46

ЭЗЭНИЙ СҮМ

2011 оны 3-р сарын 3-ны Пүрэв гарагт АНУ дахь Монгол сүм чуулгануудын нэгдсэн цугларалт АНУ-ын нийслэл Вашингтон ДС-д эхлэх гэж байна. Ертөнцийн Эзэний Ариун Сүнс асгаран буусан энэ сайхан үйл явдалд жирийн нэгэн итгэгч би бахдан баясаж Их Эзэнээ магтан дуулсан шүлэг - сэтгэлийн үгээ итгэл-сэтгэл нэгт ах, эгч, дүү нартаа зориулан илгээв. Их Эзэний алдар бадраг!

ЭЗЭНИЙ СҮМ
Зам дээр минь
Заяан дээр минь
Эзэний сүм
Есүсийн сүм
Хаалгаа дэлгээд хүлээж байна
Хонхоо дэлдээд дуудаж байна

Эзэний сүмдээ орцгооё
Эзэний төлөө явцгаая

Намайг чиглээд
Чамайг зүглээд
Эзэний үг
Есүсийн үг
Зүрхийг минь оноод ирж байна
Сэтгэлийг минь яраад орж байна
Зүрхээ нээгээд тосоцгооё
Сэтгэлээ дэлгээд угтацгаая

Замыг минь тосоод
Заяаг минь түшээд
Эзэний сүм
Есүсийн үг
Аврал өгөхөөр дуудаж байна
Амийн үгсийг дуулж байна
Мөнхийн авралд хүрцгээе
Мөнхийн амийг хүртэцгээе

Л.БАТБАЯР
7 – 30 – 09.

ЕСҮС НАДАД ХАЙРТАЙ

Оргил оргил оргил оргил
Өндөр уулын оргил дээр
Онцын сүрлэг Есүс Эзэн
Өөрийн биеэр заларна аа
Харин би бэлд нь зогсоод
Аврал хайрыг гуйж байна
Хайртай Эзэн Есүс надад
Агуу хайраа зөвшөөрнө өө.

Зовлон зовлон зовлон зовлон
Зовлон бүгдийг туулаад
Зорьсон зорьсон оргил өөдөө
Зоригтой алхан яваарай
Элсэн цөл, зовлон гуниг
Хэзээд нэг л дуусна даа
Эзэн Есүс надад, чамд,
Бидэнд бүгдэд хайртай шүү.

Л.БАТБАЯР
9 – 22 – 09.

АЛИВ НАЙЗУУД АА, ЦУГТАА ЯВЦГААЯ!

Амьдралын замаар алмайранхан явтал
Авралт Эзэний сүм таарлаа
Зуурдын жаргалдаа бялуурсан зүрх минь
Үүрдийн амийг мэдэрлээ.

Орчлонгийн жамаар омтгойронхон явтал
Эзэн Есүсийн сүм таарлаа
Хар бараан амьдралд хатуурсан зүрх минь
Хачин ихээр зөөлөрлөө.

Өдөр бүрийн зорчдог зам минь
Авралт Эзэнийг зорих болсоон
Алив найзууд аа, цугтаа явцгаая!
Есүс Эзэнийг чиглээд!

Л.БАТБАЯР
7 – 30 – 09.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.